fbpx АНУ-ын төрийн нарийн бичгийн даргыг Хятадын төрийн тэргүүн хүлээн авч уулзжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 16 секунд

АНУ-ын төрийн нарийн бичгийн даргыг Хятадын төрийн тэргүүн хүлээн авч уулзжээ

Бээжин хотод хоёр өдрийн хугацаатай айлчилж буй АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенийг өчигдөр Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин хүлээн авч уулзжээ.

Ингэснээр харилцаа нь түүхэн доод хэмжээндээ хүртэл муудаад байгаа дэлхийн тэргүүлэх хоёр гүрний хооронд дээд түвшний харилцаа холбоо сэргэж байна.

Ши Жиньпин талуудын харилцаанд ахиц дэвшил гарсныг уулзалтын дараа мэдэгдсэн бол Блинкен цаашдын яриа хэлэлцээг эхлүүлэх зам нээгдсэнийг мэдэгджээ.

Гэхдээ талуудын хооронд санал нийлэхгүй олон асуудал нээлттэй хэвээр үлдсэнийг тэр онцолсон байна.

Тяньаньмэний талбайн Ардын Их Хурлын ордонд 35 минут үргэлжилсэн уулзалтын дараа сэтгүүлчидтэй уулзахдаа Блинкен “Дээд түвшний харилцаа холбоо нь сөргөлдөөнийг хариуцлагатайгаар зохицуулж, өрсөлдөөнийг зөрчил тэмцэлд хүргэхгүй байх хамгийн сайн арга болохыг би онцоллоо. Хятадын тал ч бас үүнтэй санал нийлж байгаагаа илэрхийлсэн. Талууд харилцаагаа тогтворжуулах дээр санал нэгдлээ” гэж ярьжээ.

Америк-Хятадын харилцаа өмнөх ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны үеэс эхлэн хурцадсан юм.

Сүүлд Тайвань арлыг хүчээр өөртөө нэгтгэх бодлогыг Бээжингийн эрх баригчид ил тод зарлах болсон нь харилцааг улам бүр муутгаад байгаа.

Энэ оны эхээр Хятадын тагнуулын зориулалттай гэгддэг агаарын бөмбөлгийг АНУ-ын нутаг дэвсгэр дээр буудаж унагасан нь нөхцөл байдлыг нэмж дордуулсан юм.

Энтони Блинкен нь сүүлийн тав орчим жилийн хугацаанд Хятадад айлчилсан АНУ-ын гадаад бодлогын анхны тэргүүн болж байна.

Ши Жиньпинтэй уулзах үеэр Украинд явуулж буй Оросын дайн, Америкийн фентанилын хямрал, Тайвань, Умард Солонгосын асуудал, Хятад дахь хүний эрхийн нөхцөл байдал зэрэг олон сэдвийг хөндсөн тухай АНУ-ын төрийн департамент мэдээлжээ.

“Талууд зарим асуудлаар тохиролцоонд хүрч, ахиц дэвшил гаргасан нь уулзалтын чухал үр дүн байлаа” гэж бас мэдэгдсэн байна.

Бээжин хотод Ням гарагт Хятадын гадаад хэргийн сайд Чинь Гантай хэлэлцээ хийсэн Блинкений айлчлалын хөтөлбөрт Ши Жиньпинд бараалхах төлөвлөгөө байгаагүй юм.

Төлөвлөгдөөгүй уулзалтыг ердөө нэг цаг орчмын өмнө зарлажээ.

Блинкенийг Ши Жиньпин хүлээн авч уулзсан нь Хятадын тал АНУ-тай харилцаагаа тогтворжуулах хүсэл сонирхолтой байгаагийн илрэл гэж ажиглагчид үзэж байна.

Айлчлалын үеэр талуудын харилцааг сайжруулах чиглэлд томоохон ахиц дэвшил гарах хүлээлт анхнаасаа байгаагүйг мэдэгдсэн Блинкен ямартай ч дээд түвшний харилцаа холбоог сэргээж чадсан нь чухал үр дүн болохыг онцолжээ.

“Ахиц гаргах амаргүй. Хугацаа шаардагдана. Нэг айлчлал, нэг уулзалтаар шийдэгдэх асуудал биш” гэж тэр сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна.

Эх сурвалж: BBC

Далайд живсэн Титаник хөлгийг хүмүүст үзүүлэхээр явсан шумбагч хөлөг сураггүй алга болсныг хайж байна

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​