fbpx 6-12 дугаар ангийн сурагчид энэ долоо хоногт хичээллээд амарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 44 секунд

6-12 дугаар ангийн сурагчид энэ долоо хоногт хичээллээд амарна

Ерөнхий боловсролын сургуулийн 4-5 дугаар ангийн сурагчдын зуны амралт өнөөдрөөс эхэллээ.

Харин 6-12 дугаар ангийн сурагчид БШУЯ-наас гаргасан хуваарийн дагуу зургаадугаар сарын 12-ноос амарна.

Өнөөдөр есдүгээр анги төгсөгчдийн улсын шалгалт монгол хэлний хичээлээр эхэлж байгаа бол 12 дугаар ангийнхан, МСҮТ-ийн суралцагчид математикийн шалгалт өгч байна.

Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээлснээр энэ жил улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 34,117 сурагч төгсөнө.

Их, дээд сургуульд элсэн орох Элсэлтийн Ерөнхий Шалгалт/ЭЕШ/ зургаадугаар сарын 15-нд түүхийн хичээлээр эхлэх хуваарьтай байна.

зураг

Англид анх удаа баталгаат суурь орлогын системийг турших гэж байна
Англид анх удаа баталгаат суурь орлогын системийг турших гэж байна
 
SocialPay Loves Movie урамшуулалт аян эхэллээ
SocialPay Loves Movie урамшуулалт аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ