fbpx “ИНЕГ-ын зардлаар 2005-2022 онд гадаадад 367 хүн суралцсан. 11 хүн гэрээний үүргээ биелүүлээгүй тул төлбөрийг төлүүлнэ“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 0 секунд

“ИНЕГ-ын зардлаар 2005-2022 онд гадаадад 367 хүн суралцсан. 11 хүн гэрээний үүргээ биелүүлээгүй тул төлбөрийг төлүүлнэ“

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ИНЕГ-аас өмнө нь олгож ирсэн сургалтын тэтгэлгийн мэдээллийг олон нийтэд ил болгож буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "ИНЕГ-ын зардлаар 2005-2022 онд гадаадад нийт 367 хүн суралцсан байна. Тухайн хүмүүст 11 сая 376 мянган ам.доллар зарцуулсан. Энэ нь тухайн үеийнх нь ханш юм. Төгрөгөөр бодвол 28 тэрбум төгрөг.

Үүнд:

  • салбарын мэргэжлээр суралцсан 332,
  • нийтлэг мэргэжлээр суралцан 35,
  • сургалтын гэрээ цуцлагдсан 11,
  • хүний нөөцөд бүртгэлтэй байгаа 63 гэсэн суралцагчийн задаргааг хийсэн.

Салбарын сайдын зүгээс зөрчлийг арилгуулах зөвлөмж хүргүүлсэн.

Эдгээр хүн дотор ашиг сонирхлын зөрчил бий болгож, хууль журам зөрчсөн хүн байвал хариуцлага тооцно. Хууль хяналтын байгууллагууд шийдэх байх. Өнөөдөр ажиллаж буй хүмүүст хариуцлагын асуудал ярина. Сайдын хувьд ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээг авна.

Тус газарт аудитын шалгалт оруулахад илэрсэн зөрчил дутагдлын нэг нь энэ юм. Өнгөрсөн тавдугаар сард АТГ-аас ИНЕГ-аас суралцуулсан хүмүүсийн мэдээлэлд шалгалт хийхэд яамныхаас зөрөөгүй.

Сургалтын гэрээ цуцлагдсан 11 хүний сургалтын төлбөрийг буцаан төлүүлэх ёстой гэж үзэж байна. Гэрээний үүргээ зөрчөөгүй суралцаад, салбартаа сайн ажиллаж байгаа хүмүүс бий. Гэрээний үүргээ зөрчсөн хүмүүсээр төлбөрийг нь төлүүлэх ажил хийгдэж байна. ИНЕГ-ын дарга нарын тушаалаар тэтгэлгийн мэдээллийг хаалттай явуулдаг байсан. Үүнийг ил тод зохион байгуулах журмыг удахгүй баталж гаргана. Цаашид ашиг сонирхлын зөрчил бий болгож, давуу эрх эдлэхгүй болно. ИНЕГ-ын даргын тушаалаар хамаарал бүхий хүнээ тэтгэлэгт хамруулах нөхцөл байдал цаашид үүсэхгүй.

Тэтгэлгээр суралцсан ч ажиллахгүй байгаа 63 төгсөгч бий. Ажлын байр хүрэлцээгүй байгаа учраас тэд ажиллахгүй байгаа юм гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Журам зөрчсөн байвал дарга нарт хариуцлага тооцох байх. Улстөрч нарын хамаарал бүхий хүмүүс тус тэтгэлгээр суралцаж болохгүй гэсэн зүйл байхгүй. Гэрээний үүрэг, журмаа биелүүлсэн бол тэд ч бас суралцаж эрхтэй.

"Т.Лхагвасүрэн даргын үед 2.7 тэрбум төгрөгийн зардлыг тэтгэлэгт зарцуулсан"

Үе үеийн ИНЕГ-ын дарга нар тэтгэлгийн журмыг заримдаа шалгуур багатай байдлаар баталж ирсэн. Тиймээс энэхүү журмыг сайд батална. Улмаар олон нийтэд мэдээлнэ. Т.Лхагвасүрэнг ИНЕГ-ын даргаар ажиллаж байх үед 2.7 тэрбум төгрөгийн зардлыг тэтгэлэгт зарцуулсан. Энэ нь тэтгэлгийн хамгийн их дүн юм. Гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүсийг сургалтын төлбөрөө төлөхийг шаардана. Тиймээс энэхүү төлбөр бүрэн төлөгдөх болно.

Сургалтын тэтгэлэг асуудалтай байна гэдэг үүднээс тэтгэлэг олгохоо зогоохгүй. Хүн бүрд нээлттэй байдлаар тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Миний хамаарал бүхий хүмүүс тус тэтгэлэгт хамрагдаагүй" хэмээв.

ИНЕГ-ын орлогын тухайд "Монгол Улс дээгүүр нисэж байгаа онгоцноос хураамж авч орлого олдог. Үүнээс тодорхой хувийг өөрсдийн үйл ажиллагаанд зарцуулж, заримыг нь улсын төсөвт төвлөрүүлдэг. Тухайн байгууллага улсын төсвөөс санхүүжилт авдаггүй. Тус байгууллага оргил үедээ 200-300 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж байсан. Гэвч одоогоор орлого нь буурч, зардлаа санхүүжүүлэх төдий л хэмжээнд байна" гэв.

Н.Учрал: “Шил ажиллагаа“-ны хүрээнд таван санг ил болголоо
Н.Учрал: “Шил ажиллагаа“-ны хүрээнд таван санг ил болголоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​