fbpx Түгжрэлийн төв цэг Манила хотоос...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
12 минут 27 секунд

Түгжрэлийн төв цэг Манила хотоос...

Манилагийн тэнгэр доорх “юм” бүхэн соньхон. Нэг тийм бүүдгэр, бүгчим. Зарим үед Монголын “үнэр”-тэй салхийг эрхгүй санагдуулсан амьсгал давчдам хэрнээ бороотой бас борголтой өнгөрүүлсэн өдрүүдэд өрнөдийн ертөнцийн олон соёлт шинжийг агуулсан орчин үеийн Филиппин орон, метрополис хот Манилаг сонжиж явав. Тэр дундаа хүн төрөлхтөн нийтээрээ нэгэн ижил зовлонтой нүүр тулж буй түгжрэлийг онцгойлон фокуслаж, зөвхөн энэ сэдвийг судалж, сурвалжилна гэдэг сэтгүүлчийн хувьд ч бас нэгэн сонирхол татам өвөрмөц томилолт байлаа. Үнэндээ Монгол Улс үеийн үед түгжрэлтэй тэмцэнэ гэж ярьж ирснээс биш өнөөдрийнх шиг буух эзэн буцах хаягтай болсон нь хэзээ билээ.

Түүнээ дагаад ул суурьтай бодлоготой болох, тэр нь бодит ажил болж хэрэгжих нь гэсэн итгэл найдвар төрснийг нуух юун. Ингэж хэлсний учир нь ямартаа ч улс орон маань түгжрэл хариуцсан сайд, тусгай нэгжтэй болж автозамын нэгдүгээр эгнээг чөлөөлөх, нийтийн тээврийн парк шинэчлэл зэргээр зоригтой, зорилготой алхмуудыг хийж эхнээсээ сүүмгэр ч хамаагүй гэрэл асаж эхлэх нь. Гэхдээ энэ бол хилийн гадна төрсөн бодол. Тиймдээ ч сайд, дарга нарын гоё ганган чамирхал, камерын дуранд өртөх гэсэн элдэв амбицгүйгээр зөвхөн сэтгүүлчдийн баг ёстой л “үзэг”-ний эрх чөлөөгөөр дэлхийн түгжрэлийн төв цэг гэгддэг Филиппиний нийслэл Манила хотоос сурвалжилсан нь бас нэг төрийн томилолтын хэвшмэл ойлголтыг эвдэж орхисон. Замын турш түгжрэлийг шийдэх боломж, гарц гаргалгаа бүхнийг алдалгүй шүүрч аяны богцондоо нэмж, сувд, эрдэнэс мэт санаа эрэлхийлж “шунаж” дурласан үүцээ бага багаар задлах болно.

Яахав, улс орны хөгжил, хүн амын тоо, үйлдвэрлэл үйлчилгээнээс эхлээд Манила, Монгол хоёрыг харьцуулах боломжгүй биз. Зүүн өмнөд Азийн томоохон төлөөлөл болсон Манила бол хотуудын бөөгнөрөл гэдгээрээ онцгой содон хэв магтай арлын орон. Дөрвөн томоохон хотоос бүрдсэн гуч орчим сая хүн амтай. Орчин үеийн сүрлэг өндөр барилгаас гадна хэдэн зууны өмнөх сүм, хийд, колонийн үеийн түүх элбэг хөгжиж байгаа метрополис хот. Хэдийгээр 7000 гаруй арлаас тогтсон 17 бүсийг нэгтгэсэн 80 гаруй муж хоттой ч гэлээ зам дээр нь 3.3 сая автомашин хөлхөж байдаг учраас автозамын түгжрэлтэй хором мөч бүр нүүр тулсаар байгаа. Дээр нь алдарт Боракай, Бохол арал дээрх байгалийн өвөрмөц тогтоц, Пагсанжан хүрхрээ гээд далайн орныг зорих аялал жуулчлалын хөгжлөөрөө гойд. 2018 онд л гэхэд Филиппинд Монгол Улсын хүн амыг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх гадаадын жуулчин зочилсон байх жишээтэй.

Ийнхүү эдийн засаг нь хөдөө аж ахуйн салбар дээр тогтож ирсэн Филиппин орон аж үйлдвэрлэл, аялал жуулчлал, цахим зурвасын нийслэл болж өргөжөөд байгаа энэ цаг үед түгжрэл хэмээх толгойны өвчинг намдаах ямар ерөндөг үйлдвэрлэж буй нь анхаарал татахгүй байх аргагүй.

Филиппин улсын ДНБ-ий 30 хувийг дангаараа бүрдүүлдэг Манила хот гучаад сая хүн ам, 3.3 сая автомашинтай нь түгжрэлээрээ дэлхийд эхний наймдугаарт, Зүүн өмнөд Азидаа гуравдугаарт ордог.

ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ ТУСГАЙ ЗАМЫН ШИЙДЭЛ BRT

Филиппин улсын ДНБ-ий 30 хувийг дангаараа бүрдүүлдэг Манила хот гучаад сая хүн ам, 3.3 сая автомашинтай нь түгжрэлээрээ дэлхийд эхний наймдугаарт, Зүүн өмнөд Азидаа гуравдугаарт ордог. 2018 оны судалгаагаар Филиппинд замын хөдөлгөөнд өдөр бүр "алдагдах боломж"-оор 3.5 тэрбум стерлинг зарцуулдаг гэсэн дүгнэлт гарсан нь 2030 он гэхэд гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна. Мөн Манилагийн замын түгжрэлээс болж жолооч нар өдөрт дунджаар 1-2 цагийг түгжрэлд зарцуулдаг гэсэн тооцоо бий. Тиймээс түгжрэл нь улс орны хэмжээний томоохон асуудал болж хувирсаар буй Манила хотын хамгийн үр дүнтэй шийдэл нь тусгай зам буюу BRT юм. Өөрөөр хэлбэл, тус хот нь автозамынхаа нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж нийтийн тээвэр, түргэн тусламж, гал команд, төрийн тусгай чиг үүрэг бүхий автомашиныг зорчуулж хэвшжээ. Ингэснээр иргэд хувийн автомашинаар 2-3 цаг түгжрэхээс илүү нийтийн тээвэр, тусгай замын унаагаар богино хугацаанд зорьсон газраа хүрэх бодлого жинхэнэ утгаараа хэрэгжиж буй. Харин төрийн бодлого зөрчиж нэгдүгээр эгнээгээр дүрэм зөрчиж явбал 500-1000 песо буюу манайхаар бол 30-65 мянган төгрөгийн торгуультай. Энэ нь иргэдийн амьжиргааны түвшинтэй харьцуулахад тийм ч бага мөнгө биш учраас нэгдүгээр эгнээг чөлөөлөх чухал хөшүүрэг болж амжилттай хэрэгжиж буйг MMDA буюу Манила хотын Хөгжлийн газрынхан бидэнд танилцуулж байв. Манайх яг үүнтэй ижил нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээвэрт зам тавьж өгсөн жишгийг Манила хот түгжрэл бууруулах загвар болгон хэрэгжүүлж байна. Түүнчлэн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах бас нэгэн үр нөлөөтэй шийдэл хэмээн хүлээн зөвшөөрч дэлхийн олон улс орон хэрэгжүүлдэг U-TURN буюу нэг чигийн хөдөлгөөнийг Манила хот өргөнөөр ашигладаг гэнэ. U-TURN тэмдэглэгээг хэнд ч анзаарагдахаар энд тэндгүй байршуулсан нь нүдэнд тусна.

Тэр дундаас ногоон гэж тодотгож болох бас шийдэл нь түгжрэлийг бууруулах гол бодлогыг хариуцдаг MMDA нь гол зам, гудамж дагуу нарны эрчим хүчээр ажилладаг 5133 лед гэрлийг арчилдаг. Лед гэрэл засвар үйлчилгээ хийхэд хэмнэлттэй, систем нь кабелийн утас ашигладаггүй, цахилгаан эрчим хүчний урсгал зардал гарахгүй, байгаль орчинд ээлтэй, урт хугацаанд ашиглах боломжтой зэрэг олон давуу талтай юм.

ТӨЛБӨРТЭЙ ЗАМ БУЮУ ТҮГЖРЭЛИЙГ ГУРАВ ДАХИН “ТОВЧЛОХ” СОНГОЛТ

Хөгжлийн газрын замын хөдөлгөөний инженерийн төвийн захирал Ноеми Т.Рекио "Төлбөртэй зам бий болгоход иргэд эсэргүүцээгүй. Бид хааж боох биш боломж олгосон учраас сонголтоо хийгээд явдаг. Нэг ёсондоо мөнгөө төлөөд хурдан явах эсвэл түгжрээд удаан явах гэсэн сонголтыг иргэдийн өмнө бий болгосон. Энэ бол энгийн ойлголт. Ер нь манай улсын иргэдийн хувьд машин худалдаж авах чадвартай л бол замын төлбөрөө төлөх ёстой гэсэн зарчмыг хатуу баримталдаг".

Манила хотын түгжрэлийг бууруулсан дараагийн үр дүнтэй бодлого нь төлбөртэй замыг бий болгосон явдал аж. Хотын төвд тодорхой бүсийг төлбөртэй болгох, төлбөр хураамжийг хариуцах ажлыг хувийн хэвшилд цогцоор нь даатгажээ.Төр ямар нэг байдлаар оролцохгүй. Тиймдээ ч замын төлбөр нь хувийн компаниудад очихоос гадна жолооч нарын төлж буй мөнгөөр компаниуд дахин шинэ, давхар зам барьж түгжрэлийг бууруулах дараагийн арга хэмжээг авах бодлого баримталдаг. Энэ талаар Хөгжлийн газрын замын хөдөлгөөний инженерийн төвийн захирал Ноеми Т.Рекио бидэнд ярихдаа “Манай байгууллага замын хөдөлгөөний удирдлагын төвөөрөө дамжуулан Манила хотын замын хөдөлгөөний бүх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад оролцдог. Төлбөртэй зам бий болгоход иргэд эсэргүүцээгүй. Бид хааж боох биш боломж олгосон учраас сонголтоо хийгээд явдаг. Нэг ёсондоо мөнгөө төлөөд хурдан явах эсвэл түгжрээд удаан явах гэсэн сонголтыг иргэдийн өмнө бий болгосон. Энэ бол энгийн ойлголт. Ер нь манай улсын иргэдийн хувьд машин худалдаж авах чадвартай л бол замын төлбөрөө төлөх ёстой гэсэн зарчмыг хатуу баримталдаг. Тиймдээ ч төлбөртэй замаар өдөрт 500 гаруй мянган машин зорчдог. Төлбөр нь автоматаар бүртгэгдээд явдаг” гэлээ. Судалгаанаас харахад энгийн замаар түгжрээд явахад 2-3 цаг зарцуулах хугацааг төлбөртэй замыг сонгоход гурав дахин богино хугацаанд зорьсон газраа хүрдэг аж. Замын төлбөрийн хувьд зорчих зайнаасаа хамаараад өөр байдаг бөгөөд дунджаар манай ханшаар 2500-4000 төгрөг байдаг гэлээ.

Манила хот замын хөдөлгөөний ачааллаа бууруулахын тулд дугаарын хязгаарлалтыг хуульчилж өгчээ. Гэхдээ манайхаас арай өөр шийдэл үйлчилдэг. Тухайлбал, даваа гарагт 1, 2-оор төгссөн, мягмар гарагт 3, 4-өөр, лхагва гарагт 5, 6-аар, пүрэвд 7, 8, баасанд 9, 0-оор төгссөн дугаартай автомашин зорчино. Харин нийтийн тээвэр, такси үйлчилгээ, мотоцикль, болон хүргэлтийн унаа гэх мэт тээврийн хэрэгслүүдэд хязгаарлалт хамаарахгүй. Мотоцикль гэхэд ихэнхдээ тусгай замаар зорчдог.

Жил ирэх тусам хүн амын төвлөрөл, автомашины тоо өсөж буй нөхцөлд Манила хот түгжрэлийг бууруулахаас илүү нэмэгдүүлэхгүй байхыг хичээж байгааг Тээврийн хөгжлийн газрын төсөл, төлөвлөлтийн хөгжлийн хэлстийн нарийн бичгийн дарга Леонел Крей П.Де Велез хэлж байв. Тэрбээр “Бид замын хөдөлгөөний боловсрол руу түлхүү анхаардаг. Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдал, хэрхэн соёлтой оролцох талаарх сургалтыг сонирхолтой байдлаар дамжуулан олгодог. Тиймдээ ч явган хүмүүс замын хөдөлгөөнд саад учруулах зүйл бараг гардаггүй. Мөн хувь хүн замын хөдөлгөөнд соёлтой оролцох төрөл бүрийн сургалтын хөтөлбөр боловсруулж, жолооч нарт замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар тусгайлсан семинар ордог. Манай улс ирэх зургаан жилд ДНБ-ий 5-6 хувийг дэд бүтцэд зарцуулахаар төлөвлөсөн нь ойролцоогоор 361 тэрбум ам.доллар гэсэн үг. Үүнийхээ 60 хувийг түгжрэлийг шийдэхэд зарцуулахаар төлөвлөсөн. Бид цаашид олон төрөлт тээврийн хэрэгслийг бий болгох үүднээс дүүжин тээвэр, метро барихаар ажиллаж байна. Дэд бүтцийг сайжруулах, түгжрэлийг бууруулахад олон улсын төсөл хөтөлбөрүүд ихээхэн үр дүнтэй хэрэгждэг. Ямар ч нөхцөлд олон улсын төслүүдийг Засгийн газар өөрчлөх боломжгүй байдлаар хууль журамдаа зааж өгсөн учраас урт хугацаандаа үр дүнтэй хэрэгжих боломж бүрддэг” гэлээ.

Ийнхүү дэлхийд түгжрэлээрээ дээгүүрт ордог Манила хотын турш­лагаас үргэлжлүүлэн хүргэх болно.

Үргэлжлэл бий...

Сүрнээгийн УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Твиттерийг Я.Линда удирдахаар боллоо
Твиттерийг Я.Линда удирдахаар боллоо
 
С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ
С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

“Шинчеонжи” шашны хохирогч П.Ариунгэрэл: Өндөр боловсролтой эгч маань шашны гаж урсгалд ороод ар гэрээ ч танихгүй болчихлоо

“Шинчеонжи” шашны хохирогч П.Ариунгэрэл: Өндөр боловсролтой эгч маань шашны гаж урсгалд ороод ар гэрээ ч танихгүй болчихлоо

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргажээ

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргажээ

Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Цаазын ялгүй болсноос хойш хэрэгтнүүд гэмшиж, айх нь багассан гэв

Цаазын ялгүй болсноос хойш хэрэгтнүүд гэмшиж, айх нь багассан гэв

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​