fbpx “Дүрэлзэж” байсан нүүрсний хэрэг дарагдаж эхлэв үү?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Уул уурхай Том онцлох
Огноо
Унших
6 минут 10 секунд

“Дүрэлзэж” байсан нүүрсний хэрэг дарагдаж эхлэв үү?!

“Транспэрэнси Интернейшнл” олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч Петер Айген саяхан Монголд ирээд буцлаа. Тэрбээр “...Би ирээд Монгол Улсын Засгийн газар болон АТГ-аас хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх стратеги, хамрах хүрээтэй танилцсан. Энэ асуудлаар цогц системтэйгээр тэмцэх зураглалыг гаргаж ирсэн байна лээ. Жишээлбэл, байгалийн баялаг, уул уурхайн салбарын засаглалд анхаарч ажиллая гэсэн байгаа нь маш зөв.... Мэдээж хэрэг дотоодын авлигад анхаарал хандуулах хэрэгтэй. Жишээлбэл, сургууль, цэцэрлэг, эмнэлэгт байгаа хээл хахуулийг зогсоох хэрэгтэй. Гэхдээ миний бодлоор жижиг авлигаас илүү том авлигын хэргүүдээс урьдчилан сэргийлэх, түүн рүү чиглэсэн ажлыг хийх хэрэгтэй. Учир нь том авлига улсыг тэр чигээр нь доош нь татдаг. ...Монголын хувьд зөв замнал руугаа орж, зөв ажлууд хийж байна гэж би хувьдаа бодож байгаа. Тиймээс Монголд сайхан ирээдүй байна гэж харж байна” гэж “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө хэлжээ.

Эндээс тодруулбал, Петер Айген “...Байгалийн баялаг, уул уурхайн салбарын авлигалтай цогц системтэйгээр тэмцэх зураглалыг гаргаж ирсэн нь маш зөв” хэмээжээ. Гэвч энэ маань цаашаа явах эсэх нь бүрхэг болоод ирлээ.

Уг нь төр ч, ард түмэн ч 2022 оны сүүлчээс эхлээд энэ “салбар”-ын авлигатай маш идэвхтэй тэмцэж эхэлсэн. Иргэд төв талбай дээр жагссан. Мөрдөх байгууллагууд, прокурорын хамтарсан ажлын хэсэг байгуулсан. “Эрдэнэс Тавантолгой”, жижиг “Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон. Нүүрсний оффтейк гэрээг нууцаас гаргасан. Мөрдөх байгууллагуудын ажлын хэсгээс “...Нүүрсний хулгайтай холбоотой” хэмээн 17 хүний нэрийг зарласан. Зарим хүнийг баривчилсан. УИХ-ын хоёр гишүүнийг чөлөөлж, нэг гишүүн сайн дураараа ажлаа өгснөөр гишүүн асан гурван хүн энэ асуудалд холбогдсон бүрэн эрхээ хураалгав. За, нэг иймэрхүү үйл явдлууд өнгөрсөн хагас жил гаруйн хугацаанд тун сүрхий өрнөлөө. Товчхондоо, нүүрсний хэргийг илрүүлэн шалгах ажиллагаа ингэж “дүрэлзэж” байв.

Харин 2023 оны дөрөвдүгээр сараас энэ эрч хаана хаанаа сулраад эхлэх шиг боллоо. Учир нь нөгөөх дуулиан шуугиан болоод байсан нүүрсний хулгайн асуудал “унтрах” тал руугаа оров уу гэж хүмүүс олон боллоо. Мөрдөх байгууллагуудын сүртэй гэгч нь зарлаад байсан хүмүүс нь “...Нүүрсний хулгайч мөн үү, биш үү” гэдэг улам тодорхойгүй болж байна. Прокуророос УБТЗ-д удирдах албан тушаал хашиж байсан С.Батдөлийн хэргийг л шүүх рүү шилжүүлэх сурагтай байна. “...Нүүрстэй нэр холбогдсон зарим гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг Ерөнхий прокурор нь дахиад оруулна” гэсэн нь ч сураггүй болов. Шүүхээр шийдэгдсэн нүүрсний гэх томоохон асуудал одоогоор алга. Шуудхан хэлэхэд, нүүрсний хулгайн акулууд нь “далай”-даа, жараахайнууд нь л “аквариум”-д байна. Олон нийт ингэж шүүмжилж эхэллээ.

Гэхдээ энэ бүхнээс хамгийн чухал, тэр хэрээр нийгэмд хүлээлт үүсгээд байсан Нүүрсний нээлттэй сонсгол нам жим болов. Уг нь УИХ-аас томилсон Нүүрсний түр хорооны дарга Г.Ганболд “...Оффтейк гэрээ л нууцаас гарчихвал бүх юм болох гээд байна” гэсээр 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд хугацаагаа зургаан сараар сунгуулж байв. Тэгэхэд тэрбээр “...Өмнө нь чуулган дээр гишүүд нүүрсний хулгайн асуудлаар ярьсан ч хэн ч тоодоггүй байсан нь үнэн. Түр хороо ажиллаж, нүүрсний хулгайн асуудал нийгмийн анхаарлын төвд орсон. Оффтейк гэрээ нууц гэрээ учраас УИХ-ын гишүүд ч танилцах боломжгүй. Харин УИХ-ын Түр хороо хуулийн дагуу нууц гэрээтэй танилцах боломжтой. Гэрээ ил болохоор нэрс ил болно. Засгийн газраас гэрээг нууцаас ил гаргахад анхаарч байна” гэсэн юм. Гэтэл Засгийн газар үүний маргааш нь л гэрээнүүдийг нууцаас гаргачихсан. Гэсэн ч Г.Ганболдын ахалсан Түр хороо дорвитой “хөдөлгөөн” хийсэнгүй. Таг чиг шахам л байв. Явсаар 2023 оны гуравдугаар сарын 20-нд “...Нээлттэй сонсголыг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-12-нд хийнэ” гэж товлосон. Тэгснээ дөрөвдүгээр сарын 3-нд хуралдаад “..АТГ санал гаргасан учир хойшлууллаа” гэсэн. Тэгээд л таг болсон. Одоо Г.Ганболдын ахалж буй Нүүрсний түр хороонд гурван долоо хоногийн хугацаа үлдээд байна. Хүсвэл Нээлттэй сонсгол байтугайг амжуулах хугацаа юм. Гэвч Г.Ганболд өнөөг хүртэл тэр талаар ам ангайсангүй. Хааяа дуугарахаар нь “...Нээлттэй сонсгол хийхгүй” гэж л ойлголт үлдэж байна. Ерөөс энэ нээлттэй сонсгол явахгүй байгаа нь л нүүрсний хэрэг дарагдаж эхэлж байгааг илэрхийлээд байгаа юм. Учир нь нээлттэй сонсголоор оффтейк гэрээнүүд, тендерүүд гээд нүүрсний гол хулгайнууд нийгэмд ил болох юм. Тиймээс сүүлийн үед Г.Ганболдын Түр хорооны хугацааг дуусахаар дахин шнээр байгуулах талаар яригдаж эхлээд байгаа бололтой.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Манай улсад 17 574 хос гэрлэлтээ бүртгүүлж, 4553 хос гэрлэлтээ цуцлуулжээ
Манай улсад 17 574 хос гэрлэлтээ бүртгүүлж, 4553 хос гэрлэлтээ цуцлуулжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​