fbpx Украинаас хил давж ирсэн хорлон сүйтгэгчидтэй тулалдаж байгаагаа Оросын тал мэдээллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
2 минут 48 секунд

Украинаас хил давж ирсэн хорлон сүйтгэгчидтэй тулалдаж байгаагаа Оросын тал мэдээллээ

Украины талаас хил давж ирсэн хорлон сүйтгэгч бүлэгтэй Белгород мужийн нутагт тулалдаж байгаагаа Оросын албаныхан өчигдөр мэдээлжээ.

Москвагийн эрх баригчид Украины дайн эхэлсэн цагаас хойш тус улстай хил залгаа Белгород мужид “терроризмтой тэмцэх дэглэм” тогтоогоод байгаа юм. Өмнө нь 1999-2009 онуудад Чеченьд ийм дэглэм тогтоож байв.

Тус мужид өрнөж буй үйл явдлын талаар ерөнхийлөгч Владимир Путинд илтгэсэн тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Галын шугамаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлснээ Белгород мужийн захирагч Вячеслав Гладков мэдээлсэн байна.

“Нөхцөл байдал маш хүнд байна. Нутгийн оршин суугчдын ихэнхийг нүүлгэн шилжүүлсэн. Манай зэвсэгт хүчин ойрын хугацаанд үүргээ биелүүлж дуусна гэдэгт би итгэлтэй байна” гэж Гладков ярьжээ.

Путиний дэглэмийг эсэргүүцэгч “Оросын Эрх Чөлөөний Легион” нэртэй зэвсэгт бүлэг Белгородын нутаг дэвсгэрт нэвтэрснээ хүлээсэн байна.

Тус бүлгийн Телеграм хуудсанд нийтлэгдсэн дүрс бичлэгт цэргийн дүрэмт хувцастай хүн “Орос улс эрх чөлөөтэй болно! Үр хүүхдүүдээ амар амгалан, эрх чөлөөтэй орчинд өсөж торниулахыг бид хүсэж байна” гэж ярьжээ.

Тэд Белгород мужийн Козинка, Грайворон хоёр тосгоныг эзлэн авснаа энэ үеэр мэдээлсэн байна.

зураг

Харин Украины эрх баригчид Белгородод болж буй үйл явдалтай холбоогүйгээ илэрхийлжээ.

“Украин улс Оросын Белгород мужид өрнөж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байна. Гэхдээ манай тал үүнд ямар ч оролцоогүй. Тоталитар дэглэмтэй улс орны цорын ганц хөдөлгөгч хүч партизаны хөдөлгөөн байдаг шүү дээ” гэж Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михаило Подоляк хэлсэн байна. Өөрөөр хэлбэл үүнийг тэр Оросын партизануудын үйл ажиллагаа гэж тайлбарлажээ.

Өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт Оросын хувийн зэвсэгт хүчний Вагнер групп Бахмут хотыг бүрэн хяналтдаа авсныг зарласан билээ.

Гэхдээ Украины эрх баригчид тус хотын дэргэдэх тулаан дуусаагүйг мэдэгдсээр байна. Украины зарим эх сурвалж үүнийг Оросын цэргийн хүчийг “урхинд оруулах” зорилготой гэж тайлбарласан юм.

Ойрын өдрүүдэд Оросын арми Украины хотуудад агаарын цохилтоо үргэлжлүүлсээр байна. Даваа гарагийн шөнө Оросын талаас Украины Днипро хот руу 16 пуужин, 20 дроноор довтолжээ.

Эх сурвалж: AFP

Ар гүнт дэх “нууц оффис”-т юу болдог гэчихэв ээ?!

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​