fbpx Нэгдүгээрт монгол хэл үү, англи хэл үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 38 секунд

Нэгдүгээрт монгол хэл үү, англи хэл үү

Хэл, соёл гэдэг нь тухайн улс, ард түмний язгуур мөн чанарыг хадгалдаг үндсэн дархлаа юм. Эх хэлээ хамгаалах, зөв ярьж, бичих нь иргэн болгоны анхаарах асуудал. Бид өөрийн үндэсний бичиг соёлтой байсан учраас монгол хэл эртнээс тогтвортой, удаан хугацаанд өөрчлөгдөлгүй хадгалагдаж ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд эх хэлний дархлаа суларч, монгол үгийн санд харь үг давамгайлах байдал түгээмэл болжээ. Үүнээс гадна бага ангийн хүүхдүүдэд гуравдугаар ангиас нь англи хэл заах тухай асуудал нийгмийн сүлжээнд хүмүүсийг талцуулсаар байна.

ЦАХИМ ОРЧИНД МОНГОЛ ХЭЛНИЙ САН БҮРДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Түүхэндээ Монголчууд хамгийн олон бичиг үсэгтэй ард түмний нэг ажээ. Бид энэ хугацаанд 10 гаруй бичиг үсэг хэрэглэж байсан гэдэг. Харин цаг хугацааны эргүүлэгт монгол хэлэнд харь үгс орж, монгол үг болтлоо нутагшсан явдал бий. XX зууны үед ихэвчлэн орос үг, хэллэгүүд орж ирдэг байсан бол XXI зуунд англи хэлний үгс давамгайлах болжээ. Өдгөө ч бид өдөр тутмын яриандаа “Hi, ok, bye, babу, honey” зэрэг олон үгийг монгол үг шигээ түгээмэл хэрэглэх болсон. Бага насны хүүхдүүд ч монгол хэлтэйгээ англи үгсийг хольж, гадаад дуу сонсох нь энгийн үзэгдэл болжээ. Тэгвэл монгол хэлний үнэ цэнийн талаар судлаач Т.Загарпэрэнлэй "Залуус эх хэлээ эрхэмлэн дээдлэх, үнэ цэнийг нь ойлгох, хэл шинжлэлийн судалгаанд төрөөс анхаарах, дэмжих зэргийг бодлогын түвшинд ярих ёстой. Судлаачдын бүтээлийг нийтээрээ уншдаггүй, цөөнх нь л мэддэг үед бид амьдарч байна.Тиймээс хэл шинжлэлийн судлаачдын судалгаа, бүтээлийг төр засгаас дэмжих, олон нийтэд таниулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах чухал. Түүнчлэн монгол хэлний цахим хөгжилд түлхүү анхаарах шаардлага бий болсон. Цахим орчинд монгол хэлний сан бүрдүүлэх шаардлагатай байгаа” гэв. Үнэхээр өнөөдөр монгол хэлний дархлааг унагаж буй нэг хүчин зүйл нь цахим хэрэглээ юм. Бид хэн нэгэнтэй цахим захидлаар харилцахдаа монгол бус латин галигаар, дуудлагаараа бичиж байгаа нь монгол хэлний дүрэм болоод дархлаанд сөргөөр нөлөөлж байна. Хэл шинжлэлийн ухааны доктор Б.Саруулбуян “Хүүхдүүдэд гуравдугаар ангиас нь англи хэл заахыг эсэргүүцэж буй төлөөллийн нэг нь би. Учир нь найман настай хүүхэд гэдэг хэл сурахад бэлтгэгдээгүй, балчир үе. Харин тухайн хүүхдэд тавдугаар анги хүртэл нь монгол хэлээ сайн заачихаад хоёр дахь хэлийг санал болгох нь зөв болов уу. Өнөөдөр Монгол Улсын хөгжилд англи хэлтэй хүн бус зөв монгол иргэн л чухал. Энэ нь эх оронч үзэл, монгол сэтгэлгээг хөгжүүлэхэд тустай. Ер нь дэлхийд хүчирхэгжиж буй улс орны бодлогыг харахад эх хэл, урлаг соёлоо унаган хэвээр нь авч үлдсэн байдаг. Үүний хамгийн том жишээ нь манай хөрш Хятад улс шүү дээ. Тэд эх хэлний дархлаандаа онцгой анхаарал хандуулж, хуульчилсан. Харь үг хэрэглэх хориотой. Дунд ангийн сурагчдыг англи хэл сур гэж шахдаггүй. Бага ангид нь бүр англи хэл заадаггүй юм билээ” гэсэн юм.

НОМ УНШИХ НЬ ЭХ ХЭЛНИЙ ДАРХЛААНД ЭЕРЭГ НӨЛӨӨТЭЙ

Монгол Улс кирилл үсгийг 1946 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс одоог хүртэл хэрэглэж байна. Харин сүүлийн үед харь хэлийг шүтэх хандлага ихсэж, ялангуяа даяаршиж буй хэл руу хуйларч, эх хэлээ сурч, судлах хандлага харьцангуй багасч байгаа нь ажиглагддаг. Энэ тухай сэтгүүлзүйн ухааны доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид “Англи хэл дэлхийн хэл учир хүн бүр сурах хэрэгтэй. Гэхдээ энэ бол эх хэл биш. Тиймээс монгол хэлээ нэгдүгээрт тавиад дараа нь гадаадын ямар хэлийг сонирхоно, түүнийгээ үзэж болно. Монголчууд хэл сурах авьяастай. Гэхдээ хүүхдүүдэд тавдугаар ангиа төгстөл нь монгол хэл, бичгийг нь заагаад, Монголын уран зохиолтой нь танилцуулсны дараа гадаад хэлийг сургадаг хэлбэр рүү шилжээсэй гэж боддог” гэж байр сууриа илэрхийлжээ. Эх хэлнийхээ тансаг байдлыг хадгалах, баялаг чанарыг хадгалж үлдээхэд аман ба бичгийн хэлээр хадгалагдаж ирсэн уран сайхны эхийг унших, ном уншиж гүнд нь нэвтрэх нь хамгийн үр дүнтэй арга гэж доктор, профессор Ц.Өнөрбаян онцолж байсан билээ.

Үнэхээр зарим хэл найруулгыг харахад монгол үг боловч өгүүлбэрийн бүтэц нь харь хэлний найруулгаар бичигдсэн тал анзаарагддаг. Мөн төрийн хэлний хууль ч төдийлэн хэрэгжихгүй байгааг энд дурдъя. Тиймээс хэл шинжлэлийн судлаачдын судалгаа, бүтээлийг төр засгаас дэмжих, олон нийтэд таниулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах нь чухал байна. Их Монголын ирээдүй нь зөв монгол хүн билээ. Тиймээс бид англи хэлний хичээлийг заах тухай талцахаасаа өмнө эх хэлнийхээ дархлааг сайжруулж, төрөлх хэлний үнэ цэнийг мэдрүүлэх, хэл соёлоо энэ хэвээр нь авч үлдэхийн ач тусыг ирээдүй хойч болсон хүүхэд багачууддаа ойлгуулж, үлгэрлэхэд анхаарах цаг иржээ.

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Зөвшилцөл”-өөс залхсан Лу.Гантөмөр өөрийнхөөрөө улс төр хийхээр шийдэв үү?!
“Зөвшилцөл”-өөс залхсан Лу.Гантөмөр өөрийнхөөрөө улс төр хийхээр шийдэв үү?!
 
Г.Уянга: Дундаж
Г.Уянга: Дундаж
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​