fbpx Скүүтер: Цагаа хэмнэх үү, мөнгө илүү төлөх үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
10 минут 3 секунд

Скүүтер: Цагаа хэмнэх үү, мөнгө илүү төлөх үү

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд цахилгаан скүүтер түрээсийн үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Иргэд ч өөрт ойр байгаа скүүтерийг ашиглаж, түгжрэлээс зайгаа барьж хурдан ажлаа амжуулахыг илүүд үзэж байна. Гэхдээ явсан учраас төлөх ёстой. Хэдэн төгрөг болж байгаа гэдгээ мэдэх боломжтой ч хэдэн минут явах гэдгээ мэдэхгүй. Энэ нь замын асуудалтай холбоотой. Гэхдээ хурван явбал бага төлнө гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс бид дөрвөн км-т аль тээврийн хэрэгсэл хурдан бөгөөд хямд байгаа талаар сурвалжлалаа.

“Автобусанд 500 төгрөгөөр 50 минут явлаа”

Оройн 20:30 минутад ажлаасаа гараад гэрийн зүг автобусанд суулаа. Автобусныхаа картыг мартсан тул 500 төгрөг өгөөд хөдлөв. Өргөө амаржихаас Офицерын тойрог хүртэл дөрвөн километр. Сургууль амарч дулааны улирал ирсэн учраас тийч чихүү биш. гэхдээ түгжрэлтэй байлаа. цам дээрх хөтөлгөөн ихтэй учраас тийм ч хурдан явсангүй. Автобусаар явдаг хүний хувьд өмнөх шигээ л байв. 50 минутын дараа гэрийн ойролцоох буудал дээр ирлээ. Автобус ч дараагийнхаа буудал руу хөдлөв гэж Баянзүрх дүүргийн Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны иргэн Цэндсүрэн хэлж байв. Тэрбээр өдөр бүр энэ замыг автобусаар туулдаг гэнэ. Хичээл сургууль эхэлсэн үед цаг гаруй явахаас гадна чихүү байдаг гэдгийг хэлж байлаа. Харин эсрэг урсгал ямар байдаг талаар 10 дугаар хорооллын иргэн Доржнамжилаас тодруулахад мөн 40-50 минут явж гэртээ очдог. Замын түгжрэл тийм их байгаагүй ч ийм л цагийг туулдаг гэж байв.

“Таксинд 30 минутад 6500 төгрөг төллөө”

Өөрөө тээврийн хэрэгсэл жолооддоггүй хүн нийтийн тээвэрт эсвэл таксинд сууна. Туушингийн урд талаас Офицерын тойрог хүртэл 6500 гардаг болохоор эргэлзэлгүйгээр такси барина гэж Баянзүрх дүүрэгт оршин суудаг иргэн н.Баярмаа өгүүлнэ. Тэрбээр сүүлийн саруудад ажил дээрээ хийх зүйл ихтэй болохоор оройтдог гэнэ. Тийм ч учраас дөрөвхөн км-т такси барих нь амар аж. түүнээс хэдэн минут явдаг тухай асуухад “хөдөлгөөнтэй үед 30 минут, түгжрэлтэй үед 40-50 минут явдаг” гэж байсан юм. Автобусыг бодвол хурдан ч мөнгөнд зарлагатай болох нь дээрх үнийн дүнгээс мэдэгдэж байна.

Скүүтэрээр 27 минут явж, 7800 төгрөг төллөө

Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны иргэн н.Баярмаагийн машины дугаар явахгүй учраас хотын төвөөр скүүтэр унаж, ажилдаа явж үзжээ. Сурвалжилгын гол зүйл болох дөрвөн км-т хэдэн минут явсан талаар Би сайн ажиллуулж мэдэхгүй болохоор эхний ээлжид апликейшнаа татаж суулгасан. Дансандаа 10.000 төгрөг байршуулаад нэлээн дугаргасны дараа хөдөлсөн юм. ажлынхаа гаднах үүдэн очтол 12.400 төгрөг болсон байсан. Хасах үлдэгтэй байхаар нь төлөхгүй бол болохгүй гээд шууд мөнгөө байршуулаад төлбөрөө төлсөн. Удаа явснаас болсон уу, хол газар туулснаас болсон уу гэдгийг мэдэхгүй. Ямартай ч мөнгөө төлөх ёстой учраас өгсөн гэв. Харин гурав дахь удаагаа энэ чиглэлд явсан Галхүү “Анх явахад 10.000 төгрөг болсон. Харин одоо 8.000 төгрөгт гэрлүүгээ 20 гаруй минут явдаг болсон” гэв. Хэдэн минутад хэдэн төгрөгөөр явж байгааг мэдэхээр Офицерын тойргоос скүүтэр хөлөглөлөө. 27 минут л явжээ. Гэхдээ 7.800 төгрөг болсон байна. Хэрэв дугуй замгүй газар зорчивол илүү цаг гаргана. Тэгэхээр цагаа хэмнэх гэсэн хүн бүхэн мөнгөө үрэх шаардлагатай болж байна. Скүүтэрийн үнийн тухай мэдэгдэхдээ түрээсийн үнэ, төлбөрийг бизнес төлөвлөгөөнийхөө дагуу хувийн хэвшил өөрсдөө тогтоосон. Төрийн зүгээс уг үйлчилгээг нэвтрүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэн өгч байгаа гэж мэдэгдсэн байдаг. Мөн скүүтрийг асаах үед 600 төгрөг төлөх бол эхний минут 500-гаар бодогдох тухай мэдэгдсэн. Тэгэхээр эхний минутад 1.100 төгрөгийг төлж байна. Гэхдээ Жет скүүтэрийн зүгээс 4000 төгрөгт 18 минут явна гэж мэдэгдсэн. Гэтэл 10 минут илүү явахад төлбөр нь үржигдэж байгааг дээр аялалаас харж болно. Гэхдээ өөрөө скүүтэртэй иргэн түрээслэх хэрэггүй. Мөнгө үрэх шаардлаггүй гэдгийг мэдэж болно. Иймд машинаа скүүтрээр сольсон нэгэн иргэний тухай түүхийг хүргэе.

Түүнийг О.Цолмон гэдэг. Тэрбээр эхэндээ жижиг скүүтэр унадаг байжээ. Жижиг скүүтэр нь замын нүхийг мэдрүүлдэг гэмээр байсан бөгөөдамархан эвдэрсэн тухайгаа ярьсан юм. Том скүүтэр хэрэгтэй юм байна гээд, хүчийг нь илүү сайжруулсан. Одоо гурав дахь скүүтэрээ унаж байна. Скүүтэр унах нь эдийн засаг, цаг хугацааг маш их хэмнэдэг гэв. Тэрбээр нэг эмэгтэй хотын төвөөр скүүтэр унаж, ажилдаа явдаг тухай телевизийн мэдээ үзээд, сонирхож эхэлсэн аж. Тэгээд дэлгүүрээс скүүтэр худалдан авч, байнга хэрэглэдэг болсон. Мөн машин унахаа больсноос хойш цаг зав, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, стресс багатай байгаа. Скүүтрийн талаар зөвлөгөө өгөхөд "Скүүтэр унадаг хүмүүс замын хөдөлгөөний дүрмээ уншсан байхад гэмгүй. Дугуйн замтай газраар заавал дугуйн замаараа явах ёстой. Дугуйн замгүй бол авто замын нэгдүгээр эгнээний хөвөөгөөр явна. Хэрэв боломжгүй бол хамгийн эцсийн сонголт нь явган хүний зам. Явган хүний зам дээр 10 км/цагаас илүү хурд хэтрүүлж болохгүй. Мэдээж зам дээр хүн бага, хүрэх газар руугаа яарч байгаа бол хурдаа тохируулаад явчихна. Зам дээр явахад жолооч нар нэгдүгээр эгнээ рүү маш их шахдаг. Дохио өгөхгүйгээр эргэх тохиолдол маш их байдаг. Тэр эрсдэлээс сэргийлж, нэмэлт гэрэл, хөгжмөө асааж явдаг. Аль болох жолооч нарын хөдөлгөөнд саад учруулахгүй явахыг хичээдэг" гэв. Мөн дэлхийн түгжрэл ихтэй хотуудад дугуй, скүүтэр түрээсийн үйлчилгээ нэвтрүүлсэн байдаг. Гэхдээ хүмүүс скүүтэр унаж сураагүй байж шууд замын хөдөлгөөнд оролцож, осол аваарт өртөх эрсдэлтэй. Тийм учраас ойр зуур унаж туршлагажсаны дараа замын хөдөлгөөнд оролцох нь зүйтэй. Түрээсийн скүүтэр 20 км/цагаас дээш явахгүй. Тийм болохоор удаан явж, их төлбөр нэхэж байгаа болов уу гэж ажигласан” гэсэн юм.

Дугуйгаар 16 минут л явав

Өдрийн 13:00 цаг. Хэдэн минутад явах эсэхийг өөрөө мэдэх зорилгоор Өргөө амаржих газраас Офицерын тойрог руу хөдөллөө. Замын эсрэг талд дугуй замтай учраас түүгээр явах нь хурдан. Зам гарах гээд хэсэг минут өнгөргөчихөө. Цаг чухал учраас туулах зам маань замын эсрэг талаас эхэлсэн. Хэсэг явж байтал хүмүүс бөөн бөөнөөрөө гарч ирээд дугуйтай зорчигчдыг хоргоох мэт зогсооно. Зүүн дөрвөн зам өнгөрөөд дугуй зам хоёр эгнээний голд оров. Түгжрэлээс гарсан мэт л хурдан явах боломж дугуйтай, скүүтэртэй хэн бүхэнд олдох шиг болов. Цагтай уралдаж байгаа учраас хурдан явахыг илүүд үзэж, чөлөөтэй шувуу шиг л хурдан чийв. Ингэж явсаар Офицерын тойрогт тулж ирээд зам гарав. Дугуйгаа зогсоосон даруйдаа л цагаа хартал 13:16 минут болж байв. Дугуйн зам байвал автобусанд 500 төгрөг өгөхгүй, таксинд 6500 төгрөг төлөхгүй, скүүтэрт 6700 төгрөг зориулахгүйгээр илүү хурдан ирэхийг мэдрэв.

Скүүтэр хотын соёлын нэгээхэн хэсэг болж нэвтэрсэн ч дээрх үнийн дүнгүүдийн харьцуулж үзвэл такситай ялгаагүй байгааг харж болохоор байна. Үүнээс гадна иргэд ажиллуулж чадахгүй байдлаасаа болоод илүү өндөр төлбөр төлөх эрсдэлд орж байна. Үүний баталгаа нь сошиалд тавигдсан мэдээллүүд илтгэж байна. Харин дугуй унаж байгаа хүмүүс ойрхон газар хурдан хугацааг туулж байна. Гэхдээ хүн бүхэн дугуйтай биш. Тиймээс цагаа хэмнэе гэвэл скүүтэр болон такси сонгож болно. Харин мөнгөө хэмнэе гэвэл автобусаар зорчих нь таны сонголтын асуудал юм.

Д.ДАРАМБАЗАР

Эх сурвалж: www.polit.mn

Төсвийн тодотгол: Цагдаагийн албан хаагчийн цалинг долоон хувиар нэмнэ
Төсвийн тодотгол: Цагдаагийн албан хаагчийн цалинг долоон хувиар нэмнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​