Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 22 секунд

Ногоон бонд, төсвийн тодотголтой өдрүүд

ҮНИЙН ӨСӨЛТ БИЗНЕСИЙНХНЭЭС ХАМААРНА

Өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн олны анхааралд байсан төсвийн тодотгол нэг их наяд 896 тэрбум төгрөгөөр батлагдлаа. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр есөн их наяд төгрөг болсныг статистикчид мэдээллээ. Харин зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 7.1 их наяд төгрөг болж, төсөв 1.4 их наяд төгрөгийн ашигтай гарсан байна. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого ойрын жилүүдэд байгаагүйгээр ашигтай гарч цалин, тэтгэвэр нэмэгдэх боломжийг бүрдүүлсэн гэсэн дарга нарын үгийг статистикчид “батлав” Сангийн сайд Б.Жавхлан "Мөнгөний нийлүүлэлттэй холбоотойгоор инфляц өсөх сөрөг дарамтыг төсийн бодлого, мөнгөний бодлогоор саармагжуулна. Төсвийн тодотголыг далимдуулж зах зээлд зохиомлоор үнэ өсгөх, хомсдол үүсгэх асуудалтай хатуу тэмцэнэ” гэлээ. Төсвийн зарлага өсөж байгаа нь мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлнө. Энэ нь инфляцад сөргөөр нөлөөлөх нөхцөл гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Гэсэн хэдий ч үнийн өсөлтөөс үүдсэн инфляцийн дарамтаас айгаад цалин, тэтгэвэр нэмэхгүй байж болохгүй гэдгийг тэрбээр хэлсэн юм.

Цалин, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөөр дамжуулан хүн амынхаа бодит орлогыг нэмэгдүүлж байгаа нь сайн ч гэлээ гарах сөрөг үр дагаварыг нь ухамсартайгаар давах шаардлага бий. Энэ нь бодлого боловсруулагчдаас гадна бизнесийнхэнд ч хамаатай бүр хамгийн их хамаатай. Өөрөөр хэлбэл, мөнгөний нийлүүлэлт эрэлтийг нэмэгдүүлж үнийг өсгөх шалтгаан. Үүнийг л ухамсартайгаар давах нь худалдаа, үйлчилгээний салбарынхны асуудал. Ямартай ч инфляц өнөөдөр биш ч тодорхой хугацааны дараа өсөх нь гарцаагүй. Харин үүнийг механик аргаар “барих” замыг эрэлхийлэх бололтой. Тэгэхээр Төвбанк бодлогын хүүгээ зөөлрүүлэх орон зайгүй. Мөнгөний бодлого чанга хэвээр үргэлжилнэ гэсэн үг. Нөгөө талдаа Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг чанд мөрдөнө гэдгээ Сангийн сайд хэлж байна лээ.

ҮЛ ХӨДЛӨХИЙНХӨН ЧУУЛАВ

“Реалторуудын дуу хоолой форум-2023” өнгөрсөн баасан гарагт болсон. “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулснаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамааруулж зохицуулах, хяналт тавих үүргийг хороо хэрэгжүүлэхээр хуульчилсан” хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлэв. Энэ салбарт тусгай зөвшөөрөлтэй нийт 317 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага ажилладаг байна.

“Ремакс” хэмээн хүмүүст танигдаж үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх гээд энэ салбарт хамааралтай бүхий л ажлыг хийж байна. Бас ч үгүй сүүлийн жилүүдэд идэвхитэй хөгжиж байгаа зах зээл. Тиймээс хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байсан. Энэ салбар мэргэжлийн ур чадварт суурилснаараа бусдад итгэл төрүүлж бас цаг хугацааг ч хэмнэх боломжийг бүрдүүлдэгээрээ онцлогтой. Иймээс мэргэжилтнүүдээ мэргэшүүлэх, чадавхжуулах, ёс зүйн зарчмыг бүрдүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо, Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн дээвэр холбоотой хамтран мэргэжлийн сургалтууд зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Түүнчлэн салбарын оролцогчдын нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, хариуцлагажуулахаар үл хөдлөх хөрөнгийн брокер, агентыг Үндэсний ажил мэргэжлийн стандартад хамруулан индексжүүлэн баталгаажуулжээ.

“НОГООН” ЗЭЭЛ БА САНХҮҮЖИЛТ

“Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023”-ын хүрээнд зохион байгуулсан цуврал хэлэлцүүлгийн нэг нь “Ногоон бонд”-ын салбар хуралдаан байв. Тус хуралдааны үеэр ХААН банк Монголын хөрөнгийн зах зээлд анхны “Ногоон бонд” гаргах зөвшөөрлөө Санхүүгийн зохицуулах хорооноос авснаа дуулгав. Тэд сэргээгдэх эрчим хүч, ногоон барилга байгууламж, хүрээлэн буй орчинд ээлтэй хөдөө аж ахуйн төсөл зэрэг ногоон эдийн засгийг дэмжих аж. Үүгээрээ санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлж буйг илэрхийлэхийг зорьсон байна. Энэ оны эхний улирлын байдлаар нийт арилжааны банкуудын ногоон зээлийн багц 301.7 тэрбум төгрөг байгаагаас 38.5 хувийг ХААН банк дангаар бүрдүүлж байна. Тус банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Тогтвортой хөгжил, тогтвортой санхүүжилтийн чиглэлд банкны салбар манлайлж, Монгол Улсын Тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн орчныг хөгжүүлэхэд бодитой ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна” гэв.

Мөн энэ үеэр Төрийн банк “Тогтвортой хөдөө аж ахуйг санхүүжүүлэх нь” сэдэвт салбарын хуралдааныг ТоС холбоотой хамтран амжилттай зохион байгуулсан. Тус салбар хуралдаанаар "Төрийн банк урт хугацаанд тогтвортой хөгжихийн тулд байгаль орчин, нийгэмд ээлтэй, сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааг дэмжих, зохистой засаглалын тогтолцоог хангаж ажиллах болно. Бид тогтвортой хөгжилд чиглэсэн зээлийн бүтээгдэхүүний багцыг 2030 он гэхэд нийт зээлийн багцын 10 хувьд хүргэнэ” хэмээн Төрийн банкны тэргүүн дэд захирал Д.Сугар хэлэв. Санхүүжилтийн хөшүүргийг ашиглах замаар хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учрах сөрөг нөлөө, эрсдэлийг багасгах, түүнд дасан зохицох үндэсний зорилтод хувь нэмрээ оруулахаар зорьж буй аж.

Доржийн ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Э.Макроныг хөнөөхөөр оролдсон сэжигтнийг баривчилжээ
Э.Макроныг хөнөөхөөр оролдсон сэжигтнийг баривчилжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​