fbpx Л.Оюун-Эрдэнэ “Журмын нөхөдтэйгөө тэмцэнэ“ гэснээ батлах цаг ирлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 2 секунд

Л.Оюун-Эрдэнэ “Журмын нөхөдтэйгөө тэмцэнэ“ гэснээ батлах цаг ирлээ

Ер нь бол өнгөрсөн 2022 он гармагц Хөгжлийн банкны өндөр дүнтэй чанаргүй зээлийн асуудал хөндөгдсөн.

Анх энэ асуудлыг нийтэд ил болгож дэлгэсэн нь Засгийн газар байдаг. Хууль хяналтынхан шалгаж, Засгийн газар үүнд идэвхтэй дэмжлэг үзүүлснээр 2022 оны сүүлч гэхэд их наяд гаруй төгрөгийн чанаргүй зээлийг эргэн төлүүлсэн. Ингэснээр Монгол Улс дефолт зарлах аюулаас аврагдаж, Хөгжлийн банкны үйл ажиллагаа ч хэвийн байдалд орсон. Их наяд давсан дүнтэй ийм зээл бий болоход гол нөлөө үзүүлсэн хүмүүс нь улстөрчид, албан тушаалтнууд болж таарсан. Одоо тэднийг шүүх хурал болж байна. Уг хэрэгт 80 гаруй хүн холбогджээ.

Үүний дараа нүүрсний хулгай яригдаж эхэлсэн. Оны сүүлч гэхэд олон нийт ч энэ хулгайг ил болгож, хулгайчдад хуулийн дагуу хариуцлага тооцох шаардлага тавьж эхэлсэн. Сүхбаатарын талбайд олон хоногийн турш жагссан. Харин Засгийн газар нууц байсан нүүрсний гэрээнүүдийг ил болгосон. Хууль хяналтынхан нүүрсний хулгайд холбоотой байж болзошгүй хүмүүсийг шалгаж эхэлсэн. Ер нь энэ хэрэг оффтейк гэрээ, нүүрс тээвэр, нүүрсний тендертэй холбоотой үүссэн гэдэг. Гэхдээ нэлээд эрчтэй явж байсан нүүрсний хулгайг илрүүлэх ажил сүүлийн үед унтрах тал руугаа орчихов уу гэсэн шүүмжлэл олон нийтийн зүгээс гарах болсон. Харин эх сурвалжууд, "Нүүрсний хулгайтай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг хууль хяналтынхан хэвийн үргэлжлүүлж байна. Харин нүүрсний асуудлаарх нээлттэй сонсголыг УИХ-ын Түр хороо учир битүүлгээр саатуулаад байгаа юм" гэсэн тайлбар өгч байна.

Нүүрсний хулгайтай зэрэгцээд газрын наймаа, тусгай сангуудын асуудал босч ирлээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ талаар "Хотын газар олголт, хот төлөвлөлтийг бодохоор гомдмоор, бачуурмаар. Үр хүүхэд, ирээдүй минь үлдэж амьдрах хот. Хайр найргүй, баруун солгойгүй зарсан. Зүү шигдэх зайгүй болтол нь чигжсэн бетонон ширэнгэ. Ийм л хотод бид амьдарч байна. Даанч харамсалтай. Хотынхоо газрыг зарж дуусаад Дархан цаазат Богд уулаа зарсан. Хотхон босгоогүй, ухаж сэндийчээгүй ам гэж энэ ууланд алга. Даанч сайхан Хан уулыг минь сэглээд үлдээлээ. Хэзээ, хэн дарга хэчнээн газар олгосон тухай мэдээлэл ил болсон...

"Өмч хувьчлал" гэх их луйварт тэд цадаагүй. Газар, лицензийн наймаандаа бас цадаагүй. 30 жил нүүрс, алт, зэс ухаад бас цадаагүй. Энэ улсыг авлигын намагт живүүлээд тэд цадаагүй. Бүгдээрээ нийлж банк дээрэмдээд ч цадсангүй. Боловсролын зээлийн санг бас цөлмөжээ... Эрээ цээр байхгүй.

"Төр хувцсаа тайчаад түмний дундуур нүцгэн гүйдэггүй юм" хэмээн хэлсэн нэгэн ухаантны үг Засгийн газраас өргөн барьж батлуулсан "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай" хууль хэрэгжиж эхэлснээр эсрэгээрээ болж байх шиг. Төр хувцсаа тайчаад түмний дундуур нүцгэн гүйж байна. Өнгөрсөн 30 жилийн монгол төрийн нүүр царай. "Би маргааш ч гэсэн хамаагүй төлчихөж чадна" хэмээн дараа үе рүүгээ жишим ч үгүй нулимж байна.

Бүхэл бүтэн анги давхарга дангаараа нийгмийн баялгийг залгиж байсан дүр зураг дээрх хууль хэрэгжиж эхэлснээр ил тод болж байна. Энэ ажил зогсохгүй.

...Боловсролын зээлийн сан, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Нийгмийн халамжийн сан, Улсын авто замын сан, Соёл, урлагийг дэмжих сан, Байгаль орчин, уур амьсгалын сан, Мал хамгаалах сан, Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан Тариаланг дэмжих сан... гэх мэт. Монгол Улсад өнгөрөгч 30 жилийн хугацаанд 40 гаруй тусгай сан байгуулагдсан. Эдгээр сангуудын тухай дэлгэрэнгүй мэдээллүүдийг ирэх өдрүүдэд олон нийтэд ил болгохоор ажиллаж байна.

Дашрамд Боловсролын зээлийн сангийн устгагдсан, алга болсон гэх мэдээллийг нягтлан шалгахаар Эрүүгийн цагдаагийн газраас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна" гэж цахим хуудастаа бичжээ. Эндээс харвал цаашид том хулгай, авлига албан тушаалын гэмт хэргийн эсрэг ажиллагаа тасрахгүй л шинжтэй. Гэхдээ эрх баригч МАН-ын гишүүд, тус намаас төрийн өндөр албан тушаал хашиж байгаа, байсан эрхмүүд дээрх асуудлуудад олноороо холбогдож байна. Гэтэл МАН-ын дарга нь Ерөнхий сайдаар ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл, дээрх хулгай зэлгийг ил болгож байгаа субъект нь юм. Сонгууль ойртсон. Гэтэл намынх нь гишүүд, журмын нөхөд нь олноороо хэрэгт орооцолдчихлоо. Нэмэгдэх шинжтэй. Ядахад Л.Оюун-Эрдэнэ жил гаруйн өмнө "Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгөө, мөн намынхаа журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг” гээд хэлчихсэн. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ ингэж "Журмын нөхөдтэйгөө тэмцэнэ" гэснээ батлах л цаг ирлээ дээ.

Ө.Бааст

Эх сурвалж: Өдрийн сонин

Монголчууд төрийн сонгуульдаа гадаадын хэвлэл мэдээлэлд төлбөр төлж сурталчилгаа хийлгэмээргүй байна
Монголчууд төрийн сонгуульдаа гадаадын хэвлэл мэдээлэлд төлбөр төлж сурталчилгаа хийлгэмээргүй байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​