fbpx Нүүрсний хулгай ба “нүүдлийн шувууд”-ын эргэн тойронд...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Том онцлох
Огноо
Унших
10 минут 28 секунд

Нүүрсний хулгай ба “нүүдлийн шувууд”-ын эргэн тойронд...

Нүүрсний түр хороог шинээр байгуулж, Б.Энхбаяр ахлах уу?

УИХ-аас Нүүрсний түр хороог 2022 оны зургадугаар сарын 10-нд зургаан сарын хугацаатайгаар байгуулж байв. Түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд ахалсан. Түр хорооны “томилолт”-ын хугацаа дуусаж, дахин зургаан сараар сунгаж ажиллуулах тогтоолыг УИХ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд гаргасан. Улмаар маргааш нь буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд Засгийн газар нүүрсний оффтейк гэрээнүүдийг ил болгох шийдвэрийг гаргасан. Ингэж Нүүрсний түр хорооны үй ажиллагаанд ямар нэг саадгүй болсон юм. Түр хорооны хийх ёстой хамгийн том ажил нь Нүүрсний асуудлаарх нээлттэй сонсгол байв. Түр хороо 2023 оны гуравдугаар сарын 20-нд хуралдаж, нээлттэй сонсголыг дөрөвдүгээр сарын 10-нд хийхээр товлосон. Гэтэл товлосон хугацаанаасаа долоо хоногийн өмнө дахин хуралдаад, нээлттэй сонсголыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байдаг. Ингээд нийгэмд эргэлзээ үүсэж эхэлсэн. Тодруулбал, “...Г.Ганболдын ахалсан энэ Түр хороо нээлттэй сонсголыг хийхгүй юм байна” гэсэн итгэл үнэмшил сууж эхэлсэн. Г.Ганболдын хэвлэлээр өгсөн мэдээллүүд ч үүнийг нотлоод эхэлсэн. Ингэсээр Түр хорооны хоёр дахь хугацаа өнгөрсөн долоо хоногт дууслаа. Гэвч олон нийт “...УИХ нээлттэй сонсголыг хэзээ хийх вэ” гэсэн хүлээлттэй үлдэв. Гэхдээ УИХ дээр энэ асуудал яригдаж буй аж. Нүүрсний Түр хороог шинэчлэн байгуулах бололтой. Ингэхдээ бүрэлдэхүүнд нь өмнөх шиг нүүрсний асуудалд нэр холбогдсон гишүүдийг оруулахгүй гэнэ. Хамгийн гол нь Түр хороог УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахалж магадгүй юм байна. Хэдийгээр энэ нь албан ёсны шийдвэр болж гараагүй ч УИХ-ын гишүүдийн дунд нэлээд “тархац”-тай яригдаж байгаа юм. Тиймээс удахгүй УИХ-аас Түр хороог шинэчлэн байгуулж, тэр нь нүүрсний нээлттэй сонсголыг хийх нөхцөл бүрдэх бололтой.

С.Батдөлийн хэрэгт 10 гаруй хүн холбогджээ

Нүүрсний хулгайн нэг том “бүрэлдэхүүн” нь нүүрс тээвэр, тэр дундаа төмөр замын тээвэртэй холбогддог. Үүнтэй холбоотойгоор мөрдөх байгууллагынхан УБТЗ ХНН-ийн Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг энэ оны эхээр сүр дуулиантайгаар баривчилсан. Тэгэхээс ч аргагүй байв. Түүний гэрээс 7.3 орчим тэрбум төгрөгийг хурааж авсан байдаг. С.Батдөлийн тухайд дээрх мөнгөний эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй гэдэг. Харин мөрдөн шалгах явцад тэрбээр арваад аж ахуйн нэгжид давуу байдал олгож, авлига авсан нь тогтоогдсон байна. Тиймээс Эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Мөрдөх байгууллагаас С.Батдөлд холбогдох хэргийг энэ сарын эхээр шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т шилжүүлсэн. Энэ дагуу хэрэгт хяналт тавьж буй прокурор яллах дүгнэлтийг үйлдэж дууссан байна. Хэргийг энэ долоо хоногт шүүхэд шилжүүлэх бололтой. Эх сурвалжуудын мэдээллээр С.Батдөлийн хэрэгт холбоотой гэх 10 гаруй хүнийг яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэхээр болжээ. Дашрамд хэлэхэд, УБТЗ ХНН-ийн Тээвэр зохицуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөл ийм хэрэгт холбогдсон нь тус нийгэмлэгийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж буй аж. Өөрөөр хэлбэл, төмөр замын тээвэртэй холбоотой асуудал нь үндсэндээ хувийнхны гарт шилжиж, ил далд үнэ тарифыг ч тэндээс тогтоодог болсон талаар яригдаж байна.

Х.Нямбаатар Солонгосоос “шувууд”-ыг авчрахаар явжээ

“5Ш”-ээс хамгийн их анхаарал татаж буй нь “Шувуу” ажиллагаа болоод байна. Гэмт хэрэгт шалгагдаж, сэжиглэгдэж байхдаа оргон зайлсан 100 гаруй “шувуу” байгааг албан ёсоор зарласан. Эдгээр “шувуу”-г авлигын акул, жараахай гэдэг шиг том шувуу, болжмор гэж ялгаж нэрийддэг болжээ. “...Том шувуу” гэдэг нь тодорхой аж. Сар гаруйн өмнө ирсэн Т.Бадамжунай, сураг нь гараад л “нисээд” яваад байгаа Н.Удаанжаргал, Ч.Сайханбилэг нарыг хэлдэг байна. Тэгэхээр “...Болжмор гэж хэн бэ” гэдэг нь ойлгомжтой болно. Тэгвэл “Шувуу” ажиллагааг ахалж буй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн амралтын өдрүүдээр Солонгос руу нисжээ. Тэд Солонгост бүгж байсан хэд хэдэн “шувуу”-г авчрахаар явсан байна. Одоогоор тоо нь тодорхойгүй бөгөөд тэдгээр “шувууд”-ын нэлээд нь Солонгосын хууль хяналтынханд баригдсан, зарим нэг нь сайн дураараа ирэхээр болсон гэх мэдээлэл байна.

Н.Удаанжаргалыг удахгүй авчрах уу

“Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал эх орноосоо яваад нэлээд удлаа. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард “...Солонгост албан томилолттой” гэж ”нисээд” эргэж ирээгүй байгаа юм. Хэсэгтээ сураггүй болоод байсан. Харин одоогоос сарын өмнөөс сураг нь гарч эхэлсэн. Эхлээд Аргентинд бүгж байгаа нь тогтоогдсон. Аргентин нь хаа байсан Латин Америкт, манайхтай эрх зүйн харилцан туслалцах гэрээний анхан шатны яриа хөөрөө ч байхгүй улс юм. Ийн байршил тогтоогдонгуут Тайланд руу “ниссэн” байдаг. Тэнд байгаа нь мэдэгдмэгц Малайз руу явсан. Тэрбээр одоо Малайзад байгаа аж. Манай хууль хяналтынхны Малайзын талтай хамтран ажиллаж эхэлжээ. Тэгэхээр Н.Удаанжаргал удахгүй эх орондоо ирж магадгүй болоод байна. Тэрбээр нэгэн найзтайгаа хамт яваа бөгөөд түүнийхээ ээжийн дансны картыг хэрэглэж байсан нь тогтоогдсон юм. Ер нь бол Н.Удаанжаргалын хувьд нүүрсний хэргийг шалгаж буй мөрдөх байгууллагынханд тун үнэтэй гэрч юм. Тэр ирснээр оффтейк гэрээтэй холбоотой олон үнэнийг нотлох учиртай. Тэгэхээр нөгөө талаас, тэр ирэхгүй байх нь энэ олон “үнэн”-ийг ил болгохоос халширч буй нэр бүхий хүмүүст л ашигтай гэхэд болно.

Ч.Сайханбилэг Америк дахь гэрээ орхиод “нисэж” яваа гэв үү

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг бол яахын аргагүй “том шувууд”-ын нэг юм. Тэрбээр “Оюу толгой” компанийг татвараас чөлөөлсөн, Дубайн гэрээг үзэглэсэн, бас “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгуулж байхдаа “нисчихсэн” гэдэг. Ч.Сайханбилэг 2019 оны наймдугаар сарын 28-нд Монгол Улсын хилээр гараад буцаж орж ирээгүй байгаа юм.

Саяхан түүнийг Америкт үнэтэй хаус худалдаж аваад амьдарч байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл энэ мэдээлэл ил болж, монголчууд мэдсэнээс хойш мань эр тэр гэртээ очихоо больсон гэх мэдээлэл улс төр, хууль хяналтынхны хүрээнд яригдаж байна. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэгийн хувьд Америкт ч амьдраад байх боломж нь хумигдаж эхэллээ. Ийн эрх чөлөөний оронд дөрвөн жил шахам эрх чөлөөтэйгээр “ниссэн” экс Ерөнхий сайд маань тун удахгүй эх орондоо бууж магадгүй болоод байна.

Б.Идэр-Од “шувууд”-ын тоонд орох уу

“...АТГ-т шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан, мөрдөн байцаалтын үйл ажиллагааг тасалдуулж байгаа 18 хүн байна. Бусад мөрдөх байгууллагад харьяалагдаж байгаа нийлээд 100 гаруй хүнийг эрж хайх, нутагтаа авчирч мөрдөн шалгах үйл ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлэх ажлыг“Шувуу” ажиллагааны хүрээнд эрчимжүүлнэ” гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 2023 оны гуравдугаар сарын 22-нд мэдэгдсэн.

Тэгвэл эдгээр “шувуу”-ны тоо нэгээр нэмэгдэж магадгүй болоод байна. Тодруулбал, “... “ Их Бит” компанийн гаргасан IHC койны хэрэгт холбоотой, холбоогүй” гэж яригдаад байгаа Б.Идэр-Одыг “...Шувуу” хэмээн зарлаж, эрэн сурвалжилж болзошгүй болжээ. Хэрэг явдлыг сануулбал, хууль хяналтынхан өнгөрсөн жилээс койны компаниудыг шалгаж эхэлсэн. Тэдний нэг нь “Их Бит” компанийн гаргасан IHC койн байдаг. Үүнд холбогдуулж Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татжээ. Уг нь одоо “Их Бит” компанийн 33.1 хувийг Б.Гантиг, 33.1 хувийг Б.Эрхэмбаяр, 33.7 хувийг О.Мөнхжин эзэмшдэг. Харин тус компанийн 25 хувийг эзэмшиж байсан Б.Идэр-Од 2022 оны хоёрдугаар сарын 21-нд хувьцаагаа шилжүүлчихээд гуравдугаар сарын 30-нд Австрали руу явсан гэдэг. Гэхдээ мөрдөн шалгах явцад Б.Идэр-Одоос шалгаж, тодруулах сэжүүрүүд, асуудлууд гарч ирсэн бололтой. Гэтэл тэрбээр Монголд байхгүй учир ийнхүү “Шувуу” ажиллагааны хүрээнд авчирч магадгүй болжээ.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Шүүр”-ийн үзүүр Болор захирлыг тойрох уу
“Шүүр”-ийн үзүүр Болор захирлыг тойрох уу
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​