fbpx Өсвөр насныхан сонгуулийг мөнгөтэй хүмүүсийн өрсөлдөөн, төрд гарах арга гэж үзэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 19 секунд

Өсвөр насныхан сонгуулийг мөнгөтэй хүмүүсийн өрсөлдөөн, төрд гарах арга гэж үзэж байна

Сонгуулийн ирц жил ирэх тусам буурсаар байна. Угтаа бол бидний сонгосон хүмүүс хууль тогтоох дээд байгууллагад төрийн эрх барьж ард түмний аж амьдралыг шийддэг. Төрд түмнийг төлөөлөх хүмүүсээ өөрсдөө сонгох Монгол Улсын иргэний үүрэгт ажилдаа идэвхтэй, хариуцлагатай байх учиртай. Гэтэл 18-34 насны залуус сонгуульд санал өгөх нь чухал асуудал гэж үзэхээ больж үл ойшоох хандлагатай болсныг төрийн болон төрийн бус байгууллагууд, хөндлөнгийн олон судалгааны дүнгэлт харуулсаар байна. Тухайлбал, саяхны нэгэн судалгаанд оролцсон өсвөр насныхны 17.6 хувь нь улс төрийг огт сонирхдоггүй, 34 хувь нь нээх их сонирхдоггүй гэж хариулсан байна. Түүнчлэн Монгол Улсын ирээдүйд итгэлгүй байгаа төдийгүй сонгуулийг мөнгөтэй хүмүүсийн өрсөлдөөн, сонгогчдыг төөрөгдүүлж хууран мэхлэх замаар төрд гарах арга, бохир аргаар төрд шургалах оролдлого гэж үздэг талаар судалгааны дүгнэлт гарчээ. Энэхүү 15-18 насны сурагчдын улс төрийн ойлголт, оролцоог тодорхойлох судалгааг “Зориг сан”-аас зохион байгуулдаг “Залуу манлайлал хөтөлбөр”-ийн оролцогчид болох “Яасан бэ?” төслийн баг, “Нийгэм Улс Төрийн Боловсрол” НҮТББ хамтран хийсэн байна. Судалгаанд Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн төрийн өмчийн болон хувийн нийт 40 ерөнхий боловсролын сургуулийн 1146 сурагчийг хамруулжээ. Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 29.3 хувийг, сонгуулийн насны хүн амын 39.2 хувийг 18-34 насны залуучууд бүрдүүлж байна. Тэгвэл 2021 онд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд эдгээр насны ангиллын 50.1 хувь нь саналаа өгсөн нь 35 ба түүнээс дээш насны ангиллын ирцээс 8.3 хувиар бага байгаа юм. Үүнд олон хүчин нөлөөлж байгаа ч өсвөр настнууд улс төрд оролцох боломжтой үе ирэхэд улс төрийн анхан шатны мэдлэг дутмаг, мэдээлэл хомс байгаа нь илүү нөлөөлдөгийг судалгаагаар онцолжээ. Мөн манай улсад 15-18 насны залууст нийгэм, улс терийн оролцооны талаарх анхан шатны боловсрол олгох сургалт, хөтөлбөр болоод нөлөөллийн арга хэмжээ хүртээмжгүй байсаар байна.

Улс төрийн мэдээллийг 63.3 хувь нь фэйсбүүкээс авдаг

Манай улс цөөн хэдэн үзүүлэлтээр дэлхийд толгой цохидгийн нэг нь цахим хэрэглээ түүнд зарцуулах хугацаа байдаг. Тэгвэл монголын 10-18 насны хүүхдүүдийн цахим хэрэглээ олон улсын байгууллагуудаас гаргасан зөвлөмжөөс даруй 2-3 дахин их байна. Зөвлөмжид бол 10-18 насныхан өдөрт хоёр цагийг цахим орчинд өнгөрүүлэх ёстой гэж зөвлөсөн байдаг бол манайхан 4-6 цагийг буюу хоногийн дөрөвний нэгийг цахим орчинд зарцуулж байна гэсэн үг. Тэгэхээр энэ хугацаанд өсвөр насныхан цахим орчноор тархаж буй олон төрлийн сөрөг болон хуурамч мэдээлэл, улс төрийн мэдээг насанд хүрэгчидтэй адил хүлээн авч харж байна. Гэтэл өсвөр насныхны сэтгэл зүй бүрэн төлөвшөөгүй, сэтгэл санааны хамгаалалт сул, муу мэдээнүүдийг ялгаж салгаж бүрэн ойлгоогүйгээс айдаст автах, ирээдүйдээ итгэх итгэл сулрах олон сөрөг үр дагавартай байдаг. Энэ нь ч судалгааны үр дүнгээр гарчээ.

Өсвөр настнуудын улс төрийн мэдээлэл авч байгаа гол суваг нь фэйсбүүк, телевиз, мэдээллийн сайтууд байна. Тухайлбал, судалгаанд оролцогчдын 63.3 хувь нь фэйсбүүк, 62.2 хувь телевиз, 25.2 хувь нь мэдээллийн сайтуудаас улс төрийн мэдээлэл авдаг гэж хариулжээ. Эдгээрээс гадна мэдээллийн гол эх сурвалж нь гэр бүлийн нөлөө өндөр байгаа нь судалгаагаар гарсан байна. Учир нь телевизээр улс төрийн мэдээлэл үзэх нь өсвөр настнуудын өөрсдийн сонголт гэхээс илүү эцэг эх, өвөө, эмээгийн сонголтоор мэдээлэл хүлээн авах байдал шууд нөлөөтэй гэж дүгнэжээ. Энэ нь мөн өсвөр настнуудын сонголтод нөлөөлдөг аж. “Конрад Аденауэр” Сангийн дэмжлэгтэйгээр 2021 онд “Нийгэм улс төрийн боловсрол” НҮТББ-ын гүйцэтгэсэн 17-26 насны “Z үеийн залуучуудын улс төрийн оролцоо” судалгааны үр дүнтэй харьцуулан харвал энэ судалгаанд оролцсон 15-18 насныхан өөрийн байр сууриас илүү бусдынхыг харгалзан сонголт хийх хандлагатай байгаа юм. Судалгаанд оролцож буй 15-18 насны залуус гэр бүл, найз нөхдийн сонголт болон цахим орчинд өрнөж буй хандлага, тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан сонгуульд саналаа өгнө гэж хариулжээ. Түүнчлэн улс төртэй холбоотой сэдвээс насанд хүрээгүй гэдэг үндэслэлээр тэднийг улс төрийн сэдвээс хол байлгах хандлага бий. Улмаар улс төрийн боловсрол, мэдлэг хангалтгүйгээр насанд хүрч сонгуульд оролцож, санал өгдөг. Энэ нь эргээд залуус сонгуульд оролцож санал өгөхгүй байх, санал өгөхдөө бие даасан сонголт хийж чадахгүй байхад шууд нөлөө үзүүлдэг.

Хүүхдүүд авилгалыг бууруулж боловсролын системийг сайжруулахыг хүсч байна

Улс төр бужигнаантай, элдэв төрлийн хөнгөлөлттэй зээл, хөгжүүлэх сан тойрсон асуудал их байгаа ч өсвөр насныхан насанд хүрмэгцээ сонгуульд саналаа өгнө гэж хариулсан нь найдвар төрүүлнэ. Тухайлбал, 74 хувь нь тийм, 10 хувь нь үгүй, 15 хувь нь хэлж мэдэхгүй байна гэж хариулсан байгаа юм. Хэдийгээр 15-18 насны сурагчдын улс төрийн идэвх, оролцоо сул, улсын ирээдүйд итгэх итгэл гутранги байгаа ч улс төрийн талаар илүү мэдлэгтэй, оролцоотой байх сонирхолтой байна. Бүр цаашлаад хүүхдүүд улс төрд оролцох нийгмийн эерэг өөрчлөлтийг авчрах, шударга байдал, нийгмийн салбаруудын тогтолцоог сайжруулахыг томчуудын адил хүсч байгаа юм. Тиймээс үүн дээр тулгуурлан сонгуульдаа идэвхтэй оролцдог, улс төрийн суурь мэдлэгтэй, бие даан сонголт хийх чадвартай сонгогчдыг бэлтгэхэд анхаарч сургалт, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Б.БЯМБАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Тэтгэвэр 58-280 мянгөн төгрөгийн хооронд нэмэгдэнэ
Тэтгэвэр 58-280 мянгөн төгрөгийн хооронд нэмэгдэнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​