fbpx Шинэчлэлтийн үр дүнг хэрэглэгчид л хүртдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 14 секунд

Шинэчлэлтийн үр дүнг хэрэглэгчид л хүртдэг

Мэдээллийн технологийн асар хурдтай хөгжлийн сайн талыг бид өдөр тутамдаа мэдэрч, үр шимийг нь хүртсээр байдаг.

Дэлхий дээр хамгийн анх гарч байсан компьютерийн хурдыг өнөөгийн хамгийн сүүлийн үеийн хурдтай компьютертэй харьцуулвал хэдэн зуу дахин удаан байсныг бид гайхан хүлээж авдаг. Компьютерийн тэр их хурд өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд алхам алхмаар, ямх ямхаар өөрчлөгдсөөр өнөөгийн түвшинд хүрсэн байдаг. Тиймээс ч өнөөдөр бид музейд байдаг компьютерийн удааныг гайхахын хажуугаар түүнээс хэд дахин их хурдтай компьютер ашиглаж, өндөр хурдны шилэн кабелийн интернэтийг хэрэглэх болж.

1980-аад оны үед бараг төсөөлөгдөмгүй байсан энэ хурд өнөөгийн бидний өдөр тутмын амьдралд байдаг л энгийн нэгэн хэрэглээ болсон байх юм. Өөрөөр хэлбэл, шинэ технологийн сайжруулалт бүр өсөлт дэвшилтийг авчирч тэр хэрээр хэрэглэгчид үр шимийг нь хүртсээр өнөөг хүрчээ.

Тухайлбал, Монгол Улсад өнгөрсөн жилээс үүрэн холбооны 5G технологи нэвтэрч эхэлсэн бөгөөд энэ нь гурван жилийн өмнө технологийн их гүрэн АНУ-д нээлтээ хийн шуугиулж байлаа. Тэгвэл өнөөдөр 5G технологи аль хэдийн бидний хувьд танил болчихсон, хэт өндөр хурдны гэж ч тооцогдохгүй технологи болон нутагшжээ. Харин энэ шинэ технологи дэлхий нийтэд нэвтэрснээр үйлдвэрлэгдэж байгаа төхөөрөмж, гар утас, компьютерүүд ч хүчин чадлаа нэмэгдүүлэх, шинэ технологид зохицож ажиллах шаардлагыг төхөөрөмжүүдээс шаарддаг. Тиймээс ч сүүлийн гурван жилд үйлдвэрлэгдсэн бүхий л электрон төхөөрөмж энэ технологид зохицож ажиллах чадвартайгаар үйлдвэрлэгдэж байгаа гэж энгийнээр ойлгож болох юм.

Энэхүү төхөөрөмжүүдийн болон технологийн зохицлыг энгийнээр тайлбарлах гээд үзье. Заримдаа гэрийнхээ wifi-д холбогдох үед адилхан хаягтай атлаа 2.4 ghz, 5G гэсэн сонголтууд та бидэнд гарч ирдэг. Энэхүү хоёр хаяг ижилхэн wifi төхөөрөмжид холбогдох боловч өөр өөр арга замаар хүрдэг гэж ойлгож болно. Хэрэв таны утас болон хэрэглэж буй төхөөрөмж 5G системийг дэмждэг бол илүү хурдан интернэтэд холбогдох боломжтой гэсэн ялгаа юм. Өөрөөр хэлбэл, бидэнд сонголт үргэлж байдаг ч шинэчлэлт болгонд тохирон ажиллах шаардлага төхөөрөмжүүдэд тулгардаг “сөрөг” боловч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй шаардлага тулгардаг. Хэрэв таны төхөөрөмж 5G дэмждэггүй бол арай удаан ч энгийн интернэтээр холбогдож болно. Харин шинэ системийг дэмждэг байвал тань илүү давуу байдал үүсч байнаа л гэсэн үг. Энэ нь технологийн давуу бөгөөд нөгөө талаар заримдаа "сул тал" болчихдог. Төхөөрөмжөө солихгүй хуучнаа хэрэглэх тусам өдөр тутамд шинэчлэгдэж байгаа шинэ дэвшлээс шууд бус ч бага багаар хоцорч байгаа л хэрэг. Харин цаг нь болоход буюу бүтээгдэхүүний нас дуусахад таны төхөөрөмж хэрэглээнээс хүссэн хүсээгүй арчигдах хувь тавилан гэж бий. Ерөөс монголчууд бид сайн талыг нь ашиглаж хэрэглэх мөртлөө түүнийхээ төлөө шаардлагатай алхмыг хийхдээ жаахан хойрго. Энгийнээр хэлбэл, бидний өдөр тутам хэрэглэж буй бүтээгдэхүүн бүр өөр өөрийн настай. Шүдний сойзыг зургаан сар тутамд солих шаардлагатай гэж шүдний эмч нар зөвлөдөгтэй адил гэр ахуйн хэрэглээний бүхий л бүтээгдэхүүн хүртэл тодорхой хугацааны дараа хаягдаж шинэчлэгдэх шаардлагатай. Ингэж байж гэр бүлийн ариун цэвэр, наад захын эрүүл ахуйн шаардлага хангагдана гэж ойлгож болно. Үүнтэй адил электрон тоног төхөөрөмжүүдэд ч бас хугацаа бий. "Statista" сайтын мэдээлснээр гар утасны дундаж наслалт 2.5 жил байдаг бөгөөд үүнээс дээш хугацаанд ашигласан тохиолдолд шинэ үеийн системийн шинэчлэлийг хүлээж авах боломжгүй болж, гацах, хурд удаашрах гээд асуудлууд дагуулдаг. Харин дундаж электрон төхөөрөмжийн наслалт таван жил байдаг аж.

Мэдээж технологитой хөл нийлүүлж байна гээд жил болгон утсаа солих шаардлагатай гэсэн үг биш. Гэвч 4-5 жилдээ утсаа өөрчилж, сайжруулснаар технологиос хоцрохгүй мэдээлэл авна л гэсэн үг юм.

Кабелийн тоног төхөөрөмж, гар утас, компьютер гээд технологитой холбоотой төхөөрөмж бүрт энэ шаардлага хамаардаг. Ялангуяа манай улсын хувьд бүр ч онцлогтой. Бид үйлдвэрлэгч бус импортлогч орон. Бусдын үйлдвэрлэснийг худалдаж авдгаас биш бид шинэ технологид зохицуулан өөрсдийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чадахгүй. Тиймээс ч зах зээлд хөл нийлүүлэн алхахын тулд төхөөрөмж үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчдийн хурдтай зэрэгцэж алхахаас өөр зам үгүй. Технологийн хөгжил хурдтай явагдахын хэрээр өмнөх загварыг хөгжүүлэхээс илүүтэйгээр шинэ технологи, өөрчөлт хийх нь зардал багасгадаг нэг онцлог бий. Энэ утгаараа олонх технологийн компаниуд програмаа шинэчлэн хөгжүүлэхэд анхаарахаас бус хуучирсан төхөөрөмжид зориулан хөгжүүлэлт хийхийг хүсдэггүй. Өдөр хоногоор өөрчлөгдөн хувьсч байгаа технологийн хурдтай хөл нийлүүлэхийн тулд хуучин технологийг хөгжүүлэхээр зүтгэх биш дараагийн шинэ үеийн технологийг нэвтрүүлдэг онцлогтой. Яг энэ зарчим гар утасны, интернэт кабелийн бүр автомашины зах зээлд үйлчилж хуучин загвараа жагсаалтаас гаргадаг “уламжлал” байдаг. Автомашины хувьд гэхэд дэлхийн улс орнууд бензин хөдөлгүүрт гэхээс илүү хосолмол, цаашлаад цахилгаан хөдөлгүүрт автомашиныг хэрэглэгчдэд санал болгож байна. Нэгэнт эхэлсэн цахилгаан машины энэ давалгаа одоо шууд таныг машинаа солихыг шаардахгүй ч юмс хувьсан өөрчлөгдөхийн хэрээр бензин хөдөлгүүрт машины зах зээл хумигдахаас өөр аргагүйд хүрснийг автомашин үйлдвэрлэгчид эртнээс сануулсаар буй. Яг үүнтэй адил интернэт, гар утасны үйлчилгээний компаниуд ч бидэнд шууд тулгаагүй ч илүү сайжирсан, илүү хурдтай төхөөрөмж солих саналыг ч илгээдэг. Энэ бүхэн гайхаж хүлээж авах эсвэл хуучин төхөөрөмжөө “шахаж” байгаа асуудал бус харин илүү дэвшилтэт технологи хэрэглэх боломжийг өөрсдөдөө бий болгох арга замыг санал болгож буй л хэрэг. Нэгэнт орчин үеийн программын ачааллыг даах боломжгүй насжилт нь өндөр болсон төхөөрөмжөөс бид өндөр хурдны үйлчилгээ хүсээд нэмэргүй юм.

Технологийн дэвшлийн топ компани Аpple-ийн ipad гэхэд дунджаар таван жилийн дараа update хийх боломжгүй, зөвхөн хуучин үйлдлийн систем дээрээ ажилладаг, шинэ үйлдлийн системийг хүлээн авах чадамжгүй гэдэг дохиог хэрэглэгчдэд илгээдэг. Өөрөөр хэлбэл, хэт хуучирсан технологийг зах зээлээс гаргаж, технологио хөгжүүлж, update хийх нь байдаг л зүйл төвийгүй үүний үр ашгийг хэрэгжлэгчид эцэстээ хүртдэг зарчим байсаар ирсэн, байх нь ч дамжиггүй юм.

Б.НАНДИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Евроазийн эдийн засгийн дээд хэмжээний чуулган-2023”
“Евроазийн эдийн засгийн дээд хэмжээний чуулган-2023”
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​