fbpx Вагнер группийг батлан хамгаалах яамны захиргаанд шилжүүлэхийг Путин дэмжиж байгаагаа мэдэгдэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 25 секунд

Вагнер группийг батлан хамгаалах яамны захиргаанд шилжүүлэхийг Путин дэмжиж байгаагаа мэдэгдэв

Саяхан ОХУ-ын батлан хамгаалах яам Украинд байлдаж буй сайн дурын цэрэг дайчдыг өөрийн шууд захиргаанд шилжүүлэхээр болсныг зарласан билээ.

Уг шийдвэр гол нь хувийн зэвсэгт хүчний компани Вагнер группт чиглэсэн гэж ажиглагчид үзэж байгаа.

Оросын батлан хамгаалах яамны удирдлагуудтай байнга арцалддаг болсон Вагнерын тэргүүн Евгений Пригожин шийдвэрийг хүлээж авахгүйгээ мэдэгдсэн юм.

Мягмар гарагт цэрэг, дайны сэдвээр бичдэг нийтлэлчидтэй уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин батлан хамгаалах яамныхаа гаргасан санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

“Үүнийг аль болох хурдан хэрэгжүүлэх ёстой” гэж хэлсэн Путин хөлсний болон сайн дурын цэргүүдийг батлан хамгаалах яамны захиргаанд шилжүүлэх нь “эрүүл ухаан, тогтсон практик, хууль тогтоомжид нийцэх арга хэмжээ” гэж тайлбарласан байна.

Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн гаргасан шийдвэрийн дагуу Украинд байлдаж буй албан ёсны армийн бус зэвсэгт хүчнүүд бүгд энэ сард багтаан тус яамтай гэрээ байгуулах ёстой болж байгаа.

Дээрх шийдвэрийг зарласны дараахан Пригожин “Вагнерын цэргүүд Шойгутай ямар ч гэрээ байгуулахгүй” гэж мэдэгдсэн юм.

Тэрбээр уг мэдэгдэлдээ Шойгуг “ямар ч хэлбэрийн цэргийн хүчийг захирах чадваргүй хүн” гэж тодорхойлсон байна.

Путиний мэдэгдлийн дараа ч Пригожин байр сууринаасаа ухрахгүйг батлан илэрхийлжээ.

“Энэ дайнд биднийг оролцож эхлэх үед хэн ч батлан хамгаалах яамтай гэрээ байгуулах тухай хэлээгүй. Вагнерын дайчдын хэн нь ч ийм ичгүүртэй байдалд ороход бэлэн биш байна. Тиймээс хэн ч гэрээнд гарын үсэг зурахгүй” гэж тэр ярьсан байна.

Пригожин бас ОХУ-ын ерөнхийлөгч Вагнертай “энэ асуудлаар зөвшилцөнө” гэж найдаж байгаагаа хэлжээ.

Зарим ажиглагчид Украины дайнд Вагнерын нөлөөг хязгаарлах шийдвэрийг Путин нэлээд эрт гаргасан байж болзошгүй гэж үзэж байна.

“Шийдвэр энэ оны нэгдүгээр сард гарсан. Вагнерын хүч Бахмутыг эзлэн авсны дараа зарлахаар хүлээж байсан болов уу” гэж R-Politik улс төрийн судалгааны байгууллагын үүсгэн байгуулагч Татьяна Становая ярьжээ.

Олон сар үргэлжилсэн Бахмутыг эзлэх тулаанаа дуусгасны дараа энэ сарын эхээр Пригожин хувийн зэвсэгт хүчнээ фронтын шугамаас татсан юм. Тэрбээр Украины дайны үеэр Оросын талаас олон нийтэд хамгийн их танигдсан хүмүүсийн нэг болоод байгаа.

Үүнийг нь түүний ирээдүйн улс төрийн замналтай холбоотой гэж зарим хүмүүс үзэж байна.

Тухайлбал Украины дайны хувь заяанаас хамааран Пригожиний ирээдүй шийдэгдэж болзошгүй гэнэ. “Тэр өөрийнх нь оролцоогүйгээр Оросын арми ялах боломжгүй нь харагдсаны дараа Путин, Шойгу нарын нэг гуйна гэсэн хүлээлттэй байгаа болов уу. Тэр ийм зүйлийг мөрөөдөж байгаа” гэж Становая тайлбарлажээ.

Эх сурвалж: The Guardian

ЭЕШ: Өнөөдөр түүх, англи хэлний хичээлийн шалгалттай

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​