fbpx С.Бямбацогт: Гашуунсухайтын төмөр замыг холбох ТЭЗҮ энэ зун батлагдаж, ирэх оноос бүтээн байгуулалт эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
8 минут 16 секунд

С.Бямбацогт: Гашуунсухайтын төмөр замыг холбох ТЭЗҮ энэ зун батлагдаж, ирэх оноос бүтээн байгуулалт эхэлнэ

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой салбарын болоод боомтын асуудлаар ярилцлаа.

-Зам, тээврийн сэргэлтийн бодлогын хүрээнд хөрөнгө оруулагчдын чуулган боллоо. Энэхүү чуулганаар хөрөнгө оруулагчид онцлон юуг ярьж байна вэ?

-Хамгийн гол нь эрх зүйн орчноо тодорхой болго, тогтвортой байлга гэдгийг сануулан хэлж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид үнэхээр хаширчихсан байна гэсэн үг. Төсвийн болон татварын хуулиараа буцаагаад хөрөнгө оруулагчдад хүнд суртал болдог, хүндрэл учруулдаг асуудлыг хэлж байна. Тиймээс л тэд эрх зүйн асуудлаа тодорхой бөгөөд тогтвортой болгох талаар саналаа хэлсэн. Үүнээс харвал цаашид Монгол Улсын Их хурал, Засгийн газар энэ хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан, хамгийн чухал нь эрх зүйн орчноо тогтвортой, тодорхой байлгах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай. Хурдан хөгжье гэвэл зам,тээврийн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой. Сайн, зөв хөрөнгө оруулалт дагаж эдийн засгийн ашиг орлогоос гадна бизнесийн ёс зүй, шинэ техник технологи, инноваци, шинэ мэдлэг ур чадвар орж ирдэг. Худалдаа эдийн засаг, аялал жуулчлал, үйлчилгээ хөгжинө гээд үржүүлэгч нөлөө асар их. Ойрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй төслүүдийн хүрээнд гэхэд 10 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Энэхүү хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Арц суурь-Нарийн сухайт-Шивээхүрэн төмөр замын хувьцаа эзэмшигчдийн гэрээг байгууллаа

3000 ширхэг вагон худалдан авах гэрээ, Улаанбаатар-Хархорин чиглэлийн хурдны төмөр замын ТЭЗҮ боловсруулах санамж бичигт холбогдох байгууллагууд тус тус гарын үсэг зурлаа.

-Боомтуудыг холбох ажил нээлтээ хийсэн. Ер нь боомтуудыг холбосноор манай улсын тээвэрлэлт болоод эдийн засагт ямар өөрчлөлтүүд гарах вэ?

-Монгол Улс өнгөрсөн 70 гаруй жил ганцхан төмөр замтай явж ирсэн. Тэр утгаараа ганцхан гарцтай байлаа. Энэ ганц гарц дээрээ Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүн гацах, түгжрэх асуудал энгийн мэт л байлаа. Үүнээс болоод бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг, экспортын бүтээгдэхүүнүүд гарах цаг хугацаандаа гардаггүй зэрэг олон асуудал байсан. Үүнийг засахын тулд Засгийн газар Боомтын сэргэлтийн бодлогоор тодорхой ажил үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд цөөнгүй хугацаа өнгөрсөн. Боомтуудын боомийг тайлснаар Монгол Улсын хүн ардын сайхан амьдрах боломж бүрдэнэ. Эдийн засаг өснө. Төсвийн орлого нэмэгдэнэ. Ингэхийн тулд ганцхан төмөр замтай биш олон төмөр замтай болох ёстой. Олон гарцтай болох ёстой. Энэ хүрээнд бид Таван толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж байгууллаа. Мөн Ханги Мандалын төмөр замыг барилаа. Гэхдээ Гашуунсухайтын төмөр зам мухар зам болчихоод байгаа. Тиймээс энэ замаа Хятадын төмөр замтай холбохын тулд хил холболтын төмөр зам барьж байгуулах шаардлага бий болсон. Ингэж барихын тулд холбох цэг зөрсөн, өндөржилтийн түвшин зөрсөн зэрэг асуудлууд бий. Үүнийг судлан үзэж дахин ТЭЗҮ-ийг гаргахаар Хятадын талтай санал солилцон гарын үсэг зурагдсан. Тиймээс энэ зундаа ТЭЗҮ батлагдаад ирэх онд бүтээн байгуулалтын ажил эхлэхээр болсон байгаа. Энэ төмөр зам холбогдсоноор Гашуунсухайтаар жилд гарах экспортын бүтээгдэхүүн 30-50 сая тонн хүрэх боломж бүрдэнэ.

-Ганцхан гарцтай, ганцхан төмөр замтай байсан гэж ярилаа. Харин өнөөдөр төр, хувийн хэвшилийн нийлсэн олон төмөр зам, олон гарцтай боллоо. Тэгэхээр нөгөө талдаа эдгээрийн зохицуулсан хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх асуудал чухлаар тавигдах болов уу?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Бидний хувьд сардаа багтаагаад зүүн бүсийн буюу 410 км зүүн босоо төмөр замыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх гэж байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бид 800 км төмөр зам барьсан. Тэгвэл дахиад нэг мянга гаруй төмөр зам шинээр барих ажлыг эхлүүлэх гэж байна. Тиймээс олон төмөр зам бий болохын зэрэгцээ түүнд тохирсон хууль, эрх зүйн орчныг бид яаралтай бүрдүүлэх шаардлагатай.

-Энэ жилийг Засгийн газрын зүгээс аялал жуулчлалын жил болгон зарлачихсан. Аялал жуулчлалын салбарын хөгжилд зам, тээврийн оролцоо асар өндөр. Тэр утгаараа салбар яамны зүгээс энэхүү асуудалд ямар бодлогоор ажиллахаар байгаа вэ?

-Өнөөдөр Монгол Улс олон улсын ганцхан нисэх буудалтай байна. Энэ буудалд олон улсын хоёр гуравхан онгоц буудаг байсан бол өнөөдөр тоо нь олширлоо. Өөрөөр хэлбэл олон улсын таван онгоц тогтмол бууж, долоо хоногт 140 гаруй нислэг үйлдэж байна. Өмнө нь намайг сайд болохоос өмнө Улаанбаатар Истанбул чиглэлд таван нислэг хийдэг байсан бол одоо 34 нислэг үйлддэг болсон. Энэ мэт агаарын тээврийн салбарт либеральчлал явагдаж байна. Эдгээр олон улсын нислэг зөвхөн Чингис хаан онгоцны буудалд л бууж байгаа. Ховд, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь аймгуудын нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгохоор зорьж байна. Ингэснээр зөвхөн Улаанбаатарт бус Монгол Улсын дөрвөн бүс нутагт олон улсын онгоц газардах боломжтой болно гэсэн үг. Ингэснээр мэдээж аялал жуулчлалын салбарт томоохон хөшүүргийг бий болгох, орон нутгийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой болно.

-Нөгөөтэйгүүр дотоодын нислэгийг сэргээх чиглэлд та бүхэн ямар ажил хийж байна. Удахгүй орон нутгийн нислэгийн тарифийг тодорхой хувиар буурна гэж байгаа шүү дээ...?

-Улаанбаатараас хамгийн хол чиглэлд нисье гэж бодъё. Өөрөөр хэлбэл Улаанбаатараас Баян-Өлгий чиглэлд нисэхийн тулд нэг сая долоон зуун мянган төгрөгийн тасалбар авч байна. Дотоодын нислэг үйлдэж байгаа хоёрхон компани бий. Эдгээр компаниудад салбар яамны зүгээс тасалбарын үнийг хөнгөлөх асуудлаар удаа дараа шаардлага, саналаа хүргүүлж байсан. Гэвч тодорхой шалтгаануудын улмаас бодитой хөнгөлөлтийг үзүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс бид дотоодын нислэг үйлдэх гуравдагч компани болох МИАТ-ийг оруулж ирэхээр болж байгаа юм. Ингэснээр ашиг орлого олох зорилгоор бус нийгмийн хариуцлагын хүрээнд нисэх үүрэг чиглэлийг өгсөн. Гэхдээ МИАТ-ийн хувьд алдагдалтай нисэхгүй байх тэрхүү боломжийг нь олгож байгаа. Энэ хүрээнд Засгийн газраас тогтоол гаргасан. Тиймээс МИАТ-ийн хувьд одоо есөн аймаг руу шууд нислэг хийхээр бэлтгэж байгаа. Тэгэхээр хамгийн хол буюу Баян-Өлгий аймаг руу 1.7 сая төгрөгөөр биш 800-900 мянган төгрөгийн хооронд нисэхээр болж байна. Харин Хөвсгөл чиглэлд 1.5 саяар биш 500-600 мянган төгрөгөөр нисдэг болгоно.

Э.МӨНХТҮВШИН

Эх сурвалж: Өдрийн сонин

Инфлүүнсэрт итгээд хулхидуулсан иргэдийг хохь нь гээд орхих уу
Инфлүүнсэрт итгээд хулхидуулсан иргэдийг хохь нь гээд орхих уу
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​