fbpx Найман байршилд 140 мянга гаруй мод тарьсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 21 секунд

Найман байршилд 140 мянга гаруй мод тарьсан

Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон хот-Иргэдийн оролцоо” хаврын бүх нийтийн мод тарих ажлыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 6-22-ны хооронд зохион байгуулсан. Энэ талаар Нийслэлийн Байгаль орчны газрын Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, ашиглалт хариуцсан мэргэжилтэн Н.Тамираас тодрууллаа.

-Энэ жилийн хувьд хэдэн мод тарьсан бэ?

-2023 оны хавар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд найман байршилд 208 мянга гаруй мод тарихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 10 төрлийн 140 мянга гаруй шилмүүст, навчит болон гоёл чимэглэлийн мод, сөөгийг 450 гаруй байгууллага, 5000 гаруй албан хаагч болон иргэдийн оролцоотой тариад байна. Ингэхдээ бид модоо ойжуулах, хамгаалалтын ойн зурвас байгуулах, цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр тарихыг зорьж байгаа. Түүнчлэн өмнөх жил дөрвөн байршилд тарьсан модлог ургамлын арчилгаа усалгаа, нөхөн тарилтыг тавдугаар сарын 11-19-нд нийт 312 байгууллагын оролцоотойгоор зохион байгууллаа.

Ер нь 2030 он хүртэл нийслэл хотод 120 сая мод тарих ажлын хүрээнд ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр 12,948 га талбайд 20.7 сая, бүх төрлийн хамгаалалтын ойн зурваст 34.3 сая, хотын ногоон байгууламжийн 3750 га талбайд 65 сая мод тарихаар төлөвлөсөн.

-Мод тарьсан байршлуудын талаар мэдээлэл өгөөч?

-Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо буюу Баруун салааны Бумбатын булаг, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд Түргэний гол дагуух Ногоон хэрэм зурвас, мөн Налайх дүүргийн долоодугаар хороонд “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд тус тус мод тарьсан. Түүнчлэн Баянгол дүүргийн “Баянгол” цэцэрлэгт хүрээлэн, Сонгинохайрхан дүүргийн “Инчон мөрөөдлийн төгөл”, Чингэлтэй дүүргийн “Хайрхан” хөгжлийн төв, Хан-Уул дүүргийн Айцын амны шинээр мод тарих зургаан га талбайд болон Баянзүрх дүүрэгт байрлах УБЗАА-ны мод үржүүлгийн газарт мод тариад байна. Эдгээр байршлын харуул хамгаалалт, тарьсан моддын усалгаа, арчилгааг дүүргүүдийн тохижилт хариуцсан болон мэргэжлийн байгууллага хариуцна.

-Өнгөрсөн жилүүдэд хэдэн мод тарив?

-2021-2022 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийг 117 га, хамгаалалтын ойн зурвасыг 109.4 га, байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг 91 га талбайд хийсэн. 2021 онд 364,802 мод тарьсан. 2022 онд нийтийн эзэмшлийн 102 мянга гаруй ам метр талбайд зүлэгжүүлэлт, 14 мянга гаруй ам метр талбайд цэцгийн мандал байгуулсан.

Мөн гэр хорооллын 14,185 айл өрх хашаандаа 78,034 мод тарьж, 54,627 иргэн, 3339 аж ахуйн нэгж байгууллага 1,334,697 мод, сөөг тарьж агаар орчны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулсан байна. Нийт тарьсан моддын ургалт 90-ээс дээш хувьтай байна. Гэхдээ мод тарьсан хоёр дахь жилээс эхлэн арчлах, хамгаалах ажлыг эрчимжүүлдэг. Үүнд бид анхаарч ажиллаж байгаа.

-Нийслэлийн хэмжээнд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэдэн байгууллага байдаг вэ. Тарьц, суулгацын нөөцийг хэрхэн бүрдүүлж байна вэ?

-Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр нийслэлийн хэмжээнд 54 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 2030 он хүртэл нийт 120 сая мод тарихад шаардлагатай стандартын суулгац ургуулах тогтвортой байдлын гэрээг цэцэрлэгжүүлэлтийн 15 байгууллагатай байгуулсан. Энэ хүрээнд 25 төрлийн 110 гаруй зүйл, сортын мод сөөг, байгалийн олон наст болон нэг наст цэцэг ургуулах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийж, модлог ургамлын дендрарыг байгуулахаар ажиллаж байна.

Энэ жилийн хувьд нийслэлийн дөрвөн дүүргийн таван байршилд тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа явуулахаар бэлтгэл ажлыг хангаж, дөрвөн дүүрэгт модны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.

-Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог сайжруулах ямар ажил хийж байна вэ?

-Иргэн бүрд мод тарих соёлыг нутагшуулах, байгууллагуудын хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарих үйл ажиллагааг идэвхжүүлэх нөлөөллийн сургалт, сурталчилгааны ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байна. Түүнчлэн мод тарьж ургуулах, хамгаалахыг мэргэжил, арга зүйн хувьд заах 1000 сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн дагуу нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 39 багш бэлтгээд байгаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Улсын хилээр 310 кг байгалийн чулууг гаргахыг завджээ
Улсын хилээр 310 кг байгалийн чулууг гаргахыг завджээ
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​