fbpx Д.Алтанцэцэг, Б.Эрдэнэзул, Бао Гуо Жун нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Д.Алтанцэцэг, Б.Эрдэнэзул, Бао Гуо Жун нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ

Монголын Арчилсан холбоог үүсгэн байгуулагч Д.Баасангийн эхнэр Д.Алтанцэцэг, охин Б.Эрдэнэзул нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэжээ. Тодруулбал, Д.Алтанцэцэг, Б.Эрдэнэзул, Бао Гуо Жун нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гомдлыг үндэслэн хэлэлцэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг хянан хэлэлцэж, Д.Алтанцэцэг, Б.Эрдэнэзул нарт Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар тус бүр найман жил хорих ял, Бао Гуо Жинд, Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.

Өнөөдөр 16:00 цагт газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх дохио дуугарна
Өнөөдөр 16:00 цагт газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх дохио дуугарна
 
Монгол улсад нийлүүлдэг эрчим хүчний үнэ тарифаа ОХУ аравдугаар сарын нэгнээс эхлэн өсгөжээ
Монгол улсад нийлүүлдэг эрчим хүчний үнэ тарифаа ОХУ аравдугаар сарын нэгнээс эхлэн өсгөжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ