fbpx Өргөн барьсан хоёр төслийг нэгтгэж, Сонгуулийн хуулиа батална
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
3 минут 4 секунд

Өргөн барьсан хоёр төслийг нэгтгэж, Сонгуулийн хуулиа батална

Парламент Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлав. Ингэснээр 2024 онд болох УИХ-ын сонгуулиар бид 76 биш 126 гишүүнийг сонгохоор болж байна. Мөн сонгуулийн мажоритар тогтолцоог өөрчлөн, холимог болгов. УИХ-ын гишүүнд нэр дэвшигчид өмнөх шиг тойрог тус бүрээс өрсөлдөхөөс гадна 48 гишүүн намын жагсаалтаар орж ирэх юм. Үндсэн хуульдаа ийнхүү томоохон хэмжээний өөрчлөлтийг хийсэн парламент энэ долоо хоногоос Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхэлнэ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүний санаачлан боловсруулсан Сонгуулийн хуулийн төсөл болон О.Цогтгэрэл нарын АН-ын бүлгээс өргөн барьсан Сонгуулийн хууль гэсэн хоёр хувилбарыг хэлэлцэн нэгтгэж зургадугаар сарын 20-ны дотор батлах учиртай.

Өргөн баригдсан хуулийн төслүүдээс онцлох өөрчлөлтийг хүргэе.

Мэдээж Үндсэн хуулийг өөрчлөн баталсантай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн тоо, сонгуулийн холимог тогтолцоог Сонгуулийн хуульд нийцүүлэн батална. Мөн хуулийн төслүүдэд ижил төстэй олон зүйл заалт байна. Тухайлбал: Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэх, жагсаалтаар нэр дэвшсэн нам, эвслийн сонгуулийн дүн гаргах, суудал хуваарилах зарчмыг нам эвсэл гурван хувь байхаар оруулах, мөн тойрогт суудал авсан байх шалгуурыг хангах гэсэн ижил заалт зарчим орсон байх жишээтэй.

УИХ-ын О.Цогтгэрэл нарын өргөн барьсан хуулийн төсөлд:

Жагсаалт хуваарилахад улс нэг гэдэг зарчим барих, 48 мандатыг тойрог хуваах зарчмаар хуульд тусгах. Тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигч дэвших ба нийт сонгогчийн 28 хувиас доош санал авсан тохиолдолд дахин санал хураалт явуулах, нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх, сонгуульд санал өгсөн иргэн бэхэн тэмдэглэгээ заавал хийлгэх зэрэг саналууд тусгасан байна. УИХ-ын нийт найман удаагийн сонгуулийн долоо нь мажоритар тогтолцоогоор, 2012 онд явагдсан сонгууль хосолсон тогтолцоогоор явагдсан. Гэхдээ 2012 онд намын нэрсийн жагсаалт хаалттай, эмэгтэй эрэгтэй нэр дэвшигчийн нэрсийг хэрхэн байрлуулах талаар ямар нэг хуулийн зохицуулалт байгаагүй. Тэгвэл сонгуулийн шинэ хуулийн төсөлд нэр дэвшигчдийн хүйсийн харьцааг хуулиар зохицуулахаар тусгажээ.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтүүд нь улс төрийн тогтвортой байдлыг хангахад чиглэжээ”

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​