fbpx ҮЙЛ ЯВДАЛ: “Энэ долоо хоногт юу болох вэ”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
11 минут 43 секунд

ҮЙЛ ЯВДАЛ: “Энэ долоо хоногт юу болох вэ”

Энэ долоо хоногт зохион байгуулагдах улс төр, эдийн засаг, боловсрол, спорт, урлагийн тоглолтуудын талаар тоймлон хүргэе.

Улс төр

• Даваа гаригт: УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон МАН-ын бүлэг тус тус хуралдана.

• Мягмар гаригт: Төсвийн байнгын хороо хуралдаж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

• Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэнэ.

• Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ.

• Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсоно. Мөн Аймаг дундын отрын бүс нутаг болон бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг тус тус сонсоно.

• Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Лхагва гаригт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдаж, “Эрдэнэс-Тавантолгой Хувьцаат Компанийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон Тавантолгой орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт”-ийн талаарх Үндэсний аудитын газрын гүйцэтгэсэн аудитын тайлан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингөөс Монгол Улсын Шадар сайдад хандаж тавьсан “Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар” асуултын хариуг сонсоно.

Инноваци, цахим бодлогын байнгын хороо хуралдаж, Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ.

• Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ.

Пүрэв гаригт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан пүрэв баасан гаригуудад болно. Хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслүүд зэрэг 17 хуулийн төслийг хэлэлцэнэ.

• Монгол-Хятад-Оросын Худалдаа эдийн засгийн XVI нэгдсэн чуулган "Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад ХАҮТ-уудын хамтын ажиллагаа ба түншлэл" сэдвийн хүрээнд 8-9-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Шүүх хурал

• Хөгжлийн банкны шүүх хурал өнөөдөр 36 дахь өдрөө үргэлжилнэ. Шүүх хурлаар 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцэж байгаа юм.

Лекц, форум

• Японы “Бивако гакүйн” дээд сургуулийн захирал, Японы боловсрол судлаач Окита Юкүжи-гийн “Япончуудыг бүтээсэн боловсрол” номын нээлт, “Япон үндэстнийг бүтээсэн боловсролын нууц” нээлттэй лекц зургадугаар сарын 8-нд Монгол Улсын их сургуулийн Номын сангийн байрны гурван давхарт 302 тоотод 12:20 цагаас болно.

• "Монголын инновацийн долоон хоног“ арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй "Инновацийн түншлэл” форум өнөөдөр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд 13:00 цагт болно.

• "Монголын инновацийн долоон хоног“ арга хэмжээний хүрээнд "Инновацийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл болоод нийгмийн хариуцлага"-ын талаарх хэлэлцүүлэг зургадугаар сарын 7-нд Блю Скай зочид буудалд зохион байгуулагдана.

• "Монголын инновацийн долоон хоног" арга хэмжээний хүрээнд “ICT Mindgolia-2023” форум зургадугаар сарын 8-нд Шангри-Ла зочид буудлын их танхимд 8:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Уран бүтээлийн үзэсгэлэн

• Уран бүтээлч Лундаагийн Доржбатын бие даасан Агнистын гэгээ “Өөрөө өөртөө гэрэл бол” уран зургийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдрөөс эхлэн зургадугаар сарын 11-ны өдөр хүртэл 9:00-18:00 цагийн хооронд дэлгэгдэнэ.

• Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Н.Гүнчинсүрэнгийн “Европын тэмдэглэл-2” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн өнөөдөр Монгол Арт галерейд дэлгэгдэж өндөрлөнө.

• Гэрэл зурагчин О.Болорсувдын Улаанбаатар хотод байрлах барилга байгууламжийн өнцөг булан бүрийг сонирхолтойгоор харуулахыг зорьсон “Өнцөг” архитектурын гэрэл зургийн үзэсгэлэн “Red ger” галерейд энэ сарын 6-11-нд болно.

• МУЭ-ийн гишүүн зураач Т.Өлзийжаргал, МУЭ-ийн гишүүн зураач А.Өлзийжавхлан нарын хамтарсан “Баярлалаа” үзэсгэлэн “Монгол Арт” галерейд зургадугаар сарын 7-10-ны өдрүүдэд болно.

• МУЭ-ийн гишүүн С.Шүрэнцэцэгийн “Bold Female Forms” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 7-17-ныг хүртэл Норфей арт галерейд дэлгэгдэнэ.

Жүжиг

• Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг Улсын Драмын эрдмийн театрт маргааш 19:00, зургадугаар сарын 7, 8, 9-нд 19:00, 10, 11-нд 18:00 цагаас тус тус тоглогдоно.

• “Орфей” театрын “Шөнө дундын бүжиг” драмын жүжиг Улаанбаатар зочид буудлын их танхимд энэ сарын 5-11 хүртэл 20:00 цагт тоглогдоно.

Дуурь

• Л.Мөрдоржийн “Хөхөө намжил” дуурь Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт зургадугаар сарын 10, 11-нд 17:00 цагт тоглогдоно.

Тоглолт

• “Nomadic Legend” ардын урлаг, өв соёлын тоглолт “Ган зам палас”-т өнөөдрөөс энэ сарын 5-11-нд 18:00 цагт тус тус тоглогдоно.

• “Hun Totem” үндэсний урлагийн тоглолт “Хүн театр”-т энэ сарын 5-11-нд 15:00 цагт тус тус тоглогдоно.

• “Ид шидийн орон Хөвсгөл” төслөөс зохион байгуулж буй “Бид нэг нутаг Хөвсгөл” бүх оддын нэгдсэн тоглолт зургадугаар сарын 9-ны өдөр Ub Palace-т 19:00 цагт болно.

• “Хурд” хамтлагийн түүхт 30 жилийн ойн тоглолт зургадугаар сарын 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 15:00 цагт болно.

• Өвөрхангай аймгийн Хүүхдийн ордны дэргэдэх бүжгийн “Ирмүүн” клубын 20 жилийн ойн “Бүжгээр урлахуй” хүндэтгэлийн тоглолт зургадугаар сарын 10-ны өдөр Монголын хүүхдийн ордонд 16:00 цагт болно.

Спорт

• Өмнөговь аймгийн Ноён сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан монгол бөхийн өргөөнд зургадугаар сарын 10-нд болно.

• Архангай аймгийн Хотонт сумын 100 жилийн ойд зориулсан Ах дүү гурван цолтны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан зургадугаар сарын 11-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

• Спортын төв ордонд сагсан бөмбөгийн ахмадын Улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилнэ.

• “GAN” sport цогцолборт сагсан бөмбөгийн зуны лигийн тоглолтууд зохион байгуулагдана.

Нийгэм

• Монгол Улсын инновацийн хөгжил хаана явааг тодорхойлж, монгол хүний оюуны чадамж хаана хүрсэн мөн хаана хүрэх боломж байгааг хэлэлцэж танилцуулагддаг “Инновацийн долоон хоног-2023” энэ сарын 5-11-нийг дуустал үргэлжилнэ.

• "Монголын инновацийн долоон хоног“ арга хэмжээний хүрээнд “Эрдэм хакатон” Мэдээлэл технологийн үндэсний паркт зохион байгуулагдана.

• "Монголын инновацийн долоон хоног“ арга хэмжээний хүрээнд Их сургуулиудын инноваци, шинэ технологийн танилцуулга уулзалт, үзэсгэлэн маргааш МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 501 тоотод болно.

• "Монголын инновацийн долоон хоног“ арга хэмжээний хүрээнд маргааш болон зургадугаар сарын 8-ны өдөр 17:00 цагаас "Innoweek stage” арга хэмжээ Мэдээлэл, технологийн үндэсний паркын гарденд зохион байгуулагдана.

• Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ICT EXPO-2023” "Mindgolia" уриан дор зургадугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд 16 дах жилдээ зохион байгуулагдана.

• 2015 оноос хойш зохион байгуулагдаж буй “Steppe Wind” фестиваль энэ жил мотоцикл сонирхогчид, амьд хөгжимд дурлагсад болон гадны жуулчдад зориулан цоо шинэ өнгө төрхтэйгөөр энэ сарын 10-нд Чингисийн Хүрээ Амралтад 18:00 цагт зохион байгуулагдана.

• ЕБС-ийн сурагчдад зориулсан “Мэргэжлээ олох өртөөчилсөн аялал” нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 10-нд 10:00-18:00 цагийн хооронд Санхүү эдийн засгийн их сургуулийн C, B байрт зохион байгуулагдана.

• “Элбэгдорж” хүрээлэнгээс Монгол улсын Ерөнхийлөгч асан, Стэнфордын Их сургуулийн Фриймэн Споглигийн олон улс судлалын хүрээлэнгийн зочин багш Ц.Элбэгдоржтой уулзалт, ярилцлагыг Блю скай зочид буудлын Даймонд танхимд энэ сарын 8-нд 14:00-17:00 цагт зохион байгуулна.

Польшийн иргэд улс орноо Унгар, Туркийн араас оруулахгүйн төлөө жагсав
Польшийн иргэд улс орноо Унгар, Туркийн араас оруулахгүйн төлөө жагсав
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​