fbpx “Хулгайгүй тогтолцоо бүрдүүлэх үү, хулгайтайгаа үлдэх үү” гэдгийг УИХ энэ долоо хоногт “сонгоно”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 4 секунд

“Хулгайгүй тогтолцоо бүрдүүлэх үү, хулгайтайгаа үлдэх үү” гэдгийг УИХ энэ долоо хоногт “сонгоно”

УИХ энэ долоо хоногт түүхэн шийдвэр гаргана. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх юм. Үүгээр УИХ-ын сонгуулийн тогтолцоог өөрчилнө. Энэ дээр улс төрийн нам, институциуд санал нэгтэй байна. Ямар нэг сөрөг байр суурь алга. Харин үүнийг дагаад нэмэгдэх гишүүдийн тооны хувьд янз бүрийн санал бодол гарч байна. Уг нь төсөл дэх тоо нь хэн нэгэн тэнгэр харж байгаад биччихсэн юм биш аж. УИХ-ын сонгуулийн тогтолцоог өөрчлөхөд гишүүдийн тоо хэд байх ёстойг мэргэжлийн судлаачид гаргажээ. Тодруулбал, олон улсад хэрэглэдэг судалгааны аргаар тооцоолжээ. Монгол Улс 3,4 сая хүн амтай, газар нутаг томтой. Тэгэхээр 152 гишүүнтэй байх нь зохимжтой гэсэн “хариу” гарсан байгаа юм. Тиймээс энэ Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 11 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн далан зургааг мажоритар аргаар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно хэмээн өөрчлөн найруулсугай” гэсэн тогтоолыг төслийг боловсруулсан байна. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад гишүүдийн тоог бууруулахаар болсон юм.

Хамгийн гол нь Үндсэн хуульд өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог өөрчилж, гишүүдийн тоог нэмэх тухайд улс төрийн намууд зөвшилцлийн ширээнд сууж байж саналаа нэгтгэсэн байдаг. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн дээрх хувилбарын хоёр дахь хэлэлцүүлгийг 2023 оны тавдугаар сарын 19-нд хийж, “УИХ 126 гишүүнтэй байх нь 1992 онд Үндсэн хууль батлагдаж байх үеийн Монгол Улсын хүн ам 2050000 байхад, 27000 иргэнийг нэг гишүүн төлөөлж байсан чадварыг буулгахгүй байх боломжийг хадгалсан үзүүлэлт” гэдэг дээр тогтсон байна. Түүнчлэн мажоратораар санал авсан гишүүд“олныг төлөөлөх” гэсэн нэр томъёог хэрэглэж, пропорцианоль аргаар намын жагсаалтад бичигдэгсдийг нийгмийн сегментүүдээс бүрдүүлэх зэргийг анхаарах ёстой нь харагдсан. “Нөгөө” нөхдүүд нуугдаж орохоос сэргийлэхийг иргэд, сонгогчид илүүтэй захиж харагдана лээ. Тэгж ч тусгахаар болоод байна.

Яг үнэндээ, Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлт нь өнгөц яригдаад байгаачлан гишүүдийн тоог нэмснээр “Баахан дарга нэмэгдэнэ”, “Идэж уугаад дийлдэхээ болино” гэдгээс тэр өөр юм. Үгүй аж. Наад зах нь Үндсэн хуульд ингээд өөрчлөлт орчихоор эрх баригч намууд өөрсөддөө тааруулж Сонгуулийн хуулийг өөрчилдгөө болино. Боломжгүй болно.

Ерөөс, УИХ энэ өөрчлөлтийг хийж чадвал хулгайгүй тогтолцоо бүрдэх зам руугаа орно. Чадахгүй бол хулгайтайгаа үлдэнэ. Ингэхийн тулд зөвхөн Үндсэн хуульд энэ өөрчлөлтийг хийгээд зогсохгүй. Араас нь Сонгуулийн хуульд өөрчлөлт орно. Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчилнө. Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хууль хөндөгдөнө. Ер нь болҮндсэн хууль дахь тогтолцоо, тоо хоёрын дагаад бусад хуульд оруулах өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийг дарга биш, төлөөлөгч гэдгийг тодотгож өгөх аж. Тэгээд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулна. Үүнээс өмнө Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж авлига, албан тушаалын гэмт хэрэг оногдуулах ялыг чангатгасан. Товчхондоо, эдгээрийг цогцоор нь хийж байж хулгайгүй тогтолцоог бий болгоно гэсэн үг. Эргээд түшээддээ ч халгаагүй хуулийн өөрчлөлт болж байгаа юм. Хулгай хийгээгүй ч хулгайчаараа дуудуулдаг гэсэн гомдол эрхэм гишүүдээс гардаг. Тэгвэл энэ бүх өөрчлөлтийн дараа УИХ-ын гишүүн, сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хаших эрхмүүд элдвийн хардлага сэрдлэг, хашилт шахалт, хууль бус хүсэлт гуйлтаас ангид ажиллах боломж нээгдэнэ.

Нөгөөтэйгүүр, бид “хуучин 30 жилийн тогтолцоо”-г мэднэ. Ямар вэ гэдгийг ясандаа тултал мэдэрсээр л сууна. Маш ойлгомжтойгоор хэлэхэд, өнөөдөр дуулиан шуугиан болоод байгаа Тусгай сангуудын луйвар бол ердөө л хулгайтай хуучин тогтолцооны л үр дүн юм. “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банк, нүүрсний хулгай цөмөөрөө л тогтолцооны л дүнд гарсан хулгайнууд шүү.

Тэгэхээр өнөөдөр нийтээрээ шуураад байгаа шударга ёс, нийтийн эрх ашгийн төлөөх тэмцэл, үүний дүнд илрүүлэн шалгаж, шийдэж буй дээрх хэргүүд ердөө л “хуучин 30 жил”-ийн шинж тэмдэг төдий юм. Өөрөөр хэлбэл, одоогийн тогтолцоог өөрчлөхгүйгээр ждүхс-г цөлмөж, “Эрдэнэт”-ийг бүтнээр нь авч , Хөгжлийн банкийг тонож, тусгай сангуудыг хуурайлж, нүүрс хулгайлдаг хаалгыг хааж чадахгүй. Ийм хулгайнууд байсаар л байна гэсэн үг. Нээлттэйгээ л үлдэнэ. Тиймээс энэ хаалгыг хаахаас өөр гарц бидэнд үгүй. Нэг үгээр хэлбэл, “Хулгайгүй тогтолцоо бүрдүүлэх үү, хулгайтайгаа үлдэх үү” гэдгийг УИХ “сонгох” болчихоод байна. Тэр утгаараа, хулгайгүй тогтолцоо бүрдэж чадах эсэх нь энэ долоо хоногт шийдэгдэнэ гэсэн үг.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​