fbpx Шүгэлдээд шүгэлдээд шүүрдүүлдэггүй дарга нарыг яах вэ!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 24 секунд

Шүгэлдээд шүгэлдээд шүүрдүүлдэггүй дарга нарыг яах вэ!

Өдгөөгөөс 30 гаруй жилийн өмнө монголчууд эрх чөлөөний туган дор нэгдэж, хонхны дуунд жагсаж байсан бол одоо төрд нүүрлэсэн төрөл бүрийн хулгайг арилгах, эздэд нь хариуцлага тооцохыг хатуу шаардан эсэргүүцсээр байна. Үүний дагуу шударга ёсны төлөө Засгийн газраас “Таван Ш” ажиллагаа хэрэгжүүлж ихээхэн үр дүнтэй байгаа ч зарим нэг нөхөд шүглийн дуунд үл цочиж, шүүр ажиллагаанд ч өртөхгүй байгаа нь олны анхаарал татаж байна.

Тэдний нэг бол өдгөө шүүхээс авлигын хэргээр ял сонсоод байгаа Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын түр орлон гүйцэтгэгч С.Соронзонболд юм. Үнэн хэрэгтээ бүх хулгайн үндэс нь төрийн албаны хулгай гэдэгтэй хэн ч маргахгүй. Төрд нүүрлэсэн хулгайг эрхтэн дархтан л хийж чаддагаараа илүү аюултай. Сүүлийн жилүүдэд “Ковидын хууль” буюу “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг далимдуулан төрийн албаны дадлага туршлагагүй, чадваргүй мэргэжлийн бус, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөөгүй олон албан хаагч төрд ажиллаж байгаа талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Б.Амарбаясгалан саяхан мэдэгдэн, шүүрдэж дуусгана хэмээн олон нийтэд зарлаад багагүй хугацаа өнгөрлөө.

Одоогийн байдлаар “Шүүр” ажиллагааны дээд түвшин болох яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг шүүрдсэн бөгөөд сонгон шалгаруулалт зарласан байна. Сонгон шалгаруулалтыг аль нэгэн даргын захиалгын хүнд тохируулан явуулбал авилгыг дэмжсэн хэрэг болно. Ер нь төрийн албыг хувийн компани шигээ ноолдог өвчин манай дарга нарын архаг өвчин гэж хэлж болох юм.

Тухайлбал, Стандарт, хэмжилзүйн газрын даргын сонгон шалгаруулалт зарлагдалгүй бүтэн таван жилийн нүүр үзсэн бөгөөд энэ хугацаанд Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн ойрын хүн болох Б.Билгүүн гэгч хуульгүй юм шиг даргалж ажил нь навс унасан гэдгийг салбарынхан дуу нэгтэй хэлдэг.

Гэтэл саяхан Төрийн албаны зөвлөлийн цахим мэдээлэлд Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн 2019 онд баталсан ажлын байрны тодорхойлолтыг байршуулсан байх бөгөөд Б.Билгүүний мэргэжил, шаардлагад яг тохирсон байна. Энэ нь хэдхэн сарын өмнө салбартаа гологдож, хаалгаар шүүрдээд явуулсан хүн тооноор ороод ирэх юм биш биз хэмээн салбарынхан ихээхэн хардах болжээ. Ийнхүү Шадар сайд С.Амарсайхан шүгэл ажиллагааг дэмжиж хууль бусаар ажиллаж байгаа дарга нарыг сайн шүүрдэх байх гэсэн итгэл салбарынханд бий. Ийнхүү мэргэжлийн бус салбарынхандаа хүлээн зөвшөөрөгдөөгүй нөхөр таван жил үүрэг гүйцэтгээд “шүүр” ажиллагааны зарчмаар ажлаасаа буусан ч ахиад сонгон шалгаруулалтад оролцохоор дарга нарын чихнээс хонх уяж явааг салбарынхан хэлж байна.

Мөн Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын түр орлон гүйцэтгэгч С.Соронзонболд нь 2020 онд ямар ч сонгон шалгаруулалтгүй орж ирсэн бөгөөд өнгөрөгч 2022 онд “Медика Монголиа” компани буюу “Сос медика” эмнэлгийн харьяа лабораторид эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон үндэслэлээр АТГ-аас шалгаж Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон. Түүний ажлын алдаа дутагдал хууль зөрчсөн үйлдлүүдийн талаар Шадар сайдад удаа дараа гомдол очиж АТГ, төрийн албаны зүгээс энэ байгууллагын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахыг шаардсан албан тоотууд хүргэгдэж байсан боловч чимээгүй өнгөрсөн.

Харин энэ удаад Засгийн газар, холбогдох байгууллагууд энэ байдалд бодитой алхам хийж сонгон шалгаруулна гэсэн итгэл үнэмшил байна. Энд зөвхөн Б.Билгүүн, С.Соронзонболд нарыг онцлоод байгаа болохоос бус “Ковидын хууль”-иар далимдуулан хуудуутай томилогдож, өдгөө ч хууль зөрчин алба залгуулж байгаа цөөнгүй нөхөд бий. Засгийн газраас “Таван Ш” ажиллагааг зориглон эхлүүлсэн. Үүний хүрээнд төрд бугшаад байсан томоохон дээрэм тонуул, авлига албан тушаалын гэмт хэргийг илрүүлж, хариуцлага тооцож байгааг олон нийт талархалтай хүлээн авч байгаа. Харин томоохон гэмт хэргийн дуулиан, бусад мэдээллийн давлагаанд сугарч үлдээд байгаа хууль бус алба хаагчид, дарга нараа явуулах цаг болсныг ч хэлж байна.

С.БАЯР

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Зэрлэгшсээр буй Монгол хүн​
Зэрлэгшсээр буй Монгол хүн​
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​