fbpx Д.Одбаяр Энэтхэгийн дээд шагнал хүртжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Д.Одбаяр Энэтхэгийн дээд шагнал хүртжээ

Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаяр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөлийн дээд шагнал хүртжээ.

Энэтхэг, Монголын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж түүнд дээрх шагналыг хүртээсэн бөгөөд БНЭУ-ын Дэд ерөнхийлөгчийн шийдвэрээр ийнхүү шагнажээ.

Тус Улсын Дэд Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс манай улсад Энэтхэг улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх Д.Одбаярт шагналыг гардуулсан байна.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас гадаадын иргэнд жилд нэг удаа олгодог уг шагналыг Монгол Улсын иргэн анх удаа хүртсэн нь энэ ажээ.

Д.Дандаржав

Sonin.mn

Орос пуужингаа дуусгахаар эргэлтгүй шийджээ
Орос пуужингаа дуусгахаар эргэлтгүй шийджээ
 
Монгол улсад нийлүүлдэг эрчим хүчний үнэ тарифаа ОХУ аравдугаар сарын нэгнээс эхлэн өсгөжээ
Монгол улсад нийлүүлдэг эрчим хүчний үнэ тарифаа ОХУ аравдугаар сарын нэгнээс эхлэн өсгөжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ