fbpx Тавантолгойг ШИНЭН-ынхаар “тараавал” нүүрсний хулгай нэгмөр зогсох уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Уул уурхай Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 46 секунд

Тавантолгойг ШИНЭН-ынхаар “тараавал” нүүрсний хулгай нэгмөр зогсох уу?

Хэдэн жилийн өмнө Ж.Батзандан, Лу.Болд нар ШИНЭ намыг байгуулж байв. Удирдлагууд нь өөрчлөгджээ. Дэд сайд асан Ж.Цолмон тус намын дэд дарга болсон байна. Тэгээд хийж байгаа анхны арга хэмжээ нь анхаарал татав.

Тавантолгойн ордыг хэрхэх вэ гэдгийг бид олон жил ярьж байна. Лавтай арав гаруй жил болов. Том орд тулдаа хулгайчийг ч , шударгыг ч ялгалгүй тэжээсээр өнөөг хүрэв. Тэд энэ ордоор мөнгө ч олдог. Бас улс төр ч хийдэг. Гэхдээ энэ удаад ШИНЭ намын “Тавантолгойг авах уу, алдах уу” арга хэмжээг төр ч, олон нийт ч анхаарах хэрэгтэй харагдав. Гол нь тэд асуудлыг судалгаатай танилцуулж байна. Тэд “Үндсэн хуулийн 6.1, 6.2 дахь заалтыг өөрчилж, байгалийн баялгийг төрийн өмчийг улсын буюу бүх ард түмний өмч болгох ёстой” гэв. Ингэхээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 15 тэрбум хувьцаанаас төрийн өмчилж буй 85 хувийг иргэн бүртээ эн тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлэх боломж үүсэх юм байна. Цаашлаад, өмнө олгосон 1072 хувьцаатайгаа нийлээд иргэн бүр 4400 ширхэг хувьцаатай болно. Энэ нь зах зээлийн өнөөгийн ханшаар 308 сая төгрөг болно. Тухайлбал, ам бүл дөрвүүлээ айл 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болох юм. “Энэ бол иргэн бүрийг, өрх бүрийг санхүүгийн эрх чөлөөнд хүргэх хамгийн дөт зам” гэдгийг энэхүү эрдэмтэн, судлаачдын баг танилцууллаа. Тэдний танилцуулж буйгаар “Монголын төр иргэддээ эзэмшүүлсэн” гэх “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа нь Засгийн газарт анх нэрлэсэн үнээр нь буцааж өгөхөөс өөрөөр захиран зарцуулах эрхгүй, өвлүүлэх эрхгүй, барьцаалах эрхгүй, саналын эрхгүй, улс төрийн үнэлгээтэй, үхмэл хөрөнгө юм. Энэ хувьцаа 2012 онд 933 төгрөгөөр үнэлэгдэж байсан. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өсөөгүй. Чухамдаа энэ л баялгийг үнэгүйдүүлж, хямд зарж, дундаас нь завших гэсэн улстөрчдийн башир арга гэж үзэхээс өөр аргагүй.

Хэрэв нэгж хувьцааны үнийг 933 төгрөг юм бол 15 тэрбум ширхэг хувьцаатай”Эрдэнэс Тавантолгой” компани нийтдээ 13.9 их наяд төгрөг буюу 3.9 тэрбум ам.долларын үнэлгээтэй болно. Нөөцөөр нь тооцвол энэ үнэ даруй 100 дахин нэмэгдэнэ. Ер нь бол Тавантолгойн орд нь олон улсад мөрдөгддөг Канадын ЖОРК стандартаар тооцсоноор 7.3 тэрбум тоннын нөөцтэй. Үүний 5.1 тонн нь коксжих, 2.2 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс байгаа юм. Үүний хугацаанд 100 сая тонн коксжих нүүрс, 50 сая тонн эрчим хүчний нүүрс өнгөрсөн 10 жилийн олборлон борлуулсан гэж тооцвол 5.0 тэрбум тонн коксжих нүүрсний нөөц үлдсэн гэсэн үг. Энэ “тоо”-г 2022 оны уурхайн амны үнэ болох 100 ам.доллараар тооцоход л нийт 500 тэрбум ам.долларын үнэтэй баялаг болж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр коксжих нүүрс тонн нь 450 ам.доллар байна. Харин Монгол Улс нүүрсээ тонныг нь 170 ам.доллараар борлуулж байгаа. Гэхдээ дээрх судлаачид коксжих нүүрсийг 60 ам.доллараар борлуулахаар тооцоход л Тавантолгойн орд 300 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа аж. Тэгэхээр 300 тэрбум ам.долларын баялгийг 15 тэрбум ширхэг хувьцаанд хуваахад нэгж хувьцааны үнэ 20 ам.доллар болж байна. Тиймээс 4400 ширхэг хувьцаа нь 88 мянган ам.доллар буюу 308 сая төгрөг болно. Ийм ордыг л бид эхлээд Австралийн” компанид, дараа нь Монголынхоо 13 олигархид алдсан. Гэхдээ буцааж авч чадсан. Тэр байтугай гурав дахь удаагаа Чалкод 350 сая ам.доллараар зарах шахаж байв. Дараа нь бас 700 сая ам.доллараар IPO хийх дөхсөн. Хамгийн сүүлд 2019 онд нэг тэрбум ам.доллараар зарахыг завдсан. Ингэж удаа алдах шахжээ. Тэгсэн ч хашраагүй улстөрчдийн амнаас одоо ч “Тавантолгойн ордыг гаднынханд өгье” гэсэн үг унаж л байна. Тиймээс “Монголчууд бид Тавантолгойгоо авах уу, алдах уу гэдэг сонголттой туллаа” гэж судлаачид хэлж байна. Бас ШИНЭН-ын дарга Ц.Гантулга “Бид зэсийн нөөцөө гадныханд алдсан. Одоо нүүрсээ тойроод хулгайн хэрүүлтэй л сууж байна. Хамгийн том нүүрсний орд Тавантолгойгоо одоо өөрсдөө авья. Баялгийг хяналтад оруулах нэг арга зам нь иргэдэд өгөх байдаг. Үүнийг хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаар дамжуулан хэрэгжүүлдэг. Дэлхий нийтэд жишиг нь ийм юм. Яаж гэдгийг арай илүү нарийвчлан боловсруулсан. Ийм арга замаар л баялгийн хулгайг зогсооно. Гэхдээ Монголын ард түмэн төрийн томчуудын хулгайг зогсоохын тулд амьдардаг юм биш шүү дээ. Бид хүн шиг амьдрах ёстой. Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг бүх иргэдэд эзэмшүүлэхэд л бид дэлхийн түвшний орлоготой амьдрах бололцоотой. Энэ бол зөвхөн баялгийн хулгайн схемийг задлаад зогсохгүй нийтээр ядуу, ядуувтар амьдарч буй монголчуудыг хөрөнгө чинээтэй болгох хамгийн дөт бөгөөд боломжтой арга зам юм” гэв. Үнэхээр ч “Тавантолгойг ШИНЭН-ынхаар “тараавал” нүүрсний хулгай нэгмөр зогсож мэдэх л юм” гэх үгийг учир мэдэх хүмүүс унагаж л байна.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Иргэний нисэхийнхэн навигацийн мөнгөөр “...Нисгэгч бэлдэнэ” гээд нягтлан сургадаг
Иргэний нисэхийнхэн навигацийн мөнгөөр “...Нисгэгч бэлдэнэ” гээд нягтлан сургадаг
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​