fbpx Киев хот руу агаараас довтолсны дараа Москва хот дроны цохилтод өртөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 10 секунд

Киев хот руу агаараас довтолсны дараа Москва хот дроны цохилтод өртөв

Өнөөдөр буюу Мягмар гарагийн өглөө ОХУ-ын нийслэл Москва хот агаарын цохилтод өртөж, хэд хэдэн барилга хөнгөн гэмтсэн байна.

Энэ халдлагаас хэдхэн цагийн өмнө Украины нийслэл Киев хот ээлжит агаарын довтолгоонд өртөөд байсан юм.

Москвад довтолсноо одоогоор хэн ч албан ёсоор хүлээгээгүй байна.

ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээлснээр нийтдээ найман ширхэг нисгэгчгүй онгоцоор (дрон) довтолсныг бүгдийг нь устгаж чадсан гэнэ.

“Тэдгээрийн гурав нь цахилгаан соронзон зэвсгийн нөлөөгөөр удирдлагаа алдаж, зорилтот байдаа хүрэлгүй уналаа. Бусад таван дроныг Москва орчимд байрлуулсан Панцир-С газар-агаар ангиллын пуужингаар устгасан” гэж ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ.

Оросын хууль тогтоогчдын нэг Максим Иванов энэ үйл явдлыг дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Москва хот анх удаа агаарын довтолгоонд өртсөн маш ноцтой хэрэг гээд хотын иргэд бодит байдлаас зугтах аргагүй болсныг анхааруулсан байна.

“Нэг бол ганц цохилтоор дайснаа ялах, эсвэл аймхай зан, урвалт шарвалтын ичгүүр танай гэр бүлийг залгих болно” гэж тэр Москвагийн оршин суугчдад хандан мэдэгджээ.

Довтолгооны үеэр хоёр хүн хөнгөн шархдаж, эмнэлгийн тусламж авсныг Москва хотын захирагч Сергей Собянин мэдээлсэн байна.

Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр Москва хотын өмнөд Профсоюзная дүүргийн зарим орон сууцнаас иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.

Өнөөдөр өглөө Киев хот руу Оросын талаас 20 гаруй дроноор довтолсныг бүгдийг устгаснаа Украины зэвсэгт хүчин мэдээлсэн юм.

Энэ удаа Иранд үйлдвэрлэсэн Шахед дроноор зөвхөн довтолсон ба ганц ч пуужин оролцуулаагүй тухай Киевийн цэргийн тойргоос мэдээлсэн байна.

Устгагдсан дронууд унах үеэр нэг хүн алагдаж, дөрвөн хүн шархадсан тухай Киевийн албаныхан мэдээлжээ.

“Довтолгоо олон талаас, хэд хэдэн давлагаатай явагдсан нь онцгой байлаа” гэж Киевийн цэргийн тойргийн командлагч Сергей Попко сошиал хуудсандаа бичсэн байна.

Тавдугаар сар гарснаас хойш Оросын талаас 17 дахь удаагаа агаарын довтолгоо явуулсан нь энэ байлаа.

Энэ удаа шөнө биш, өдрийн цагаар довтолсон нь ховор тохиолдол байжээ.

Оросын агаарын довтолгоонууд Украины агаараас хамгаалах системийг туйлдуулж, хүн ардын сэтгэл санааг унагах зорилготой гэж Киевийн эрх баригчид тайлбарлаж байна.

Сүүлийн үеийн Оросын пуужин, дронуудын ихэнхийг Украины тал АНУ-ын илгээсэн Patriot агаараас хамгаалах системээр унагаж чадаж байгаа юм.

Даваа гарагийн орой Украины ерөнхийлөгч Володимир Зеленский 100 хувийн амжилттай агаарын довтолгоог няцааж буй зэвсэгт хүчнийхэндээ баяр хүргэж байв.

Эх сурвалж: Reuters

СУДАЛГАА: ГУРВАН хүүхэд тутмын НЭГ нь “сэтгэцийн тулгамдсан асуудалтай” байх эрсдэлтэй байна

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​