fbpx Оросын дуунаас хурдан зэвсгийн технологийг задруулсан гэгдэж буй эрдэмтдэд “эх орноосоо урвасан“ хэрэг үүсгэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 1 секунд

Оросын дуунаас хурдан зэвсгийн технологийг задруулсан гэгдэж буй эрдэмтдэд “эх орноосоо урвасан“ хэрэг үүсгэжээ

Дуунаас хурдан зэвсгийн нууц технологийг задруулсан хэрэгт сэжиглэгдсэн гурван эрдэмтэнд “эх орноосоо урвасан” гэх ноцтой хэрэг үүсгэн шалгаж байгааг Кремлийн хэвлэлийн алба баталжээ.

Лхагва гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баривчлагдсан нөхдөө өмгөөлсөн хэсэг эрдэмтдийн ил захидлын талаар мэдэж байгаа ч уг ноцтой хэрэг одоо ОХУ-ын аюулаас хамгаалах төв байгууллагын шалгах асуудал болсныг мэдээлсэн байна.

Даваа гарагт олон нийтэд хүргэсэн ил захидалдаа хэсэг эрдэмтэд Анатолий Маслов, Александр Шиплюк, Валерий Звегинцев нарыг буруугүй гэж үзэж байгаагаа илэрхийлээд тэднийг баривчилсан явдал нь Оросын шинжлэх ухааны нийт салбарын нэр төрийг унагасан хэрэг болохыг учирласан байв.

“Тэднийг эх оронч, сэжиглэгдэж байгаа хэргийг үйлдэх боломжгүй, зөв хүмүүс болохыг бид сайн мэднэ” гэж эрдэмтэд захидалдаа бичжээ.

Шиплюкийг өнгөрсөн оны наймдугаар сард, Масловыг долдугаар сард баривчилсан тухай хэвлэлүүд мэдээлж байсан бол Звегинцев баривчлагдсан нь Даваа гарагт тодорхой болсон юм.

ОХУ-ын эрх баригчид дэлхийд эгнэшгүй хүчирхэг, дууны хурднаас 10 хүртэл дахин хурдтай зэвсэг бүтээснээ 2018 онд зарлаж байв.

Сүүлийн өдрүүдэд энэхүү зэвсгийн талаар мэдээлэл дэлхий дахины анхаарлын төвд ороод байгаа.

Мягмар гарагт Украины эрх баригчид нэг шөнийн дотор зургаан ширхэг дуунаас хурдан Кинжал пуужинг устгаж чадсанаа зарласан билээ. Оросын тал үүнийг няцааж байгаа.

2012 онд Маслов, Шиплюк нар дуунаас хурдан пуужингийн дизайны туршилтын үр дүнг Францын Тур хотод болсон семинарын үеэр танилцуулж байжээ.

Баривчлагдсан гурван эрдэмтэн нь 2016 онд хэвлэгдсэн “Hypersonic Short-Duration Facilities for Aerodynamics Research at ITAM, Russia” номыг зохиогчдын бүрэлдэхүүнд багтаж байв.

Өмгөөлж захидал бичсэн эрдэмтэд нь баривчлагдсан гурван эрдэмтэнтэй хамт Новосибирск хот дахь С.А.Христиановичийн нэрэмжит Онолын болон Хэрэглээний Механикийн Хүрээлэнд ажилладаг юм байна.

Тэд захидалдаа баривчлагдсан хамтрагчдынхаа хувь заяанд санаа зовоод зогсохгүй, цаашид яаж ажлаа үргэлжлүүлэхээ ойлгохгүй болоод байгааг тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл тэдний ямар үйлдэл “эх орноосоо урвасан” хэрэгт сэжиглэгдэх шалтгаан болох нь тодорхойгүй болсныг бичсэн байна.

Өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Песков “Бид эрдэмтдийн бичсэн захидлыг уншсан. Гэхдээ одоо энэ хэргийг Оросын тусгай албад шалгаж байгаа. Энэ бол тэдний ажил. Маш ноцтой асуудал яригдаж байгаа” гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Хятад Монголын цагдаа нар хүч хэрэглэн нутаг руу нь буцаасан хэмээн нийгмийн шуугиан болоод буй Өмнөд Монголын иргэн Аминбөхийн Лхамжавын эргэн тойронд

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​