fbpx Хэвлэлийн удирдлага нь сэтгүүлчээ золигт гаргасан асуудал Монголын сэтгүүл зүйд муу жишээ боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 3 секунд

Хэвлэлийн удирдлага нь сэтгүүлчээ золигт гаргасан асуудал Монголын сэтгүүл зүйд муу жишээ боллоо

Сурвалжлага нийтэлсэн сэтгүүлчээ редакцийн удирдлага нь дайрдаг нохойны өөдөөс хаядаг хиам шиг шидэж орхив. Яагаад ингэж зүйрлэж байна вэ гэхээр Америкт шуудангийн хүмүүс хүргэлт хийхдээ халаасандаа бэлэн хиам, зайдастай явдаг юм билээ. Айлын зуумхай ярдаг нохой дайрч боргоонгуут өнөө хиамаа шидээд өгчихдөг. Үүнтэй ижил үйл явдал өнгөрсөн долоо хоногт сэтгүүл зүйд боллоо. Болсон процессыг хөндлөнгөөс харахад, asu.mn сайтын сэтгүүлч эмэгтэй өөрт ирсэн мэдээллээ баталгаажуулахаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын байгаа газарт очжээ. Тэрбээр эрхэм сайд хэдэн хятад иргэдтэй архи ууж, мөрийтэй тоглохоор зэхэж байна гэсэн мэдээлэл авчээ. Үнэхээр тэнд нь Ч.Хүрэлбаатар сайд байжээ. Түүнийг сэтгүүлч отож байгаад юу хийж явааг нь асуув. Сэтгүүл зүй ингэж асуух үүрэгтэй. Ч.Хүрэлбаатар сайдын хувьд ч гэсэн үнэн бодит мэдээлэл өгч, хариулах ёстой. Тэгж яривал уулзаж байгаа улсуудаа ч харуулах үүрэг бий. Гэтэл тэгсэнгүй. Харин ч сэтгүүлчийг хөөлгөж туулгаад явуулчих шиг болсон. Энэ үйл явдал болсны дараа “Хөөрхий сайдыг минь биднийхээ төлөө хөрөнгө оруулалт татах гээд яриа хэлэлцээ өрнүүлж байхад нь ил гаргаж тавилаа. Сэтгүүлч ингэх ёсгүй” гэж нэг хэсэг нь шаагилдаж эхлэв. Тийм зүйл байдаггүй юм. Энд сэтгүүлчийн буруу алга. Яагаад гэвэл Ч.Хүрэлбаатар бол сайд хүн. Төрийн өндөр албан тушаалтан. Жирийн иргэдийг бодвол асар их эрх мэдэлтэй. Цалин хангамж, унаа унаш, гэр орон, эдэлж хэрэглэж байгаа зүйлсийг нь татвар төлөгчдийн мөнгөөр төлдөг. Тийм ч учраас Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ард түмэнд шилэн байх ёстой. Сайд, жирийн иргэн хоёрын ялгаа ийм. Төрийн өндөр албан тушаалтан ард түмэнтэй харьцуулшгүй дархан эрхтэй болохоор ашиг сонирхлын асуудал байнга дагаж явдаг. Тиймээс төрийн өндөр албан тушаалтны эрхийг хязгаарласан хуулийг гаргана гээд яриад байгаа шүү дээ. Эрх мэдэлд хүрсэн албан тушаалтнуудын ар гэр, хамаатан садан бүхий хүмүүс төрөөс зарласан бүх тендер, зээл тусламжуудыг хамаад байхаар жирийн иргэдийн эрх зөрчигдөж байна гэж үзэн энэ хуулийг Засгийн газраас оруулж ирсэн. Хуулийн үндэслэл дээр нь хүртэл УИХ, Засгийн газрын гишүүд бол жирийн иргэн биш гэдгийг тодорхой зааглаад өгсөн байдаг. Энэ үүднээс нь ч харсан төрийн өндөр албан тушаалтан ард иргэдээс ямар их дархан эрхтэй болохыг баталж байгаа биз дээ. Тийм болохоор тэр сэтгүүлч Ч.Хүрэлбаатар сайдыг орой үдшийн цагаар, татвар төлөгчдийн мөнгөөр архидан цэнгэж байх вий хэмээн бодоод юу хийж явааг нь асууж, нягталсан байж болно.

Сэтгүүлч олж авсан мэдээллээ өөрийнхөө харьяалагддаг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлжээ. Мэдээ гарсны дараа Ч.Хүрэлбаатар сайд түүнтэй шүүхдэлцэнэ гэдгээ цахим орчинд мэдэгдэв. Сэтгүүлч бүсгүй ч бодит үнэнээс гажаагүй, болсон явдлыг мэдээлсэн хэмээн хариу өгсөн байна лээ. Тэдний илэрхийлсэн байр суурийг харахад асуудал хууль хяналтын байгууллагын шатанд шийдэгдэх нь тодорхой болсон байв. Гэтэл төд удалгүй сэтгүүлчийг редакцийн удирдлага нь буруутгалаа. Ингэхдээ манай сэтгүүлч ёс зүйгүй, ёстой муухай асуудал үүсгэлээ гэж нийгэмд цоллоод Ч.Хүрэлбаатар сайдын талаарх мэдээллээ устгаж байгаагаа мэдэгджээ. Редакциуд сэтгүүлчээ ямар ч үед хамгаалж, өмгөөлж, сургаж бас төлөвшүүлж байдаг. Үүрэг даалгавар өгч сурвалжлагад явуулдаг. Энэ бол Монголын сэтгүүл зүйн салбарын мэргэжлийн редакциудад тогтсон том школ.

Сэтгүүлчээ буруу зүйл хийчихлээ гэж буруутгах гэж яарахын оронд алдаа гаргуулахгүйн төлөө удирдлагаар хангаж ажилладаг нь редакцийн үүрэг юм. Сэтгүүлч асуудлыг хөндөж сурвалжилж, бичиж, нийтэлж нэвтрүүлэхээс нь өмнө редакци түүнийг залж, чиглүүлдэг. Хэрэв удирдан чиглүүлээд гаргангуут эрх хүүхэд шиг гоншигонож байгаа харагдах юм. Сэтгүүлчдээ бүх бурууг тохоод өөрөө уснаас хуурай гарахыг завдаж байгаа тухайн хэвлэлийн удирдлага үнэхээр мэргэжлийн биш ажиллалаа. Хэрэв тухайн мэдээллийг гаргах ёсгүй л байсан юм бол анхнаасаа редакци хянаж, шалгаж, нягталж үзэх ёстой байдаг юм. Тэгээд ч юуг нийтэлж болох болохгүйг хянаж, бодлого явуулахын тулд редакци гэж байдаг. Энэ бүх процедур тэр редакцид алдагдсан байна. Мэдээ гарсны дараа дарга нь дургүйцэхийг бодоход хэн дуртай нь юу хүссэнээ нийтэлдэг юм уу даа гэж бодогдохоор байна.

Нэгэнт сэтгүүлч аливаа мэдээллийг олон нийтэд хүргэсэн нь алдаатай байсан гэж үзвэл нэр хүндийг нь гутаахгүйн төлөө редакци хичээн зүтгэдэг. Дэлхий нийтийн практикт сэтгүүлч ёс зүйн алдаа гаргасан бол редакци дотроо хэлэлцэж, сануулга өгч, хариуцлага тооцдог. Ингэснээр дараа дараагийн алдаа давтагдахаас сэргийлж хүнээ улам сайжруулж авдаг байх жишээтэй. Сэтгүүл зүй хөгжсөн барууны орнуудын

энэ соёл манайд ч хэдийнэ нутагшсан. Ний нуугүй хэлэхэд, сэтгүүлч гарцаагүй буруутай бол шийтгэлээ авах нь зөв л дөө. Гэхдээ тэрийг нь эхлээд редакци олон нийтэд зарладаггүй юм. Буруутай, буруугүйн асуудлыг зөвхөн шүүх тогтоох ёстой. Редакци шүүхээс түрүүлж гүйж гарч ирж мэдэгдэл хийсэн нь өөрийнхөө ёс зүйн зарчмыг ноцтой зөрчиж байна. Энэ асуудлыг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хороогоор хэлэлцэнэ гэж дуулдана лээ. Уг байгууллага аль нэг улс төрийн эрх мэдэлтнүүдийн нөлөөнд автаагүй, ёс зүйн зарчим хэлэлцдэг л юм бол сэтгүүлчийг биш, редакци руу нь фокуслах хэрэгтэй шүү.

Монголын сэтгүүл зүй үнэхээр эмзэг байна. Редакцийн удирдлага нь сэтгүүлчээ буруутгаж яаран сандран ул царайлж, эрх баригчдын бууны нохой гэдгээ батлан гүйж гарч ирж зарлах юм. Энэ бол хэвлэл мэдээлэл нам, улс төрийн гар, хөл болсны л хар гай. Монголын бүх хэвлэл мэдээлэл улс төрийн нэг байгууллага болчихсон нь харамсалтай. Өөрсдийн гэсэн бодлого байхгүй. Ялсан намын удирдлагаар явдаг нь худлаа биш. Жаахан юм олж долоохын тулд үнэт зүйлээ уландаа гишгэчихсэн. Худлаа гэвэл борооны дараахь мөөг шиг дэлгэрч байгаа энэ олон сайтыг хар л даа. Тэдэнд улс төрийн намын гар хөл болж болохгүй гэдгийг хэвлэл мэдээллийн хуучцуул, хөл дээрээ боссон том том редакциуд байнга хэлж, захиж, сануулдаг. Гэтэл шинээр байгуулагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд юу ч мэдэхгүй юм. Хэн дуртай нь гарч ирээд л сэтгүүлчийн буруу, бидэнд хамаагүй гэдэг болох нь байна. Тэгэхээр толгойтой бүхэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулж байгаа энэ үед сэтгүүлчид маань наашаа гэсэн болгон дээр гүйж очоод баймааргүй байна. Одоо ус, тос нь ялгарч байгааг та бүхэн харж байгаа биз дээ. Эрх биш намайг нохойд хаяж өгдөг хиам шиг шидчихгүй редакци байна даа гэсэн газартаа л очиж ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол удирдлагынхаа золиос болоод байвал мэргэжлийн карьераа дуусгаж ч мэднэ шүү.

Эх сурвалж: Өдрийн сонин

Казахстаныг Орос-Беларусийн холбоонд нэгтгэх Лукашенкогийн санааг “хошигнол” гэж үзэж байгаагаа Токаев илэрхийлжээ
Казахстаныг Орос-Беларусийн холбоонд нэгтгэх Лукашенкогийн санааг “хошигнол” гэж үзэж байгаагаа Токаев илэрхийлжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​