fbpx “УБТЗ“ ХНН, Хятадын төмөр замын удирдлагууд Бээжин хотноо уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 36 секунд

“УБТЗ“ ХНН, Хятадын төмөр замын удирдлагууд Бээжин хотноо уулзлаа

Замын-Үүд – Эрээн өртөөний тээврийн хэмжээг нэмэгдүүлэх нь УБТЗ-ын тээврийн үр ашгийг өсгөх төдийгүй Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар эдийн засгаа дэмжих үндсэн арга замын нэг билээ. Энэ зорилгоор “Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирал Гуо Жусуегийн урилгаар “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн энэ сарын 18-19-ний өдрүүдэд БНХАУ-д айлчиллаа.

“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн 3 жил шахам үргэлжилсэн КОВИД-19 цар тахлын хүндрэлийг хоёр орны төмөр замчид хамтын хүчээр амжилттай даван туулж, Замын-Үүд - Эрээн боомтоор галт тэрэг солилцоо нэмэгдэж, төмөр замын тээврийн хэмжээ цар тахлын өмнөх үеэс илүү өндөр түвшинд хүрсэн үед анх удаа өндөр дээд түвшний айлчлал хийсэн нь Хятадын төмөр зам олон жилийн найрсаг хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэхэд анхаарч, өндөр ач холбогдол өгч байгааг харуулсан үйл явдал боллоо. Энэхүү айлчлал нь УБТЗ түүхэндээ Хятадын төмөр замын урилгаар Замын даргын түвшинд бие дааж хийсэн анхны албан ёсны айлчлал болж байгаагаараа онцлог юм.

Бээжин хотноо “Хятадын төмөр замууд” корпорацын төв байранд тус корпорацын ерөнхий захирал Гоу Жусуе, “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэнг халуун дотноор угтан авч уулзлаа.

“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн “Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирлаар томилогдсонд нь ноён Гуо Жусуед баяр хүргээд цар тахлын хүнд үед Монгол Улсад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэх, Тяньжин боомтод хуримтлагдсан Монгол Улсын импортын чингэлгүүдийг шуурхай татан авахад дэмжлэг үзүүлж тусалсан “Хятадын төмөр замууд” корпорацын удирдлага, нийт хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Мөн 2023 онд цар тахлын хязгаарлалтууд цуцлагдаж, Замын-Үүд – Эрээн боомтын үйл ажиллагаа сэргэж, галт тэрэг солилцоо сайжирснаар тээврийн хэмжээ тогтвортой нэмэгдэж байгааг онцлон дурджээ. Хятад - Европ чингэлгийн дамжин өнгөрөх буухиа галт тэрэгний тээвэр энэ оны эхний 4 сарын байдлаар 889 галт тэрэгт хүрээд байгааг дурдаад энэ онд 2700 галт тэрэг дамжин өнгөрүүлж шинэ дээд амжилт тогтоох зорилготой ажиллаж байгаагаа дуулгалаа.

Түүнчлэн Хятадын төмөр замын зүгээс хавар, зуны бүтээн байгуулалтын улиралд Монгол Улс руу ачилт хийдэг төмөр замуудад вагон илгээлтийн төлөвлөгөөг аль болох ахиу олгож байхыг хүссэн байна.

УБТЗ-ын дарга Х.Хэрлэн Замын-Үүд өртөөний нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар хийж байгаа ажлаасаа танилцуулаад өнгөрсөн онд Монгол Улсын хил хүртэл барьсан 4.6 км нарийн царигийн 2 дахь гол замыг холбох холболтын асуудалд анхаарлаа хандуулж дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

БНХАУ цар тахлын хөл хорио цээрээ цуцалж хилээ нээсэнтэй холбогдуулан олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг нээхтэй холбоотой бэлтгэл ажлыг УБТЗ бүрэн хангаж дууссан тул ойрын хугацаанд Замын-Үүд – Эрээн боомтоор зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг нээнэ гэж итгэж байгаагаа илэрхийллээ.

“Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирал Гуо Жусуе уулзалтын үеэр тээврийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд буулгалтаас суларсан хоосон вагонд ачаа ачих, Хятад - Европ чингэлгийн буухиа галт тэрэгний хэмжээг нэмэгдүүлэх, ачаа тээврийн бичиг баримтыг цахимаар солилцох зэрэг тодорхой асуудлууд дээр хамтран ажиллах саналтай байгаагаа хэллээ.

Мөн талууд хилийн өртөөдийн хүчин чадлыг харилцан уялдаатай нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд хамтарсан ажлын хэсэг яаралтай байгуулж ажиллахаар тохиролцов.

Уулзалтын үеэр ярилцсан асуудлууд дээр талууд санал нэгтэй байгаагаа илэрхийлж хамтран ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд УБТЗ-ын дарга Х.Хэрлэн “Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирал Гуо Жусуег Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урьжээ.

“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, “Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирал Гуо Жусуегийн урилгаар БНХАУ-д хийж байгаа айлчлалынхаа хүрээнд “Хөх хотын төмөр замын групп” компанийн ТУЗ-ийн дарга Жуан Хөтэй уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Замын-Үүд – Эрээн өртөөдийн 2023 оны эхний 4 сарын ачаа тээврийн үзүүлэлт, Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн төмөр замуудаар 2023 онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөний болон хилийн төмөр замуудын зөвлөгөөний протоколын хэрэгжилтийн талаар харилцан ярилцаж, хилийн өртөөдийн тээвэр зохион байгуулалт, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар харилцан санал бодлоо солилцсон юм.

Мөн УБТЗ болон Хөх хотын төмөр замуудын хоорондын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор УБТЗ-ын хувь нийлүүлэгчдийн хурлаас БНХАУ-ын Хөх хотод УБТЗ-ын Байнгын ажиллагаатай Төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулах шийдвэр гарсны дагуу 2023 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс төлөөлөгчийн газраа нээн ажиллуулах болсныг хэллээ.

УБТЗ-ын дарга айлчлалынхаа үеэр Хөх хотын төмөр замын галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын төв болон Хөх хотын Зорчигч тээврийн үйлчилгээний төв буудлын үйл ажиллагаатай танилцав.

“Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирал Гуо Жусуегийн урилгаар “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэнгийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлал нь хоёр орны төмөр замуудын хамтын ажиллагааг бэхжүүлж гүнзгийрүүлэхэд чухал алхам боллоо.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

“Шувуу”-нд шүүрүүлэхгүй өнгөрөх иргэн коммунист нийгэмд ч байгаагүй шүү
“Шувуу”-нд шүүрүүлэхгүй өнгөрөх иргэн коммунист нийгэмд ч байгаагүй шүү
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​