fbpx Өрнөдийнхний тусламжтайгаар энэ оны сүүлээр Оросыг ялж чадахаа Украины ерөнхийлөгч мэдэгдэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуугианы эзэд
Огноо
Унших
3 минут 0 секунд

Өрнөдийнхний тусламжтайгаар энэ оны сүүлээр Оросыг ялж чадахаа Украины ерөнхийлөгч мэдэгдэв

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский, Германы ерөнхийлөгч Франк Уолтер Штайнмайер нар

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Украины ерөнхийлөгч Володимир Зеленский гэнэтийн айлчлалаар баруун Европын Итали, Герман, Франц улсуудад хүрэлцэн очжээ.

Тэрбээр Бямба гарагт Италийн нийслэл Ромд хүрэлцэн очиж, дараа нь Германы нийслэл Берлинд саатсан юм. Парис хотод Ням гарагийн орой Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой зоог барьснаар Зеленскийн айлчлал өндөрлөсөн байна.

Тэрбээр Украинд дайн эхэлснээс хойш анх удаагаа Ром, Берлинд, хоёр дахь удаагаа Парист хүрэлцэн очсон юм.

Берлинд саатахдаа Зеленский энэ оны сүүлээр Өрнөдийнхний тусламжтайгаар Украины арми Оросыг ялж, эзлэгдсэн нутаг дэвсгэрээ чөлөөлөх боломжтойг мэдэгдсэн байна.

Тэрбээр Украинд үзүүлж буй зэр зэвсгийн тусламжийн хэмжээгээр АНУ-ын дараа бичигдэж буй Герман улсын эрх баригчдад энэ үеэр талархал илэрхийлсэн юм.

Зеленскийн айлчлалтай давхцуулан Берлиний эрх баригчид $3 тэрбумын шинэ тусламжийн багцаа зарлаад байгаа. Үүнд нь танк, агаарын довтолгооноос хамгаалах систем, сум хэрэгсэл багтжээ.

Зеленскийн айлчлалын үеэр Итали, Герман, Францын удирдагчид бүгд Украиныг тууштай дэмжихээ амлаж, Оросын эзлэн түрэмгийлэл Европ тивийн аюулгүй байдалд заналхийлж буйг хүлээн зөвшөөрч байв.

Зеленский айлчлалынхаа үеэр Украины сөрөг давшилт Оросын газар нутагт чиглэхгүйг амласан юм.

Бямба гарагт ОХУ-ын Брянск мужид Оросын байлдааны хоёр нисэх онгоц, хоёр нисдэг тэрэг хөөрөх үеэрээ зэрэг сүйрсэн билээ. Энэ явдал Украины хилээс 50 км зайд болсон юм. Оросын ТАСС агентлаг уг ослыг техникийн гэмтэлтэй холбон тайлбарлажээ.

Харин Украины тал уг осолд хамаагүйгээ мэдэгдээд Оросын зэвсэгт хүчин өөрөө онгоц, нисдэг тэрэгнүүдийг унагасан гэж таамаглаж байгаагаа илэрхийлсэн юм.

Өчигдөр Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михаило Подоляк сүүлийн өдрүүдэд Бахмутын зарим хэсэгт амжилттай довтолсон армийнхаа ажиллагааг сөрөг давшилтын “оршил хэсэг” гэж тайлбарлажээ.

“Энэ хавар-зуны үе маш халуун байх болно. Бид Оросын армийг сүйрэлд хүргэх үйл явдлуудыг харах болно. Үр дүнд нь тэд эзлэгдсэн нутаг дэвсгэрийг хурдтайгаар орхин гарна” гэж тэр Германы Blind сонинд ярьсан байна.

Сөрөг давшилтын цаг хугацааны талаар асуухад Подоляк “Бид энэ талаар ямар нэг мэдээлэл өгмөөргүй байна. Гэхдээ зун эхлэхэд 17 өдөр л үлдээд байна шүү дээ” гэж хариулжээ.

Эх сурвалж: The Guardian

Б.Идэр-Од “шувууд”-ын тоонд орох уу
Б.Идэр-Од “шувууд”-ын тоонд орох уу
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​