fbpx Д.Амарбаясгалан: Энэ долоо хоногт ТӨБЗГ болон холбогдох сайд нар төрийн өмчийн үйлдвэрүүд дээр ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Шуурхай онцлов
Огноо
Унших
7 минут 6 секунд

Д.Амарбаясгалан: Энэ долоо хоногт ТӨБЗГ болон холбогдох сайд нар төрийн өмчийн үйлдвэрүүд дээр ажиллана

Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-д үүссэн нөхцөл байдлын талаар тус компанийн болон Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар(ТӨБЗГ)-ын удирдлагууд Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр танилцуулав.

"Цемент шохой" ТӨХК-ийн Бизнес удирдлагын газрын дарга М.Нямбаяр "Шүүхийн шатанд манай компанитай холбоотой 28 хэрэг байгаа. Иргэний хэргийн шүүх дээр 14 хэрэг бий. Нийт хохирлын хэмжээ 392 тэрбум төгрөг.

Захиргааны хэргийн шүүх дээр ашигт малтмалын лицензтэй холбоотой нэг хэрэг бий. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр 4.8 тэрбум төгрөгийн хохирол барагдуулах ажиллагаа хийгдэж байна. Эрүүгийн хэрэг дөрөв бий бөгөөд хохирол нь 327 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна" хэмээн товч танилцуулсан.

Үүний дараа цементийн үйлдвэрлэлийн талаар "Цементийн үйлдвэрлэл эрс ихэссэн. 2022 онд гэхэд 400 гаруй мянган тонн цемент үйлдвэрлэсэн. Энэ бол түүхэнд байгаагүй дээд хэмжээ. Төрд ирснээр цемент, шохойн үйлдвэрлэл, цэвэр ашиг, эдийн засгийн үндсэн үзүүлэлт бүгд өссөн" хэмээлээ.

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл "Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК дээр 374.5 тэрбум төгрөгийг нэхэмжилж байгаа. Хөтөл ХХК, Хөтөлийн "Цемент шохой" нь тусдаа байгууллага. Хөтөлийн "Цемент шохой" нь тухайн үедээ улсын компани байсан. Бейсмент компани үүнд оролцохдоо Хөтөл ХХК гэж байгуулсан. Хөтөл ХХК-ийн банкнаас удаа дараа зээл авч байсан өр төлбөр нь Хөтөлийн үйлдвэр дээр бичигдэх аюул нүүрлээд байна. Энэ талаар тусдаа хэрэг үүсгээд 333.4 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа. Зөвхөн зээлийн үлдэгдэл гэхэд 61.3 сая ам.доллар. Зээлийн хүү нь өнөөдрийг хүртэл явж байна.

Цементийн үйлдвэрийг хувьчилж авсан шийдвэр нь тухайн үеийн хууль тогтоомжийг илт зөрчсөн гэж үзэн, бид асуудлаа Засгийн газарт уламжилж, холбогдох шийдвэрийг гаргуулсан.

Мөн л адил Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр хэрэглэсэн арга залиа ашигласан байгаа. 1985 онд байгуулагдсан уг үйлдвэрт 2011 онд хуурай аргаар нэг сая тонн хүртэлх хүчин чадалтай чулуунцрын үйлдвэр барина гээд хөрөнгө оруулагч тал хэмээн хувийн хэвшлийнхэн орж ирсэн. Энэ процесс нь эргэлзээтэй.

2015 онд УИХ-ын төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлд үүнийг оруулсан. Ингэхдээ өр төлбөрийг нь барагдуулах нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд хувьчлах гэсэн үг үсэгтэйгээр оруулжээ. Гэтэл Хувьчлалын тухай хуульд ийм агуулга, заалт байхгүй. Энэ бол илт хууль зөрчиж, бусдад давуу байдал олгосон. Хөрөнгө оруулагч талд бэлэглэж өгдөг ийм зүйл байхгүй.

Нөгөөх асуудал нь энэ үйлдвэрийг үнэгүйдүүлсэн. Үнэлгээний төв гэдэг компаниар энэ үйлдвэрийг үнэлүүлэхэд 30 хүрэхгүй тэрбум төгрөг, өр төлбөрийг хасахаар үндсэндээ энэ компанийг зүгээр авчхаж байгаа юм" гэлээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн Цемент шохойн үйлдвэр цаашлаад Монголросцветмет зэрэг өмчлөлд байсан өмч хөрөнгүүдийг өмчилсөн, концессын гэрээгээр авсан зэрэг үйл ажиллагаатай холбоотой асуудлыг луйврын шинжтэй гэж үзсэн. Мөн авсан зорилгоо хангахын тулд үйл ажиллагаа огт хийгдээгүй байна гэж дүгнэсний үндсэн дээр төрд буцаан авсан.

Засгийн газрын зүгээс мэдээлэлд ойрын, улс төрийн эрх мэдлийн давуу тал зэргийг ашиглаж олон түмний өмч хөрөнгийг луйвардаж байгаа үйл явцтай эвлэрэхгүй.

Иймд Эрдэнэт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн Цемент шохой зэрэг компанийн хувьчлал, концессын гэрээг цуцалсан. Зөвхөн энэ гурвын эзэмшиж буй эд хөрөнгө, орд газрын лиценз зэргийг үнэлбэл хэдэн арван их наядаар яригдана. Газрын хэвлийн баялаг нь Монголын нийт ард түмний өмчид байх ёстой, өгөөжөө хүртээдэг байх ёстой гэх зарчмыг Үндсэн хуульд заасан.

Харамсалтай нь эрх мэдэл, улс төрийн нөлөөлөл, мэдээлэлд ойр байгаа давуу талаа ашиглаж нэг гэр бүл, нэг компани эдгээр том өмчийг эзэмшиж, өөрсдөдөө илүү ашиг орлого олох зорилгоо хангахад чиглэж байна.

Гар утас хулгай хийсэн иргэнийг долоо хоногт асуудлыг нь шийдвэрлэдэг хууль хяналт байгууллага нь Монголын ард түмний хэдэн их наядаар хэмжигдэх том өмч хөрөнгийг хулгай луйвар хийсэн этгээдүүдтэй хариуцлага тооцох болохоор тав, зургаан жилээр хойш сууж байгаа байдал нь шударга ёс алдагдаж байгаагийн илрэл юм.

Мөн энэ долоо хоногт ТӨБЗГ, Засгийн газрын холбогдох сайд нар эдгээр үйлдвэр дээр очиж ажиллаж, тодорхой асуудлыг шийдвэрлэнэ. Боломж олдвол хууль хяналтын байгууллагын энэ асуудлыг хариуцаж байгаа хүмүүсийг газар дээр нь урьж, хамтарч ажиллах нөхцөлийг хангах зүйтэй" хэмээсэн.

Түүнчлэн сайд Д.Амарбаясгалан Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр "Эрдэнэтийн асуудлаар Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Худалдаа Хөгжлийн Банк(ХХБ) болон Эрдэнэтийг худалдаж авах процессыг зохион байгуулсан компаниудтай яриа хэлэлцээнд орж, өр төлбөрийг барагдуулах ажлыг зохион байгуулсан.

Эрдэнэтийн худалдан авах ажиллагааг хийсэн "Mongolian Copper Corporation" дангаараа хариуцаж байгаа гэж асуудалд хандаж, Засгийн газартай хэлэлцээрт орохгүйгээр хэдэн жил болсон. Өнөөдрийн үр дүн юу вэ гэвэл "Mongolian Copper Corporation" нь ХХБ-тай салшгүй холбоотой гэдгээ нотолсон. Учир нь ХХБ төрөөс авсан байгаа своп хэлцэлтэй холбоотой болон бусад төрлийн Монголбанктай холбогдсон өр зээлтэй холбоотой асуудлуудаа Эрдэнэт үйлдвэрийг худалдаж авахад гаргасан мөнгөндөө суутган тооцуулсан.

Энэ нь нэг ёсондоо "Mongolian Copper Corporation" гэдэг шинээр байгуулагдсан компани дангаараа Эрдэнэтийн асуудлыг хариуцахгүй юм байна, үүний цаана ХХБ санхүүжүүлэгч нь байжээ гэдгийг нотолсон үйл явдал боллоо гэдгийг хэлэх нь зүйтэй" хэмээлээ.

Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 64 улсаас 62 дугаарт эрэмбэлэгджээ
Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 64 улсаас 62 дугаарт эрэмбэлэгджээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​