fbpx Украины арми Оросын дуунаас хурдан пуужингуудыг бөөнд нь устгаснаа зарлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 0 секунд

Украины арми Оросын дуунаас хурдан пуужингуудыг бөөнд нь устгаснаа зарлав

Мягмар гарагийн шөнө Оросын талаас томоохон агаарын довтолгоо явуулах үеэр зургаан ширхэг дуунаас хурдан пуужинг устгаснаа Украины арми мэдээлжээ.

Энэ нь юутай ч харьцуулшгүй хүчирхэг зэвсэг гэгдэж байсан Кинжал пуужинг анх удаа ийм олноор нь устгасан тохиолдол болж байна.

Мөн Украинд нийлүүлсэн Өрнөдийн агаарын довтолгооноос хамгаалах системийн чадварыг харуулсан явдал болж байгаа юм.

Мягмар гарагийн шөнө Оросын талаас нийт 18 пуужинг Украины нийслэл Киев хот руу харважээ. Тэдгээрийн зургаа нь дууны хурднаас дээд тал нь 10 дахин хурдтай Кинжал пуужин байсан гэнэ.

Бүх 18 пуужинг байд хүрэхээс нь өмнө амжилттай устгаж чадсанаа Украины армийн ерөнхий командлагч Валерий Залужный мэдэгджээ.

Устгагдсан пуужингуудын үлдэгдэл хотод унах үеэр гурван хүн шархадсан тухай Киев хотын эрх баригчид мэдээлсэн байна.

“Богино хугацаанд хамгийн олон пуужин харвасан гэдэг утгаараа энэ удаагийн довтолгооны нягтрал онцгой байлаа” гэж Киевийн цэргийн тойргийн командлагч Сергей Попко сошиал хуудсандаа бичжээ.

Өчигдрийн агаарын довтолгоонд ашигласан зургаан Кинжал пуужинг нисэх онгоцноос, есөн Калибр далавчит пуужинг Хар тэнгис дэх хөлгөөс, гурван Искандер пуужинг газраас харвасан юм байна.

Энэ сарын эхээр Украины арми Киев хот руу харвасан нэг Кинжал пуужинг анх удаа АНУ-ын Patriot системээр устгаснаа зарлаж байв.

Үүнээс өмнө Оросын дуунаас хурдан зэвсгийг Patriot агаарын довтолгооноос хамгаалах системээр устгасан тохиолдол гараагүй бөгөөд зөвхөн онолын хувьд боломжтой гэж үздэг байжээ.

Ганцхан Кинжалыг устгасан нь азтай тохиолдол байж болох ч зургаан ширхгийг нэг дор устгасан нь Patriot системийн чадварыг бодитой харуулсан явдал гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Оросын хамгийн орчин үеийн зургаан зэвсгийн нэг гэгддэг Кинжал пуужинг 2018 онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин танилцуулахдаа дэлхийд эгнэшгүй хүчтэйг нь магтаж байлаа.

Уг пуужин нь ердийн болон цөмийн цэнэгт хошууг дууны хурдаар 2,000 хүртэл километр зайд хүргэх чадалтай гэгддэг.

Оросын арми энэхүү шинэ зэвсгээ анх удаа Украины дайнд хэрэглэж байгаа юм.

Удахгүй эхлэх Украины сөрөг давшилтыг угтуулан Оросын арми агаарын цохилтуудаа эрчимжүүлсэн юм.

Сүүлийн үеийн довтолгоонд ашигласан пуужин, дронуудын ихэнхийг Өрнөдийн илгээсэн агаараас хамгаалах системээр устгаж чадсанаа Украины арми мэдээлсээр байна.

Эх сурвалж: Reuters

Доллар, төгрөгийн хадгаламжийн аль нь ашигтай болов

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​