fbpx Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно

Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст дулаарч, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно.

6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 8-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд Халх голын хөндийгөөр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Нутгийн баруун хагаст дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +15...+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.

Владимир Путин өөрийнх нь сурталчилдаг шиг Зөвлөлтийн супер тагнуулч байгаагүйг Германы хэвлэл мэдээлжээ
Владимир Путин өөрийнх нь сурталчилдаг шиг Зөвлөлтийн супер тагнуулч байгаагүйг Германы хэвлэл мэдээлжээ
 
SocialPay Loves Movie урамшуулалт аян эхэллээ
SocialPay Loves Movie урамшуулалт аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ