fbpx Огцорсон уур нь одоо ч гараагүй “Хатан ижий“ “тэмцэгч“ болж буй шалтгаан юу вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
3 минут 42 секунд

Огцорсон уур нь одоо ч гараагүй “Хатан ижий“ “тэмцэгч“ болж буй шалтгаан юу вэ?

Хамгийн богино хугацаанд сайдаар ажилласан гэдгээрээ Монголын улс төрийн түүхэнд рекорд тогтоосон УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл буюу олны хошигнон нэрлэдгээр "Хатан ижий" сүүлийн үед ихэд бухимдуу байх болж, түүнийгээ ч намынхаа элдэв цугларалт, уулзалтанд байнга шахуу илэрхийлж эхэлжээ.

Агуулга нь ард түмний амьдрал үнэхээр хүнд байна, Засгийн Газрын бодлого оновчтой, хурдан шуурхай биш байна.

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хүртэл энэ тухайгаа ярьж, " Одоо бид хүн амынхаа авч буй цалин тэтгэвэрт анхаарахгүй бол өнөөдрийн энэ өрнөж буй асуудлууд, ард түмний ахуй амьдрал их хүндэрснийг харуулж байна. Энэ бол ямар нэгэн улс төр, ямар нэгэн попролт биш. Ээжүүд хүүхдийн мөнгийг жигд өгөхийг шаардаж байна. Түүнээс гадна өнгөрсөн хугацаанд өгөөгүй мөнгийг нөхөн олгохыг шаардаж байна. Соёлын салбарынхан маань цалин мөнгөний асуудал ярьж байна. Ахмадууд маань тэтгэврийн зөрүүг ярьж байна. Тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэх асуудлыг шаардаж байна. Энэ бол зөвхөн шаардлага биш. Эдгээр асуудлыг шийдвэрлэхгүй бол ард түмний амьдрал маш их хүндэрсэн. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар ард иргэдтэй уулзахад ард түмэн ахуй амьдрал, цалин хөлсөө л их ярьж байна. Иймээс бид яаралтай төсвийн тодотгол хийх ёстой. Одоо тэвчээрийн хүлээсний уяа тайлагдаж байгаа юм байна. Цаашдаа энэ чигээрээ байгаад байх ямар ч боломжгүй болсон учраас иргэд маань хөдөлж байна. Х.Булгантуяа сайд сая гараад явчихлаа. Х.Булгантуяа сайд соёлын салбарынхны цалинг эрүүл мэндийн салбарынхантай дүйцүүлж шийднэ гэж балай юм ярьж байна лээ. Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын ажлын онцлог, мэргэжлийн эрсдэл, ажлын хэцүү нөхцөлтэй холбоотой байдаг юм. Үүнийг соёл урлагийн салбарынхантай дүйцүүлнэ гэдэг зүйлийг хэрхэвч ярьж болохгүй. " гэсэн юм.

Ярьж буй нь үнэн ч Ковидын үеийн хөрөнгө, мөнгөний зарцуулалтаас эхлээд өнөөдрийн амьжиргааны доройтолттой холбоотой бүх асуудалд хариуцлага хүлээх ёстой хүний нэг нь Д.Сарангэрэл "хатантан" өөрөө мөн билээ.

Гэвч "хатан ижий" ийн гэнэт тэмцэгч болж буйн учир нь маш тодорхой гэнэ.

"Улныхан" гэх өөрийн бодлоггүй ярианаасаа болж огцорсоноо Д.Сарангэрэл өнөөг хүртэл хүлээн зөвшөөрч чаддаггүй ба үүнийг нь Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд асан, МАН-ын Нарийн Бичгийн Дарга А.Ариунзаяа зохион байгуулсан гэж үздэг юм байна. А.Ариунзаяа бол МАН-ын ЕНБДарга, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалангийн хүн. Иймээс ч МАН-ын зарим удирдлага өөрийг нь зөвхөн сайдаас огцруулаад зогсохгүй, УИХ-д нэр дэвших хүссэн тойрог, квотыг нь өгөхгүй байх вий гэж болгоомжилж буй тул "тэмцэх" замаар түүнийгээ олж авах нь зөв гэсэн тактик боловсруулсан бололтой.

С.Сарнай

Эх сурвалж: Sonin.mn

В.Зеленский Өмнөд Солонгосыг агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл нийлүүлэхийг уриалжээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​