fbpx Нова Каховкагийн далангийн сүйрэл олон улсын хэмжээнд түгшүүрийн харанга дэлдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 22 секунд

Нова Каховкагийн далангийн сүйрэл олон улсын хэмжээнд түгшүүрийн харанга дэлдлээ

Мягмар гарагт Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт оршдог томоохон усан сангийн далан дэлбэрсэн нь 24 тосгон сууриныг живүүлж, хүмүүнлэгийн ноцтой гамшиг үүсгээд байна.

Лхагва гарагт Нова Каховка далангийн ойролцоох тосгодоос олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилжээ.

Даланг дэлбэлсэн хэрэгт Орос, Украины талууд харилцан нэгнээ буруутгаж байгаа.

Украины эрх баригчид нийтдээ 40,000 хүн гамшгийн бүсэд байгаагаас 17,000 хүнийг нүүлгэн шилжүүлснээ мэдээлжээ. Үүнээс гадна Оросын хяналтад байгаа Днепр мөрний зүүн хэсэгт 25,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгааг Украин улсын ерөнхий прокурор Андрей Костин мэдээлсэн байна.

Нүүлгэн шилжүүлэх ажил ойрын өдрүүдэд үргэлжлэх гэнэ.

зураг

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “бөөнөөр устгах байгалийн зэвсэг” хэрэглэсэнд Оросын талыг буруутгаж, хариу арга хэмжээ авахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.

Түүний мэдээлснээр үерийн усанд нийтдээ 80 орчим тосгон суурин автахаар байгаа гэнэ.

Гэхдээ далангийн сүйрэл Украины төлөвлөсөн сөрөг давшилтад нөлөөлөхгүйг Зеленский баталжээ.

Энгийн ард иргэдийн амь насанд аюултай тул Женевийн конвенцоор дайны үед усны нөөцийн даланг зэвсгийн зорилгоор ашиглахыг хориглосон байдаг.

Өнгөрсөн оны аравдугаар сард Оросын тал Нова Каховкагийн даланг минажуулж эхэлсэн тухай Зеленский анхааруулж байжээ.

зураг

Харин Оросын эрх баригчид даланг Украины талаас олон удаа буудаж сүйтгэсэн гэж мэдэгдээд Киевийн дэглэмийн үйлдсэн гэмт хэргийг шүүхийг дэлхий нийтэд уриалсан байна.

Тухайлбал Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков далангийн сүйрлийг “Украины талаас зохион байгуулсан хорлон сүйтгэх ажиллагаа” гэж нэрлэжээ.

Зөвлөлт Холбоот Улсын үед буюу 1950-аад оны үед Днепр мөрний дээр байгуулсан Нова Каховкагийн далан нь Крымийн хойгийг цэвэр усаар хангахаас гадна Запорожийн цөмийн цахилгаан станцын реакторуудыг хөргөхөд ашиглагддаг.

Оросын талаас томилогдсон тус станцын захирал Юрый Черничук одоогоор реакторын хөргөлтийн усны нөөцийн түвшин өөрчлөгдөөгүй, эрсдэл үүсээгүйг мэдээлжээ.

Орос, Украины талуудын хүсэлтээр НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдаан зарласан байна.

Далангийн сүйрэл фронтын хоёр талд оршин суудаг хэдэн зуун мянган хүний амьдралд хор хөнөөл учруулахаар байгааг НҮБ анхааруулжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш далангийн сүйрлийг “Украинд явуулж буй Оросын эзлэн түрэмгийлэх дайны бас нэг ноцтой үр дагавар” гэж тодорхойлсон юм.

зураг

АНУ одоогоор юу болсон талаар тодорхой дүгнэлт хэлэх боломжгүй байгааг Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби өчигдөр мэдэгджээ.

Их Британийн ерөнхий сайд Риши Сунак даланг Оросын тал дэлбэлсэн эсэхийг тагнуулын албад нь судалж байгааг мэдэгдээд тодорхой дүгнэлт хэлэхэд эрт байгааг бас хэлсэн байна.

Европын Холбооны ерөнхийлөгч Шарль Мишел уг сүйрлийг “дайны гэмт хэрэг” гэж нэрлэсэн бол НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг “аймшигтай үйлдэл” гэж тодорхойлжээ.

Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайп Эрдоган өчигдөр Украины ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа далангийн сүйрлийг мөрдөн шалгах бүх талын оролцоотой ажлын хэсэг байгуулах санал тавьсан байна. Уг хэсэгт дайтагч талуудаас гадна НҮБ, олон улсын хамтын нийгэмлэгийн төлөөлөл оролцох юм байна.

Хятад улсын НҮБ-д суугаа элчин сайд Зань Жүн далангийн сүйрэлд маш их санаа зовж байгаагаа илэрхийлээд дайтагч талуудад олон улсын хүмүүнлэг ёсны хууль дүрмийг дагаж мөрдөх, энгийн ард иргэд болон иргэний дэд бүтцийн байгууламжуудыг хамгаалахад чадах бүхнээ хийхийг уриалжээ.

Эх сурвалж: AFP

Дэлхийн бөмбөрцгийн бүтцийг судлах зорилготой гүний өрөмдлөг Хятадын баруун хязгаарт эхэлжээ
Дэлхийн бөмбөрцгийн бүтцийг судлах зорилготой гүний өрөмдлөг Хятадын баруун хязгаарт эхэлжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​