fbpx Гишүүдийн тоог нэмнэ, цалингаа ч нэмнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
8 минут 30 секунд

Гишүүдийн тоог нэмнэ, цалингаа ч нэмнэ

Засгийн газраас Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг парламентад өргөн мэдүүлсэн. Анхны төсөлд УИХ 152 гишүүнтэй, үүний 50 хувийг тойргоос, 50 хувийг намын жагсаалтаар сонгохоор тусгаад байв. Дээрх Үндсэн хуулийн төслийг иргэдэд танилцуулахаар өнгөрсөн долоо хоногт гишүүд тойрогтоо ажиллав. Гэвч олон нийтийн зүгээс гишүүдийн тоог 152 болгохыг эсэргүүцсэн учраас дараагийн хувилбарыг танилцуулах нөхцөл байдал үүсээд байна. МАН-ын бүлэг мягмар гарагт дээрх асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын тэргүүн парламентад суудалтай намын дарга нартай зөвшилцөж, нэг шийдэлд хүрчээ. Энэ нь парламент 126 гишүүнтэй байх, үүний 76 нь тойргоос, 50 нь жагсаалтаар сонгогддог хувилбарыг танилцууллаа. Энэ талаар өчигдөр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, ХҮН-ын дарга Т.Доржханд нар мэдээлэл хийлээ.

Гишүүний тоог 126 болгож, тойргоос 76, жагсаалтаар 50 гишүүн сонгоно

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ олон нийтийн санал бодлыг сонсож, тусгах ёстой. Гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажилласан. Иргэд сонгуулийн холимог тогтолцоог дэмжсэн ч гишүүдийн тоог 152 болгох саналыг дэмжээгүй. АН сонгуулийн холимог тогтолцоог 60:40 болгох санал гаргасан. Тиймээс бид 60:40 болгох саналыг дэмжсэн. ХҮН 50:50 байх, жагсаалтад нэр цэвэр хүмүүсийг оруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэсэн санал хэлсэн. Тиймээс намууд ярилцаж байгаад УИХ-ын гишүүний тоог 126 болгож, тойргоос 76, жагсаалтаар 50 гишүүн сонгогдох дээр зөвшилцлөө.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Гишүүдийн тоог нэмэхээр бүх зүйл сайхан болох юм шиг хэт өндөр хүлээлттэй байж болохгүй. АН-ын Үндэсний бодлогын хорооноос шийдвэр гаргасан. Хэрэв холимог болвол тойргоос 76, жагсаалтаар 50 нь сонгогдох ёстой гэж үзсэн. УИХ-ын удирдлага, нам бүлэг, ажлын хэсэг хуралдаад тойргоос 76, жагсаалтаар 50 нь сонгогдох 126 гишүүнтэй байя гэдэг дээр санал нэгдлээ. Үндсэн хууль гэдэг харилцан ойлголцлын баримт бичиг байдаг болохоор талууд ойлголцлын цэгт хүрч байна.

ХҮН-ын дарга Т.Доржханд: -Үндсэн хуулийн өөрчлөлт бол нийгэмд хүлээлт үүсгэсэн асуудал болоод байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ өөрчлөлтийг ярьж ирсэн. УИХ-д суудалтай намын дарга нар нэлээд удаан энэ асуудлыг хэлэлцсэн. ХҮН гишүүдийн тоог 126-гаас доош болговол энэ өөрчлөлтийг хийгээд үр дүн гарахгүй гэж үзэж байгаа. Тиймээс бүгд 126 дээрээ нэгдсэн. Нийслэлд байгаа мандатын тоог УИХ-ын сонгуулийн хуульд хийх нь нээлттэй гэсэн байдлаар явж байна. Ингэснээр гишүүдийн төсөв өсөхгүй. Нэг гишүүн сард 10 сая төгрөгийн зардалтай байдаг. Энэ нь жилд 10 тэрбум болдог. Нэг гишүүн нэг туслах, нэг зөвлөх, хоёр бие төлөөлөгчтэй байх учраас илүү зардал гаргахгүй байхад санал нэгдсэн гэлээ.

Гишүүдийн тоог нэмэхээс гадна тодорхой хязгаарлалтууд орж ирнэ

Ийнхүү Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг өчигдөр Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гишүүдийн асуултад хариулав. Түүний байр сууриас эшлэн хүргэхэд:

-Ерөнхий сайдын барьж байгаа хатуу бодлого нь 76 гэдэг орон нутгийн төлөөллийн зарчмыг хөндөхгүй байя гэсэн. Тиймээс 76 нутаг дэвсгэрийн төлөөлөл дээр нэмэх нь пропорцианаль элемент оруулж ирсэн.

-Би ч тойргийнхоо иргэдтэй уулзахад зарим нь загнана, зарим нь шүүмжилнэ, зарим нь магтана. Гэхдээ нийт үг хэлсэн хүмүүсийн 90 гаруй хувь нь гишүүдийнхээ тоог нэмье гэж байгаа бол нэмэх нь зүйтэй байх. Манай намын бүлэг дээр 126 гэдэг тоо яригдаад дэмжигдсэн.

- Үндсэн хуульд нэмэлт оруулж, УИХ-ын тоо, тогтолцоонд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор улс төрд нөлөө бүхий этгээдүүд болох УИХ -ын гишүүд хамаарал бүхий компаниараа нээлттэй тендерт орохыг хориглож байгаа. Бид нөлөө бүхий хувьцаа эзэмшигч гэдгийг анх удаа Үнэт цаасны тухай хуулиас эшлэл авч, таван хувиас дээш хувьцаа эзэмшдэг бол бодлогын зээл олгохыг хориглосон.

-Мөн УИХ-ын гишүүний хамаарал бүхий этгээд нь удирдах албан тушаалд томилогдох, сонгогдох, төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллахыг хориглосон зохицуулалт орж ирсэн. Төрүүлсэн болон, дагавар хүүхэд, үрчилж авсан хүүхэд нь төрийн сангийн зээлээр суралцах эрхэд хязгаарлалт тавьсан. Нийтийн албаны тухай хууль шинэчлэгдсэнээр УИХ-д нэр дэвших бол ах дүү, гэр бүл, бизнесийн хамтрагчтайгаа эхлээд ярилцаж байж, нэр дэвшихээс аргагүй. Сонгох, сонгогдох эрхээ эдлэх явцад бусдынх нь бизнесийн эрх ашгийг хөндөж болзошгүй учраас улс төрийн зам, нийтийн албанд сонгогдож, ажиллах уу үгүй юу гэдэг сонголтоо хийх юм гэсэн тайлбаруудыг өглөө.

Ч.Номин: Соёл урлагийнхны цалинг энэ онд багтаан нэмнэ

Төрийн ордонд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн Төрийн ордны гадна жагсаал болов. Монголын соёл урлагийн байгууллагын ажилтнууд цалингаа нэмэхийг шаардаж жагсаасан. Энэхүү жагсаалд УДБЭТ-ын уран бүтээлчдээс гадна номын санчид, мэргэжлийн урлагийн байгууллагынхан нэгдсэн. Уран бүтээлчдийн зүгээс Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Төрийн нарийн бичгийн дарга нар, Соёлын дэд сайд М.Батбаяртай өмнө нь уулзалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул Соёлын сайдтай уулзах хүсэлтэйгээ илэрхийлж жагссан. Тэд “Монгол Улсад сонгодог урлаг байх шаардлага байна уу”, “Хагас сард 366 мянган төгрөгөөр яаж амьдрах вэ”, “Соёл урлагийнхан бид элгээрээ хэвтлээ”, “Соёлын сайд ажлаа хий”, “Чадварлаг уран бүтээлчдээ гадагшаа алдаад дууслаа” гэсэн шаардлагуудыг тавьж жагссан юм. Цалин нэмэх асуудалтай холбоотойгоор Соёлын сайд Ч.Номин мөн жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл хийсэн. Тэрбээр “Соёлын салбарт ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай талаар яригдаж байгаа. Сүүлийн 20 гаруй жил соёлын байгууллага нь яамгүй байснаас үүдэн энэ асуудал орхигдож ирсэн. Соёлын байгууллагынхны сарын цалин 570 мянгаас 995 мянган төгрөгийн хооронд байгаа. Дундаж цалин 760 мянган төгрөг. Энэ салбарт нийтдээ 6245 ажилтан, албан хаагч ажилладаг. Боловсрол, шинжлэх ухааны салбарынхантай цалинг харьцуулбал 6-25 хувь бага. Соёлын яам байгуулагдсанаас хойш соёлын салбарынхны цалинг 25 хувиар нэмэгдүүлсэн ч бусад салбарынхнаас доогуур байгаа. Тиймээс албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхны цалинтай дүйцүүлэн, энэ онд багтаан шийдвэрлэхээр болж байна” гэлээ.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж:: “Зууны мэдээ” сонин

Нэхэмжлэгч
Нэхэмжлэгч
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​