fbpx Хүүхдийг гэнэтийн осол, эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
10 минут 45 секунд

Хүүхдийг гэнэтийн осол, эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллана

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Чингэлтэй дүүргээс цахимаар удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 13 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 81 хувьтай байлаа. Тухайлбал, гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил болон гарааш буулгаж, чөлөөлсөн талбайг тохижуулах ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, олон нийтэд мэдээлж ажиллахыг үүрэг болгосон. 16 бичил цэцэрлэгт хүрээлэнгээс есөд нь тендерийн материал хүлээн авч байгаа бол тавд нь гэрээ байгуулж, хоёрт нь Үнэлгээний хороо байгуулжээ. Мөн 132 байршилд 2355 гарааш чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 48 байршилд 780 гарааш буюу 14,040 ам метр талбайг чөлөөлөөд байна.

Түүнчлэн “Улаанбаатар марафон 2023” өдөрлөгийн бэлтгэл ажлыг сайтар хангах үүрэг өгсөн. Гүйлтийг таван төрлөөр зохион байгуулах бөгөөд 8629 хүн бүртгүүлжээ.

Чингэлтэй дүүрэгт дөрвөн сургууль, нэг сургуулийн өргөтгөл, таван цэцэрлэг барина

Чингэлтэй дүүрэгт хийж байгаа ажлууд болон цаг үеийн нөхцөл байдлын талаар тус дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв. Энэ онд улс, нийслэл, дүүрэг, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүрэгт 168 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Тухайлбал, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх хүрээнд Нэгдсэн эмнэлэг, жишиг 19 өрхийн эрүүл мэндийн төв байгуулна. Ингэснээр эмч, эмнэлгийн ажилтны ажлын байрууд бий болж, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо хоёр дахин нэмэгдэх юм. Мөн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд дөрвөн сургууль, нэг сургуулийн өргөтгөл, таван цэцэрлэг барихаар төлөвлөжээ. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 50,591 мод тарьж, арчилгаа хийж байна. Түүнчлэн дүүргийн хэмжээнд 11,647 гэрэлтүүлэг хийснээс асалт 98 хувьтай байгаа гэлээ.

Дүүргийн 51.7 га талбайг камерын бүрэн хяналтад оруулж, “Ногоон бүс” болгожээ. Таван хорооны нутаг дэвсгэрт 229 гарааш буюу нийтийн эзэмшлийн 4531 ам метр талбайг чөлөөлж, 17 байршилд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоолын тохижилт хийж байна.

Хотын дарга сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч, энэ талаар хийж байгаа ажлуудыг дүүрэг тус бүрээр танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, мөн гарааш буулгасан байршил, тэдгээрийн тохижилтын талаар танилцуулахыг дүүргийн удирдлагууд болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзоригт үүрэг болголоо.

Хот, нийтийн аж ахуйн 12 ажил, үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой

Үүний дараа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдлын талаар асууж тодруулсан юм.

Хот, нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэх ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцуулав. Тэрбээр “Хот, нийтийн аж ахуйн чиглэлийн 17 төрлийн ажил, үйлчилгээ байгаа. Үүнээс тавыг нь төрийн байгууллага дангаараа гүйцэтгэдэг. 12 ажил, үйлчилгээг хувийн хэвшил рүү шууд шилжүүлэх боломжтой. Хот тохижилтын ажил, замын тохижилт, явган хүний зам, ногоон байгууламжийн ажилд сонгон шалгаруулалт зарласан. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд гүйцэтгэлээрээ санхүүжилт авах учраас сар бүр гүйцэтгэлд нь хяналт тавих боломж бүрдэнэ” гэлээ.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх газар чөлөөлөлтийн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцуулав.

Тэрбээр:

-Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд 640 суудалтай сургуулийн барилгын ажилд 47 нэгж талбар өртсөнөөс долоон нэгж талбар үлдсэн. Мөн 150 ортой тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилд 22 нэгж талбар өртсөнөөс 11-тэй нь зөвшилцөөд байна. 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, спорт заалны барилгад 45 нэгж талбар өртсөн. Үүнээс тавыг нь чөлөөлж, 15-тай нь зөвшилцсөн гэлээ.

Зургаан чиглэлд шөнийн автобус явна

Улаанбаатар хотын авто замын газрын зургийн суурь системд нийтийн тээврийн бодит цагийн мэдээллүүдийг холбож, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Энэ ажил хэрэгжсэнээр нийтийн тээврийн зогсоолын байршил, үйлчилгээнд явж байгаа автобуснууд, тэдгээрийн бодит цагийн мэдээлэл, цагийн хуваарь, хүлээх хугацаа, зогсоол хоорондын хугацааг онлайнаар авах боломжтой болно” гэлээ. Зургаадугаар сарын 1-нээс зуслангийн гурван чиглэлд зургаан автобус үйлчилгээнд явж эхэлнэ. Цаашид тоог нь нэмэгдүүлнэ. Мөн шөнийн цагаар зургаан чиглэлд 12 автобус явуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн тэрбээр “Нийтийн тээвэрт 810 автобусаар парк шинэчлэл хийнэ. Эхний ээлжийн 20 цахилгаан автобус Эрээн хотод ирсэн байгаа. Зургаадугаар сарын 20-нд дизель 20 автобус орж ирнэ” хэмээлээ.

Хотын дарга есдүгээр сарын 1-нээс өмнө автобуснуудыг оруулж ирж, чиглэлийн хуваарилалтыг хийхэд анхаарах хэрэгтэй гэлээ. Дээрх хугацаанд 450 автобусыг оруулж ирэхээр төлөвлөжээ.

Үүний дараа Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Энэ жилийн хувьд сайжруулсан шахмал түлшний зүүн үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар, баруун үйлдвэрийн 2-4 шугамыг ажиллуулна. Шахмал түлш нөөцлөх ажил тавдугаар сараас эхэлсэн, аравдугаар сарын 1-н гэхэд 100 мянган тонн түлш нөөцлөхөөр төлөвлөсөн. Одоогоор 15 мянган тонныг нөөцлөөд байна” гэсэн юм.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгджээ

Нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчил болон цаг үеийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Захиргаа, удирдлагын газрын дарга, хурандаа Ц.Сугаржав танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2458 бүртгэгдсэн нь 14 хоногийн өмнөхтэй харьцуулахад 6.5 хувиар буурсан байна. Мөн хугацаанд 1259 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд энэ нь мөн хугацаанаас 8.9 хувиар өссөн үзүүлэлт аж.

Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй гудамж талбай, олон нийтийн газар, эмзэг цэгүүдийг эргүүлийн хяналтад авч, 141 алба хаагч 88 чиглэлд үүрэг гүйцэтгэж буй. Тухайлбал, 1678 иргэн, 1215 тээврийн хэрэгсэл, 56 аж ахуй нэгж байгууллагыг шалгаж, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах асап санд зарлагдсан 54 хүнийг олж тогтоожээ.

Тээврийн Цагдаагийн албаны дэд бөгөөд Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт зохицуулалт хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Батболд мөн мэдээлэл өгсөн.

Тэрбээр:

-Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 179 цэгт Тээврийн цагдаагийн албаны 510 алба хаагч үүрэг гүйцэтгэж, нийт 36 мянга гаруй зөрчил илрүүлж, арга хэмжээ авч ажиллалаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил нэмэгдсэн байна. Түүнчлэн зам, тээврийн ослын дуудлага өссөн үзүүлэлттэй байгаа юм гэлээ.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд онцгой анхаарна

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өгсөн юм. Тодруулбал,

  • Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээг сайтар зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах. Үүнд:
  • Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах;
  • Хүүхдүүдийг гэнэтийн осол, эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, зөвлөмж хүргэх;
  • Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд сайтар хяналт тавих;
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангах;
  • Амралтын өдрүүдэд хүүхэд багачууд, залуучууд, гэр бүлээр чөлөөт цагаа тав тухтай, өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж, соёл урлаг, үзвэр үйлчилгээг нэмэгдүүлэх;
  • Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа бүх шатандаа эрчимжүүлж, авто зам, явган болон дугуйн зам, тохижилт, ногоон байгууламж, барилга байгууламжийн ажлаа гэрээний үндсэн дээр гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах.
  • Хөрөнгө оруулалтын цахим системийн нэмэлт хөгжүүлэлт болон хөрөнгө оруулалтын дашбоардад холбох ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтийн мэдээллийг тогтмол байршуулж хэвшүүлэх.
  • Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санал асуулгын ажлыг эрчимжүүлж, хороодын Засаг дарга, албан хаагчдыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж, иргэд, олон нийтийг идэвхтэй оролцуулах ажлыг сайтар зохион байгуулах.
  • Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ ногоон байгууламжууд болон нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх, тохижилт, хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлуудаа эрчимжүүлж ажиллах.
  • Хот, нийтийн аж ахуйн ажил үйлчилгээг нийслэл, дүүргийн хэмжээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулах төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллах зэрэг үүрэг, даалгаврыг өгсөн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“Цагаан байрнаас “Хүчит шонхор“ зах хүртэл тавьж байгаа замыг есдүгээр сарын 1-нд дуусгахаар төлөвлөсөн”
“Цагаан байрнаас “Хүчит шонхор“ зах хүртэл тавьж байгаа замыг есдүгээр сарын 1-нд дуусгахаар төлөвлөсөн”
 
Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь
Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​