fbpx Хүүхдээ цахим аюулаас хамгаалах 4А-гийн дүрэм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
5 минут 47 секунд

Хүүхдээ цахим аюулаас хамгаалах 4А-гийн дүрэм

Хүүхдүүд хамгийн багадаа 13 наснаасаа цахим орчны хэрэглэгч болох олон улсын стандарт бий. Гэтэл өнөөдөр үүнээс ч бага насны хүүхдүүд ухаалаг утас, зурагтыг ямар ч хяналтгүй үзэж байна. Энэ бүхэн эцэг эхчүүдээр хязгаарлагдахгүйгээр улс орны өмнө хүндхэн сорилт болж байгаа юм. Тиймээс хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагууд цахим орчин дахь хүүхдийн эрхийг үндэсний хэмжээнд хэлэлцлээ.

Хүүхдүүдэд “итгэлцлийн тойрог” хамгийн чухал. Энэ тойрогт зөвхөн гэр бүл, дотны хүмүүс багтаж байх учиртай. Гэтэл цахим орчноор дамжуулан таньж мэдэхгүй хүмүүс хүүхдийг бага багаар дасгасаар “итгэлцлийн тойрог”-т нь орсноор гэмт хэрэгт өртөж байна. Ингэхдээ нэг хүүхдээр дамжуулж таван найзыг нь оролцуулдаг гэсэн судалгааг олон улсын байгууллагууд онцоллоо. Энэ шинэ сорилт, аюулаас сэргийлэхийн тулд үүрэг хүлээгчид хүүхдээ хүчирхэг болгож өсгөх хэрэгтэй. Нэг хүн эргэн тойрны таван хүнээ эрсдлээс хамгаалах чадавхид суралцах шаардлагатай байгаа. Үүний хамгийн наад захын зүйл бол хүүхдээ цахим аюулаас хамгаалах 4А аргад суралцахыг бүх насныханд уриаллаа. 4А арга нь, Анзааръя буюу бүх мэдээлэлд шүүлтүүртэй хандах, биеийн хэлэмжийг анзаарч тэмдэглэх, Ажиглалтын дүрэм буюу олон удаагийн уулзалтын үед өөрийнхөө сэтгэлзүйн тэнцвэртэй байдлыг ажиглаж байх. Дараагийнх нь айлгах буюу эмзэглүүлэх, айлгахгүй байхаас сэргийлж хуулийн заалтуудыг дурдах нь сэтгэл хөдлөлдөө авталгүй мэргэжлийн хандахад тусалдаг, сүүлийнх нь амлая буюу үйлчлүүлэгчийн найз, ээж, эгч, гудамжны хүн зэргээр олон янзын дүрд орох шаардлагатай болдог ч ямагт ёс зүйтэй байх хэрэгтэй гэсэн дүрмийг ЭКПАТ Монгол үндэсний сүлжээний Ажлын албаны зохицуулагч Б.Ихтамир танилцууллаа.

Хүүхдүүдийн асуудлыг хэлэл­цэхдээ өөрсдийг нь оролцуулдаг, саналыг нь сонсдог байя гэдэгт олонх санал нэгдлээ. Зарим илтгэгчдийн байр суурийг хүргэе.

ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа:

-Цахим орчны хүүхэд хамгааллын асуудлаар Хүүхэд хамгаалах тухай хуульд заасан зургаан үйлчилгээг үзүүлж байна. Хүүхэд хамгааллын тухай хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, нэр төрлийг нь тодорхой зааж шинэчилж УИХ-аар хэлэлцэхэд бэлэн болсон. Яамнаас хүүхэд хамгааллын талаарх олон нийттэй харилцах, урьдчилан сэргийлэх стратеги хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.

ЦХХХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Л.Нямдорж:

-Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8.2-д заасныг үндэслэн “Найз байя” аяны зохион байгуулсан. Энэ хүрээнд “Мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээс үүдэн цахим орчны хүүхэд хамгаалалд нөлөөлөхүйц контентуудыг хийхээр төлөвлөж байна. Эрх зүйн орчны хувьд Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хуулийг шинэчлэх, цахим гэмт хэргийн нэр томъёог олон нийтэд ойлгомжтой болгох, эцэг эхийн хяналтыг сайжруулах зорилгоор эцэг эх, асран хамгаалагчийн цахим орчны хэрэглээг сайжруулах, сургалт зохион байгуулах хэрэгтэй.

БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын удирдлагын зохицуулалтын газрын дарга Б.Гантулга:

-Олон улсын судалгаанаас үзвэл хүн өдөрт 6-11 цагийг цахим орчинд өнгөрөөж байна. Үүнд тулгуурлан манай улсын сургууль, цэцэрлэгийн насны 900 мянга гаруй хүүхдэд цахим орчны ойлголтыг сургалтын хүрээнд олгож байна. Боловсролын цахим шинэчлэлийн хүрээнд цахим платформуудыг туршиж байгаа бөгөөд өнгөрсөн онд анхны цахим сургуулийг бий болгосноор багшаар дамжуулж суралцах боломж бүрдсэн юм. Мөн интернетэд өдөрт хоёроос дээш цагийг зарцуулж буй хүүхэд сэтгэл гутралд орох нь нэмэгдэж байна гэсэн судалгаа гарсан.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл:

-Зөвхөн цахим орчин дахь хүүхэд хамгаалал гэлтгүй, хүний эрхийн талаар ярих хэрэгтэй. Бүх нийтээрээ цахим бичиг үсэгтэн болохын тулд насанд хүрсэн хүмүүст энэ талаарх ойлголтыг өгөх нь чухал байна. Олон салбарыг хамарсан нэгдсэн өргөн хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй бөгөөд хүүхдээ эрсдэлээс хамгаалахын тулд эцэг эхчүүд өөрсдөө мэдлэгтэй байх шаардлага тулгарч байна.

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Б.Батзориг:

-Сүүлийн гурван жилийн байдлаар цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад 15000 бүртгэгджээ. Мөн сүүлийн таван жилийн байдлаар цахим орчинд хүүхэд хохирсон гэмт хэрэг зүйлчлэлээрээ 173 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ оны эхний таван сарын байдлаар 17 орчим бүртгэгдсэн байна. Үүний эсрэг цагдаагийн байгууллагаас Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, хүүхэдтэй харьцах албан хаагчийн орон тоо зэргийг шинээр байгуулсан.

Г.АНУЖИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.Амарбаясгалан: Төмөр замын холболтын цэгийг эцэслэн тохирох  ач холбогдолтой айлчлал болно
Д.Амарбаясгалан: Төмөр замын холболтын цэгийг эцэслэн тохирох ач холбогдолтой айлчлал болно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​