fbpx III Чарльз ба Их Британийн хаадын эрх мэдэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
13 минут 13 секунд

III Чарльз ба Их Британийн хаадын эрх мэдэл

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын хаан III Чарльзыг албан ёсоор хаан сэнтийд залах төрийн их ёслол өнгөрсөн бямба гарагт өргөн дэлгэр болж, түүнд дэлхийн 100 гаруй улсын төр засгийн тэргүүн нар, тэдний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийн хамт оролцлоо.

Өнгөрсөн оны 9 дүгээр сард Хатан хаан II Элизабета таалал төгссөний дараа түүний ууган хүү Уэльсийн хунтайж Чарльз Филипп Артур Жоржийг Их Британийн 40 дэх хаанаар өргөмжилсөн билээ. Өдгөө 74 настай түүний хувьд хамгийн өндөр настайдаа хаан ширээнд заларч буй эрхэм болж байна.

Тэрбээр бямба гарагт Их Британийн хааны титмийг зүүснээр албан ёсоор Австрали, Антигуа ба Барбуда, Багамийн арлууд, Белиз, Гренада, Канад, Шинэ Зеланд, Папуа-Шинэ Гвиней, Сент-Винсент ба Гренадина, Сент-Китс ба Невис, Сент-Люсия, Соломоны арлууд, Тувалу, Ямайк гэсэн 14 тусгаар тогтносон улсын хаан болж байна.

Үүний зэрэгцээ III Чарльз хаан 53 улсыг эгнээндээ нэгтгэсэн Хамтын нөхөрлөлийн орнуудын төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэнэ. Уг албан тушаал нь бэлгэдлийн шинжтэй тул шинэ хаан гишүүн орнуудын дотоод засаглалын үйл ажиллагаанд шууд оролцохгүй. Хамтын нөхөрлөлийн бүрэлдэхүүнд багтдаг улсуудын ихэнх нь Британийн колонийн захиргаанд байсан бол Руанда, Мозамбик гэсэн хоёр улс Британитай түүхэн хэлхээ холбоогүй боловч уг нөхөрлөлд гишүүнээр элсжээ.

Хамтын нөхөрлөлийн тэргүүний хувьд Их Британийн хаан хоёр жил тутамд нэг удаа гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нартай уулзаж, улс төрийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн талаар ярилцдаг ажээ. Хэдийгээр Британийн хаадын эрх мэдэл нь хязгаарлагдмал, бэлгэдлийн шинжтэй мэт боловч бодит байдал дээр хүмүүсийн төсөөлдгөөс илүү өргөн хүрээнд хэрэгждэг байна.

Ерөнхий сайдыг томилж, дуудаж уулзана

Английн Ерөнхий сайдын нэрийг Лордуудын танхимаас дэвшүүлдэг боловч түүнийг албан ёсоор томилдог хүн бол Хаан юм. Гэхдээ III Чарльз хаан засгийн газрын тэргүүнийг өөрөө шийдэж сонгох эрхгүй бөгөөд сайд нарын кабинетын шийдвэрийг удирдлага болгох ёстой. Энэ бол Хаан ба хатан хаан “намуудын улс төрийн бодлогоос хол хөндий байх ёстой” гэсэн дүрэмд захирагдаж буй хэрэг юм. Ихэнх тохиолдолд сонгуулийн дүнгээр Нийтийн төлөөлөгчдийн танхимд олонхийн суудал авсан улс төрийн намын дарга нь Ерөнхий сайдаар томилогддог.

сонин mn

Засгийн газрын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг Хаан мэдэж байх ёстой учраас тэрбээр Ерөнхий сайдыг дуудаж ярилцах эрхтэй. Уулзалтын үеэр Хааны зүгээс засаглалтай холбоотой асуудлаар өөрийн санал бодлыг илэрхийлж болно. Гэхдээ энэ нь “улс төрийн асуудлаар төв голч байр суурьтай байх ёстой” гэсэн Хааны үүрэгт харшлахгүй. Хаан, Ерөнхий сайд хоёрын уулзалтыг “хувийн шинжтэй уулзалт” гэж үздэг тул энэ талаарх мэдээлэл маш нууцын зэрэглэлд хамаарна.

Лордуудын танхимын гишүүдийг томилно

Британийн парламентын дээд танхим буюу Лордуудын танхимын гишүүдийн нэрсийг Ерөнхий сайд баталсны дараа тэднийг Хаан томилдог. Тэрбээр бизнес, соёл, шинжлэх ухаан, спорт, хууль эрхзүй, боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж чадах нэр дэвшигчдийг сонгоно. Лордуудын танхим нь Нийтийн төлөөлөгчдийн танхимтай хамтран, татварын тогтолцоотой холбоотой хуулиас бусад бүх хуулийг хэлэлцэх, тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй.

Дээд шүүхийн гишүүдийг томилно

Их Британийн шүүхийн дээд байгууллага бол Дээд шүүх бөгөөд бүхий л эрхзүйн асуудлаар, тухайлбал хуулийг тайлбарлах, парламент ямар хуулийг хэлэлцэх ёстой вэ гэдэг талаарх эцсийн шийдвэрийг гаргадаг. Төрийн чухал шийдвэрүүдийг гаргадаг шүүгчдийг Хаан томилно. Томилгоог хийхийн өмнө Их Британийн Хамтын нөхөрлөлийн бүрэлдэхүүнд багтдаг улс тус бүрээс томилогдсон, эрхзүйн асуудлаар мэргэшсэн шинжээчдийн бүлгээс Хаанд зөвлөмжүүд бэлтгэн хүргүүлнэ.

Жил бүр парламентын үйл ажиллагааг нээж, хаана

Уламжлал ёсоор Их Британийн хаан парламентын үйл ажиллагааны нээлтэнд оролцдог ажээ. Хатан хаан II Элизабета 70 жилийн турш төр барихдаа хүндэтгэх шалтгаангүйгээр нээлт, хаалтын үйл ажиллагаанд оролцоогүй тохиолдол үгүй. Тэрбээр жирэмсний хожуу үедээ өөрийн энэ үүргийг бусад хүмүүст даатгаж байжээ.

Хаан ба Хатан хаан улс төрийн асуудлаар төв голч, төвийг сахисан байр суурьтай байх ёстой.

Энд нэг сонирхолтой зүйлийг дурдахад, парламентын гишүүдийн бэлтгэсэн үгийг Хаан унших бөгөөд энэ нь цаашид өрнөх мэтгэлцээний эхлэл болж өгдөг байна. Учир нь, Хаан ба Хатан хаан улс төрөөс ангид байх ёстой бөгөөд парламентын үйл ажиллагааны нээлтэд зориулан хэлэх үг нь улс төрийн утга агуулгатай байх нь олонтоо.

Зэвсэгт хүчнийг командална

III Чарльз хаан бол Их Британийн зэвсэгт хүчний ерөнхий командлагч юм. Түүний зөвшөөрөлгүйгээр тус улсын цэргийг хилийн чанадад болж буй ажиллагаанд оролцуулж болохгүй.

III Чарльз залуудаа Хатан хааны агаарын цэргийн ба Тэнгисийн цэргийн хүчний ангиудад алба хааж байсан бөгөөд Хатан хааны гэр бүлийн гишүүдийн дотроос цэргийн алба хаасан цөөн хүмүүсийн нэг ажээ.

Тухайлбал, Хатан хаан II Элизабета 1945 онд цэргийн туслах хүчинд алба хааж байсан бол хунтайж Филипп тэнгисийн цэргийн офицер байв. Мөн Чарльз хааны хүү, хунтайж Уильям агаарын цэргийн хүчний ангид алба хааж, хунтайж Харри Хатан хааны цэргийн академийг төгссөнийхөө дараа Афганистанд алба хааж, ахмад цолтой болжээ.

Нууц зөвлөлийн гишүүдийг томилно

Нууц зөвлөл нь хилийн чанад дахь Британийн харьяа нутаг дэвсгэрт хууль эрхзүйн актуудыг түгээх, Хааны хартийг хүлээлгэн өгөх, тушаал захирамжуудыг гаргах гэх мэт хэд хэдэн үүргийг хүлээдэг. Түүнчлэн албан үүрэгтэй нь холбоотой асуудлуудаар Хаанд зөвлөгөө өгдөг. Тухайлбал, ямар онцгой давуу эрхүүдийг Хаан ашиглаж болох вэ гэх мэт. Нууц зөвлөлийн гишүүдийг Хаан томилох ба ингэхдээ Ерөнхий сайдын өгсөн зөвлөмжүүдийг харгалзан үзнэ. Тус зөвлөлийн хуралдаан Хааны үзэмжээр сард нэг удаа явагдах ба энэ үеэр зөвлөлөөр хэлэлцэж баталсан тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлэх зөвшөөрлийг Хаанаас авах ёстой.

Хуулийг батална

Британийн парламент бие даан хуулийг баталж, түүнд нэмэлт өөрчлөлт оруулж, цуцлах эрхтэй боловч тухайн хууль эрхзүйн актад Хаан гарын үсэг зурсны дараа л хүчин төгөлдөр болдог. Хэдийгээр Хаан ба Хатан хаан улс төрийн тал дээр төв голч, төвийг сахисан байр суурьтай байх ёстой боловч хуулийн төслийг батлах эсвэл хориг тавих давуу эрхийг эдэлдэг. Гэхдээ түүхэн уламжлалыг харвал, эрхзүйн баримт бичигт гарын үсэг зурах нь цэвэр бэлгэдлийн шинжтэй байсаар иржээ. Тодорхой хэлбэл, 1708 оноос хойш Британийн хаад парламентын баталсан хуульд хориг тавьсан тохиолдол гараагүй байна. Тэр ч бүү хэл хаад ба хатан хаад хуулийг зөвшөөрсөн гэдгээ илэрхийлэхийн тулд өөрийн биеэр парламентад хүрэлцэн ирж байгаагүй гэнэ.

Англикан сүмийн тэргүүн

III Чарльзын албан ёсны цол хэргэм бол “Их Британи, Умард Ирландын ба бусад хаант улсууд, харьяа нутаг дэвсгэрүүдийн Хаан, Хамтын нөхөрлөлийн тэргүүн, сүсэг бишрэлийг хамгаалагч III Чарльз” юм. “Сүсэг бишрэлийг хамгаалагч” хэмээх сүүлчийн үг нь 1534 оноос хойш Их Британийн Хаан сэнтийд суусан хүмүүс англикан сүмийн тэргүүн байсаар ирснийг илтгэнэ. Тодорхой хэлбэл, Ерөнхий сайдын зөвлөсний дагуу III Чарльз хаан хамба лам, ширээт лам нарыг томилдог гэсэн үг.

Рыцарь цол олгоно

Британийн хаант улсын мянган жилийн түүхэнд хаандаа үнэнч шударгаар зүтгэсэн хүмүүст шан харамж болгож алт болон эдлэн газар олгож байжээ. Харин өнөө үед албан ёсоор рыцарь цол олгодог болсон байна. Үүний тулд Ерөнхий сайд хэргэм олгох тухай өөрийн зөвлөмжийг Хаанд хүргүүлэх ба тухайн хүн өөрөө зөвшөөрсөн тохиолдолд түүнд рыцарь цол олгохыг Хаан зөвшөөрөн баталдаг. Олны танил хүмүүсийн дотроос Шон Коннери, Элтон Жон нар уг эрхэм цолыг хүртэж байжээ.

Хуулиас дээгүүр хаан

Шүүхийн мөрдлөгөөс ангид байх халдашгүй дархан эрхтэй буюу “хуулиас дээгүүр” цорын ганц хүн бол Хаан юм. Бүдүүн тоймоор хэлбэл, ямар ч хуулийг зөрчиж болно гэсэн үг. Хаан ба Хатан хааныг хуулийн хариуцлагад татаж болохгүй, иргэний ба эрүүгийн хэрэг үүсгэж болохгүй, гэрчийн хувиар шүүхэд дуудаж болохгүйгээс гадна мэдээллийн эрх чөлөөний тухай хууль түүнд үйлчлэхгүй. Жишээ нь, III Чарльз хаан жолооны үнэмлэхгүй хэрнээ автомашин жолоодож болох ба улсаас түүнд олгосон автомашин дээр тээврийн хэрэгслийн дугаарыг заавал тавих албагүй. Мөн хурд хэтрүүлсэн тохиолдолд ямар нэгэн торгууль шийтгэл хүлээхгүй. Түүнчлэн орлогын албан татвараас чөлөөлөгдөнө, гэхдээ 1992 онд Хатан хаан II Элизабета энэ давуу эрхээсээ татгалзаж, таалал төгсөх хүртлээ бусад иргэдийн адил татвараа төлсөөр иржээ.

сонин mn

Хааныг ингэж хуулиас дээгүүр тавьж өргөмжлөх болсон шалтгаан нь “Бурханаас томилсон эзэн хаан буруу үйлдэл хийх ёсгүй” гэх эртний Британийн эрхзүйн зарчмаас үүдэлтэй ажгуу. Иймээс яллагдагчийн эсрэг шүүхийн шийдвэрийг Хааны нэрийн өмнөөс уншдаг байна.

Хэдийгээр Их Британийн дотоод, гадаад бодлогод томоохон өөрчлөлт гарч, дэлхийд хоёр их дайн болж, хаадууд солигдсоор ирсэн боловч тус улсын улс төрийн тогтолцоо хэзээ ч сууриараа өөрчлөгдөж байгаагүй юм.

Хаант засаглал нь төрт ёсны уламжлал болон хувирч, “ариун шударга тогтолцоо” гэсэн нэр хүндээ хадгалсаар ирсэн тул Британийн төр залгамж чанартай, тогтвортой байдаг гэсэн итгэл үнэмшил жирийн иргэдэд тогтсон байдаг. III Чарльзыг хаан сэнтийд залснаар ирээдүйд хаант засаглалын гүйцэтгэх үүрэг, сүр хүч нэмэгдэх үү гэдгийг цаг хугацаа харуулах болно. Нэгэнт тогтсон хатуу чанд дэг журам нь шинэ хааны эрх мэдэл, үйл ажиллагааг хязгаарлах боловч дээр дурдсан олон эрхийг эдлэх III Чарльзын хувьд Британийн улс төрийн амьдралд Хатан хаан II Элизабетагаас илүү үүрэг гүйцэтгэж чадна гэж ажиглагчид дүгнэж байна.

Б.Адъяахүү

Sonin.mn

Л.Оюун-Эрдэнэ: Ийм учраас л “Шүүхийг нүд цавчилгүй хар“ гээд байгаа юм шүү
Л.Оюун-Эрдэнэ: Ийм учраас л “Шүүхийг нүд цавчилгүй хар“ гээд байгаа юм шүү
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​