fbpx Украин: Оросын суртал нэвтрүүлэг хошин шог болж хувирлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
11 минут 22 секунд

Украин: Оросын суртал нэвтрүүлэг хошин шог болж хувирлаа

Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос 16 дaхь сардаа явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, оросын Вагнер ЧВК цэргийн командлагч Евгений Пригожин, Путины зөвлөх асан Владислав Сурков, оросын сөрөг хүчний зүтгэлтэн Игорь Яковенко, оросын нэртэй судлаач Андрей Пионтковский нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя.

Одоо Путин хоёр дайсантай байлдана. Украины армитай, оросынхоо партизануудтай. Хүч анхаарал хоёр тийшээ сарнина. Харин хэр удаан тэсч дэлхийн шившиг болохыг харах л үлдлээ гэж Андрей Пионтковский ярив.

Орос-Украины дайны фронтын байдлыг ганцхан өгүүлбэрээр голд ортол хэлчихжээ. Орос нь Оростойгоо байлдахыг харах монголчуудад юуны сайхан байх вэ? Хайран сайхан орос ах нар хоорондоо алалдах!

сонин mn

Евгений Пригожин бүр ч ориг ярилцлага өгчээ. Орос эх орноо гутаан доромжлох үүрэг авчихсан аятай. “Украины арми бол дэлхийн хамгийн хүчирхэг арми. Тэд өндөр түвшний зохион байгуулалттай, өндөр түвшний бэлтгэлтэй, өндөр түвшний тагнуултай, янз бүрийн зэвсэгтэй. Түүнээс гадна тэд Зөвлөлтийн, НАТО-гийн ямар ч систем дээр ажиллаж чаддаг. Aмжилттай яваа дэлхийн улс болж чаджээ” хэмээн үнэнийг өчив. Цаашаа бүр хадуурав.

“Бид украинчуудыг аугаа их үндэстэн болгож хувиргалаа! Донбассыг оросын ертөнцийн үзмэрийн цонх болгох гэсэн биш Донбассыг урж тасчин дээрэмдэв. Юу ч үгүй болгов. Юун цэцэглэн хөгжсөн Донбасс вэ? Одоо Донбасс гэж юу ч биш”–Пригожин ийнхүү Путин ба түүний СВО (цэргийн тусгай ажиллагаа) бүхэлдээ баларсныг хүлээн зөвшөөрөв.

Шоронгуудаас элсүүлсэн, гэвч алагдсан 50 мянган хоригдлын хохиролтой гэдгээ ч хүлээн зөвшөөрч тодорхой тоо хэлэв. Тэгэхдээ ЧВК Вагнер бол дэлхийн шилдэг арми гэхээ мартсангүй. Пригожины яриаг нүдээ аниад сонсох аваас украины нэртэй нэг суртал нэвтрүүлэгч зурагтаар ярьж байгаа гэлтэй чихнээ бууна. Лавров, Шойгу нарын гэр бүл үр хүүхэд рүү дайрч гомдтол нь шүүмжлэв. “Лавровын охин Америкт амьдарч байна. Ичдэггүй юм уу?” гэв. Түүнийхээр бол Бахмутын фронтод цэргийн эмнэлгийн сувилагч байх хэрэг үү? “Шойгугийн хүргэн Арабын Эмиратад тэгсэн ингэсэн”, “10 элитийн гэр бүл хүүхдүүд хуруугаа ч хөдөлгөөгүй”–Пригожин урсгана. Ерөнхийлөгчийн сонгуульд Путиныхээ халааг авахаар ийм плакат хийлгэчихэж. Пригожиныг дэмжсэн жагсаал Оросын хөдөөгүүр хийлгээд эхэлжээ.

сонин mn

Гуньж гутарсан Гиркин төрийн эргэлт хийхийг далдуур уриална. Ирэх зун гэхэд Орост юу болохыг хэн ч мэдэхгүй. Оросын элитийн зарим нь Пригожиныг дэмжиж байна. Тэр нөхөр Бахмутаас вагнерчуудыг зүгээр ч гаргасан юм биш, төрийн эргэлт хийх гэж тэгсэн, тэр бол оросын эрх баригч мафийн гишүүн, тэгэхлээр эргэлт хийх боломж нь бүрэн бий гэж хадуурав. Пригожины ярианд урамшсан суртал нэвтрүүлэгч Борис Надеждин төрийн мэдлийн НТВ-гийн “Место встречи” нэвтрүүлгээр “Ерөнхийлөгчөө солих цаг боллоо!” гэж улайм цайм уриалав. Жилийн өмнө, хэдэн сарын өмнө ингэж донгосвол шууд шорон, арван хэдэн жил яс цоож руу. Гэтэл одоо Путинээ огцрооч гэж уриалж байдаг. Ардаа том дэмжлэгтэй нөхөр л тэгж ярина даа. Пригожины хошин урлагийн сериал зогсох шинжгүй. “Энэ дайныг бид эхлүүлээгүй, Путин эхлүүлсэн, энэ бол Путины дайн”–Пригожины энэ үгс бүр ч ноцтой. Сүүл рүүгээ Украиныг шувтан магтах тал руугаа хэлбийлээ. Оросынхоо эсрэг ухуулах нь улаан шугамаа хэзээний давжээ. ОХУ-ын БХЯ түүний нэрийг, мөн Вагнерыг дурсахгүй байхыг хэвлэлд хандан үүрэгдэв. Харин ФСБ, тусгай албад нь юу гэж болгоож байдаг бол? Хөөрхий алж байж л салах байхаа даа, Пригожиноос?

Ганц л зүйл ил боллоо. Оросын суртал нэвтрүүлэг хошин шог болж хувирлаа, дэлхийгээрээ нэг элэглэж байна. Оросууд нь ч итгэхээ больж, хошин шогчдын нүүр царай үргэлж баргар, нас нерв нь үхжилт өгч эхлэв гэсэн санаагаар оросын сөрөг хүчнийхэн хилийн чанадаас эх орноо гөвж өгнө. Энэ бол ердөө өнөөдрийн бодит байдал.

Оросын нэг парадокс байнаа. Украинд бүтэлгүйтэх тусмаа дотоодоосоо урвагч хайж илрүүлэх, шийтгэх. Тэр нь ёстой цэцэглэн байна. Яаж ч хичээгээд гарч чадахгүй гүн намагт машинаа суулгачихаад түүнээсээ бууж намаг туулж байгаа хүмүүс аятай болжээ, өнөөгийн Орос. Украинд өдүүлсэн дайны бодит үр дүн ердөө энэ хэмээн украин сэтгүүлч Питер Залмаев ярив.

Оросын суртал нэвтрүүлэгчид эхнээсээ уйлалдаад эхэлсэн, бүсгүйчүүл нь ч мэдээж, эмэгтэй хүн (Захарова, Скабеева гэх мэт) нулимс урсгаж байг гэхсэн, гэтэл израилийн иргэн, арабчуудтай байлдаж явсан, Израилийн тагнуулын нэг албыг толгойлж явсан 75 настай Яков Кедми (Казаков) мэлмэртэл уйлж байхыг харах нь юуны гоё байх билээ. Оросын суртал нэвтрүүлэгчид эхнээсээ уйлалдах тусмаа муу нэрт бүтэлгүй армиасаа бүтэшгүй ялалт нэхсээр л.

Орос орон геополитикийн ганцаардалд мөнхөд орших болно хэмээн Путины зөвлөх асан Владислав Сурков ёрлож бичиж байсан нь яг хэрэгжив. Тэрээр 2014 онд Крымыг аннекс хийснээр тэр ганцаардал эхэлсэн гэж үзсэн. Эх сурвалж: Сурков рассказал о ждущих Россию веках геополитического одиночества, rbc.ru/society/09/04/2018/. Орос орон ганцаардлаасаа гарах гэж дайн өдөөсөн, тэр дайн нь цэрэгжсэн милитарист Украинаас Европыг хамгаалах ариун дайн хэмээн украины урвагч Юлия Витязева зэвүүн хоолойгоор эрүүгээ зууран оросын ТВ-ээр ярина.

сонин mn

Путины дэглэмийг эсэргүүцэгч Оросын сөрөг хүчний арми Оросын гурван ч мужид халдсаны дараа Беларусь руу белоруссынх нь ардчилсан хүчний зэвсэгт отряд халдана хэмээн Лукашенко үхтлээ айв. Оросыг зэвсгийн хүчээр дарангуйлагч дэглэмээс чөлөөлнө гэдэг нь бодит бус, харин Беларусийг чөлөөлнө гэдэг нь бүрэн бодитой. Игорь Яковенкогийн үзэж байгаагаар, ОХУ энэ дайнд ялагдлаа гэдгийг Лукашенко бүрэн ойлгож, түүндээ тооцоо хийчихсэн, одоо түүнийг Оросын арми, оросын цөмийн зэвсэг л нэг хэсэгтээ хадгалж хамгаалж байх болов уу, дэглэм унах галт тэрэг нэгэнт хөдөлсөн гэжээ.

Пионтковский аргумент гаргаж ирэн ОДКБ гэх цэргийн эвсэл бүрэн нурсан устсан, Оросын нэр хүнд бүр унасан ба Путин бүх хөзрөө дэлгээд дууссан, барууныхан путины дэглэмийн талаар шийдвэрээ нэгэнт гаргасан, Оростой ямар нэг хэлбэрээр гал зогсоох хэлэлцээ хийж болохгүй гэсэн баттай итгэл үнэмшилтэй болсон гэв.

Хоёр суртал нэвтрүүлэг хоёр талаасаа хослон дуу хоолой нь нэг болж хувирсныг Пионтковский гярхай ажиглажээ. Украины БХЯ-ны Тагнуулын ерөнхий газрын дарга генерал К.Буданов, ЧВК Вагнер-ын босс Е.Пригожин нар Оросын ялагдал, ялагдлаас амь аврагдах тухай хоёр талаасаа нийтлэг нэг агуулгатай мессеж илгээжээ. Буданов товч бөгөөд маш тодорхой орос хэлээр ярьжээ. Үхэхгүй гэвэл зүгээр л буугаад өгчих, “Хочу жить!” (Амьдралыг хүсч байна) гэх төсөл хэрэгжиж байна, тийшээ ханд, хэрэв бууж өгөхгүй окопондоо үлдвэл тэртэй тэргүй алуулна, эсвэл үүрдийн зэрэмдэг болно хэмээн орос цэргүүдэд уриалжээ.

сонин mn

Оросын түүхэнд “2023-5-22” гэсэн тэмдэглэлт өдөр ирээдүй цаг дээр бүртгэгджээ. Путины дэглэмийн эсрэг зэвсэгт тэмцлийн өдөр гэж нэрлэх бололтой. Белгород, Брянск, Курск, одоо Краснодар, Ростов... Оросын баруун мужууд хавтгайдаа паникт байна. Ард иргэд нь шүд зуун тэсвэрлэнэ. Путиндээ хандан аврал эрнэ. Хэзээ бөмбөг тээсэн дрон гэнэт нисээд ирэх бол? Тэсрэлт, дэлбэрэлт, гэнэтийн гал түймэр, гэтэл зэвсэглэсэн оросууд нь гэнэт эзлээд авдаг, буцаад гараад явдаг зураглал харагдана. Энэ бүхнийг Орост үнэнээр нь хүлээн зөвшөөрч хэрхэвч болохгүй.

сонин mn

Грайворонскийн район дахь халдлагаас харахад тэрхүү оросууд нь бүрэн зэвсэгтэй, танк хуягттай, тэд “чөлөөлөлт”-өө мөн л цэргийн тусгай ажиллагаа гэж нэрлэнэ. ОХУ-ын БХЯ, Росгварди, хилийн цэрэг нь хилээ найдвартай хамгаалах боломжгүй нь харагдлаа. Украины националистууд (украины ДРГ буюу хорлон сүйтгэх тагнуулын бүлэг) халдлага үйлдсэнийг бутцохилоо хэмээн Оросын батлан хамгаалахын нэртэй суртал нэвтрүүлэгч ярих ба оросын сөрөг хүчин зэвсэглээд хоёрын хоёр армитай болчихжээ гэдгийг хүлээн зөвшөөрч хэрхэвч болохгүй! Ингэхэд Орост маш том булаатай мина дэлбэрэхээ хүлээж байна. Учир нь ОХУ-д гурван сая украин үндэстэн аж төрдөг. Тэр дундаа Москвад бараг сая украин хүн байдаг ба холимог гэр бүл, орос-украины эрлийз гэвэл сая саяар тоологдоно. Тэд хэзээ нэгэн цагт Путины дэглэмийн эсрэг тэмцэлд нэгдвэл яах вэ гэдэгт оросын эрх баригчдын толгой өвдөнө. Украин сэтгүүлч Алексей Душкагийн нэвтрүүлгээр ярьснаар бол Москвад украины хорлон сүйтгэгчид хэдэн мянгуулаа дохио хүлээн суугаа гэв.

Орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

Sonin.mn

сонин mn

Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа
Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​