fbpx Л.Гантөмөрийн улс төр 2024 он ч хүрэлгүй дуусав бололтой...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 49 секунд

Л.Гантөмөрийн улс төр 2024 он ч хүрэлгүй дуусав бололтой...

Боловсролын Зээлийн Сангийн мэдээлэл буюу 1997-оос хойшхи зээл авч, гадаадад суралцсан бүх хүний мэдээлэл ил болоод буй. Үүнтэй холбоотойгоор эрх мэдэлтнүүд, Монголын томоохон бизнесмэнүүд, урлаг, соёлын алдартнуудын гэр бүл, ах дүү, үр хүүхдүүд л уг зээлийг авч байсан нь ил болж эхлээд байна.

Тодруулбал АН-ын дарга Л.Гантөмөрийн охин Хулан АНУ-ын Брауны их сургуульд мэдээллийн технологи, компьютерийн шинжлэх ухаан чиглэлээр 127 мянган ам.доллар, УИХ-ын гишүүн асан, ЗТАЖ-ын сайд асан, УБТЗ-ийн Ерөнхий Захирал асан Р.Рашийн охин Оргилмаа 2009 онд АНУ-ын Арканзасын их сургуульд суралцахаар БЗС-гаас 32 ам. мянган доллар, УИХ-ын гишүүн асан, Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Ц.Өөлдийн хүү, ХҮН намын гишүүн Мөнхбат Япон Улсын Обирны их сургуульд суралцахаар БЗС-гаас 37,970 ам.доллар, Усны Газрын дарга,

Монгол Улсаас Унгарь улсад элчин сайд асан З.Батбаяр Нидерландын Маастрихтын их сургуульд суралцахаар 6 мянган ам.доллар,

УИХ-ын гишүүн Х.Байделханы охин Галия Англид суралцахаар 49 мянган ам.доллар, охин Арна АНУ-ын Де Брай их сургуульд суралцахаар 32 мянган ам.доллар, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ Английн Оксфордын их сургуульд суралцахаар БЗС-гаас 32 мянган ам.доллар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг АНУ-ын Гавайн Пасифик их сургуульд суралцахаар 32,580 ам.доллар, Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал асан, Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал нь АНУ-ын Өмнөд Дакатогийн их сургуульд суралцахаар 32 мянган ам.доллар, Барилга, хот байгуулалтын сайд асан Б.Мөнхбаатар Английн Зүүн Лондонгийн Их Сургуульд суралцахаар 34 мянган ам.доллар, Ерөнхийлөгч асан Энхбаярын эхнэр О.Цолмонгийн эгч дүүс О.Алтан нь АНУ-ын Калифорний их сургуульд суралцахаар 16 мянган ам.доллар, О.Мичид АНУ-ын Сан-Франциско Уран зургийн академид суралцахаар 48 мянган ам.доллар, УИХ-ын гишүүн асан С.Дуламын хүү Д.Бум-Очир Английн Кембрижийн их сургуульд суралцахаар 48 мянган ам.доллары зээл тус тус авчээ. Энэ жишээ маш олноор үргэлжилнэ. Зүгээр ч зээл аваад зогссонгүй, Жишээ нь Л.Гантөмөр Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд байхдаа өөрийнхөө охинд хоёр ижил нэхэмжлэлээр давхардуулж 4 удаа гүйлгээ хийж 151.000 доллар (500 гаруй сая төгрөг) илүү олгож хүртэл дураараа дургисан байх аж.

Хамгийн харамсалтай нь АН-ын дарга Л.Гантөмөр нэгдүгээрт, охиндоо хууль, журам зөрчин тэтгэлэг олгосон, хоёрдугаарт, хууль зөрчин, Боловсролын зээлийн сангийн зээлийг хавтгайруулан тэглэсэн гэх асуудалд холбогдсон явдал юм. "Даарин дээр давс" гэгчээр түүний охин, хүргэн нарын тансаглал, брэндийн хэрэглээгээ гайхуулахын сацуу "Өөрсдөө л хичээвэл сайхан амьдарч болно" гэх агуулгатай сагсуу яриануудыг сайн мэдэх залуу үеийнхэн энэ үйлдлийг бүр ч илүү үзэн ядаж байна. Товчхондоо бол АН-ын шинэхэн дарга Л.Гантөмөрийн сонгуулийн ялалт мөрөөдсөн улс төр 2024 он ч хүрэлгүй дуусав бололтой...

С.Сарнай

Sonin.mn

Өнөөдрийн байдлаар 2469 иргэнд 256.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​