fbpx Саарал ус ашиглах сайдын тушаалын мөрөөр...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 10 секунд

Саарал ус ашиглах сайдын тушаалын мөрөөр...

Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа 10 орны нэгээр Монгол Улсыг нэрлэжээ. Манай улсын усны нөөцийн 98 хувь нь гадаргын ус байдаг. Үүний 60 хувь нь гадагш урсацтай. Харин газрын доорх ус хоёр хувь байдаг аж. Монголчууд бид өдөрт 1.5 сая шоо метр ус ашигладаг. Дээрх усныхаа 80 хувийг газрын гүнээс авдаг. 2050 он гэхэд Улаанбаатар хот ундны усгүй болох аюул нүүрлээд буйг судлаачид сануулсаар байгаа. Тиймээс үүнтэй холбоотойгоор БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ авто угаалгуудад саарал ус ашиглахыг үүрэг болгосон. Тэрбээр “Машин угаалгад саарал усыг ашиглах нь шинэ асуудал биш. 2020, 2021 онуудад БОАЖ-ын сайдын албан даалгавар тушаал удаа дараа гарч холбогдох автомашин угаалгын газрууд болон бусад яамд хэрэгжилтийг хангуулахаар ажилласан байдаг. Монгол Улсын Засгийн газрын тогтоол нэгэнт гарсан бол хэрэгжих ёстой” гэв. Салбарын сайдын тушаалаас харвал “Саарал усны систем, ерөнхий шаардлага-2015 стандарт, “Цэвэршүүлсэн ус дахин ашиглах тухай-2018" стандартууд байдаг аж. Мөн 2019 оны тавдугаар сарын 1-ээс эхлэн саарал ус ашиглах Засгийн газрын тогтоол гарсан байна. Тэгвэл саарал ус ашиглах сайдын тушаалын мөрөөр сурвалжиллаа.

БЗД-ийн XIX хорооны баруун талд байрлах авто угаалгаар оройны 18:00 цагийн үед орвол “Alphard” болон “prius 30” маркийн хоёр машиныг угааж байв. Тэд машин угаалгадаа цэвэр ус ашигладаг гэнэ. Энэ тухай авто угаалга түрээслэгч Х.Оюунсүрэн “Манайх төвийн шугамаас усаа авдаг. Өдөрт ихдээ 10 гаруй машин угаадаг. Нэг машин угаахад ойролцоогоор 80-100 л ус зарцуулдаг. Авто угаалгууд саарал ус ашиглах сайдын тушаал гарсан. Үүнтэй холбоотойгоор саарал усны төхөөрөмжийн үнэ ханшийг судалсан. Ингэхэд 30-50 сая төгрөг байсан. Өдөрт 100-250 мянган төгрөгийн орлоготой, түүнээсээ түрээс, ажилчдын цалин олгодог бидэн шиг хүмүүс энэ төхөөрөмжийг авч чадахгүй. Мөн тэр саарал усыг нь хаанаас яаж татаж хэрэглэхээ ч мэдэхгүй байна. Ашигласан усаа хуримтлуулж дахин ашигла гэсэн үг юм уу. Эсвэл цэвэрлэх байгууламжаас саарал ус татаж ашиглах юм уу. Ойлгохгүй байгаа” гэв.

Харин Б.Мөнхбадрах Солонгос улсад 10 гаруй жил уурын авто угаалгад ажиллажээ. 2021 онд эх орондоо ирж “Clean boy” нэртэй уурын авто угаалгыг нээсэн байна. Тэрбээр Солонгосын стандартаар саарал ус хэрэглэх гэсэн боловч бүтэлгүйтжээ. Энэ тухайгаа “Манай авто угаалга цэвэр ус ашигладаг. Нэг машин угаахад бага буюу 6-12 л ус хэрэглэж байна. Солонгост авто угаалгууд нь саарал ус ашигладаг. Тиймээс сайдын тушаалын дагуу саарал ус хэрэглэе гэж шийдэн цэвэрлэх байгууламжаас саарал ус авчирч туршиж үзсэн. Гэвч маш муухай үнэртэй ус байсан. Бүр угаасан машинаас үмхий үнэртээд байсан. Солонгост бол саарал усны шугамыг авто угаалгуудын дор байршуулж өгдөг. Харин манайд хэрэглээнээс гарсан буюу усанд орсон, аяга таваг угаасан усны шугам байдаггүй юм байна лээ” гэв.

Нийслэлийн хэмжээнд 240 автомашин угаалгын газар бий. Тэд нэг автомашин угаахад 100 литр ус зарцуулдаг байна. Ингэхээр авто угаалгын газрууд өдөрт 2000 тонн орчим цэвэр ус хэрэглэдэг гэсэн үг. Энэ талаар УСУГ-ын хэвлэлийн төлөөлөгч н.Солонго “Бид 2010 оноос шинээр нээгдэж байгаа авто угаалгуудад цэвэр ус татахыг хориглосон. Манайхтай хамтран ажилладаг авто угаалгын газрууд саарал ус ашигладаг” гэв. Бид 10 гаруй авто угаалгаар орсон боловч нэг нь ч саарал ус хэрэглэж байсангүй. Харин саарал усны үнэрийн талаар Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү “Саарал усыг ундны уснаас бусад бүх зүйлд ашиглах боломжтой юм. Бид 2016, 2017, 2018 онд цэвэрлэх байгууламжийн хур лагийг цэвэрлэсэн. Одоо бараг үнэртэхгүй болчихсон” хэмээн хэвлэлд ярьсан байдаг.

Тэгвэл энэ тушаал захирамжийг БОАЖ-ын сайд авто угаалгуудад тавьсан ч хэрэгжиж чадахгүй л байна. Сүржин нэртэй тогтоол, тушаалаас илүү авто угаалгуудтай хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцох нь зүйтэй байх. Саарал усны төхөөрөмжөөс илүү нэг машин угаахад 6-12 литр ус зарцуулдаг уурын авто угаалгын төхөөрөмж нь илүү хямд хэрнээ үр ашиг сайтай байж ч магадгүй юм. Сонирхуулахад, нийслэлийн хэмжээнд 34 автомашин угаалгын газар саарал ус дахин ашиглах тоног, төхөөрөмж суурилуулжээ. Гэхдээ 100 хувь үүнийгээ ашигладаггүй байна. Харин саарал усыг цэвэршүүлэн, дахин ашиглаж байгаа аж ахуй нэгжүүд бий. Тухайлбал, MCS, АПУ, "Би Цэ Трейд "ХХК саарал усыг цэвэршүүлэн, нийслэлийн ногоон байгууламжийн усалгаанд хэрэглэдэг ажээ.

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Намууд жендэрийн тэгш байдал, иргэдийн итгэлийн эрэлд...
Намууд жендэрийн тэгш байдал, иргэдийн итгэлийн эрэлд...
 
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​