fbpx Захирлаа “залгидаг” Тавантолгой шүү, Ж.Ганбат аа?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Том онцлох
Огноо
Унших
7 минут 40 секунд

Захирлаа “залгидаг” Тавантолгой шүү, Ж.Ганбат аа?!

Нүүрсний хулгай, “Эрдэнэс Тавантолгой” компани хоёр “чацуу” гэхэд болно. Энэ компанийг байгуулж, Тавантолгойг төр ажиллуулж эхэлснээс хойш л нүүрсний хулгай гээч зүйл дагажээ. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн нүүрс арав гаруй жилийн турш олон улстөрч, бизнесмэн зэрэг нөлөө бүхий этгээдүүдийг “бондойлгож” иржээ. Өнөөдөр хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй хэргүүд, түүнд хэн хэн холбогдоод байгаагаас энэ тодорхой харагдана.

Гэхдээ дээрх хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлууд тухайн цагийнхаа “ташуур”-т өртчихдөг байв. Улс төрийн бүлэглэлүүд, өндөр албан тушаалтнуудын нүүрсний төлөөх зодооныг “Зууны мэдээ” сонин 2016 оноос хойш энэ агуулгаар хааяа “дуугарч” ирсэн. Тэр жилийн сүүлчээр “...Захирлуудыг золигт гаргасаар байх тогтолцооны гажиг” гэж байгаад “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлуудын ажиллах хугацаа эмгэнэлтэйгээр дуусдаг талаар нийтэлж байлаа. 2020 онд “...Захирлууд нь золигт гардаг “ЭТТ” буюу захирал асан Д.Ариунболдыг баривчиллаа” гэж бас бичсэн.

Тэдгээрт “...Энэ компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож ажилласан хүмүүс өөрийн албан тушаалын карьертаа цэг тавьж, эсвэл орон шоронгийн асуудалтайгаар ажлаа өгдөг” гэж байсан нь өнөөдөр ч хэвээрээ л байна.

Ер нь бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлууд тэгж л дуусдаг. Дахин сануулъя л даа. 2010 оны арванхоёрдугаар сарын 21-нд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ хуралдаж гүйцэтгэх захирлаар Б.Энэбишийг түр томилох шийдвэр гаргажээ. 2011 он гараад удалгүй Б.Энэбишийг жинхэлсэн байдаг.

Харин АН засаг авсны дараа буюу 2012 онд түүнийг чөлөөлсөн. Тэр зүгээр чөлөөлөгдсөнгүй. Хятадын “Чалко” компанитай маш хямдаар нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн. Том даацын 10 машины дугуй бас таван тэрбум төгрөгийн дугуй “шахсан” зэрэг хэрэгт буруутгагдсан. Тэрбээр эх орноосоо дайжиж, харьд амьдрах болсон. Түүнээс хойш Монголд ирсэн эсэх, түүнд холбогдох хэрэг хэрхсэн нь өнөө хэр нь тодорхойгүй. Б.Энэбишийн дараа 2012 оны аравдугаар сарын 11-нд УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал боллоо. Түүнийг хоёр жил гаруйн дараа буюу 2015 оны хоёрдугаар сарын 25-нд “хүргэн” Г.Дэнзэнгийн гэх хэрэгт холбогдуулан цагдан хорьсон. Я.Батсуурийг баривчилсны дараа 2015 оны дөрөвдүгээр сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар Ч.Сайнбилэгийг томилов. ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан энэ эрхэм “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга байсан. Харин тэрбээр арав гаруй хоногийн дараа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Дараа нь 2015 оны тавдугаар сарын 7-нд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн шийдвэрээр гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү Батбилэгийг томилов. Б.Батбилэг тус компанийн Борлуулалт, маркетинг, ложистикийн газрын захирлаар 2013 оноос ажиллаж байв. Бас л удсангүй. Түүнийг 2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд “Эрдэнэс Тавантолгой” компанид бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхийг эсэргүүцсэн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн ТУЗ-ийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэнтэй холбогдуулан Засгийн газрын шийдвэрээр ажлаас нь чөлөөлөв. Ингээд шинэ гүйцэтгэх захирал томилогдтол “Эрдэнэс Монгол” колпанийн Хууль эрх зүйн асуудал хариуцсан Т.Билгээ гүйцэтгэх удирдлагыг түр орлохоор болсон байдаг. 2016 оны есдүгээр сарын 2-нд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ хуралдаж, Д.Ариунболдыг гүйцэтгэх захирлаар томилсон юм. Д.Ариунболд нь ажлаа аваад хэдхэн сарын дараа буюу 2017 оны гуравдугаар сарын 30-нд “Чалко”-гийн өрийг өлж дуусгасан тухайгаа зарлаж байлаа. Энэ үеэрээ Тавантолгойн нүүрсийг сонгон шалгаруулалтаар олборлуулах болсон тухайгаа дуулгаж байв. Дараахан нь Д.Ариунболд ажлаа өгч, оронд нь дэд захирлаар нь ажиллаж байсан Б.Ганхуяг дээшилж томилогдсон юм. Гэвч Д.Ариунболдыг ажлаа өгөөд бараг гурван жил болсны дараа 2020 оны тавдугаар сарын 4-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн баривчилсан. “...Түүнийг нүүрсний хулгайтай холбоотой баривчилжээ” гэж тэр үед мэдээлж байв. “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар хамгийн удаан ажилласан Б.Ганхуягийн талаар олон нийт бүгд мэднэ. Тэр одоо асуудлаа шүүхээр шийдүүлнэ.

Тэгвэл одоо Ж.Ганбат тэднийг залгаж, “Эрдэнэс Тавантолгой”-г удирдаж байна. Түүнийг Засгийн газраас тус компанид Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Найман сар болж байна. Ж.Ганбатыг очсоноос хойш “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалтын орлогос нэмэгдсэн. Энэ үнэн. Б.Ганхуяг ч хэдхэн сарын өмнө “...Их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан” гээд магтуулж сайшаалгаад, Төрийн тэргүүнээс “Гавьяат” хүртэл аваад мандаж явсан шүү. Дээрээс нь, өмнөх захирлуудыг ярьдаг байсан шиг дэл сул “хов” Ж.Ганбатын үед ч тасрахгүй байна. “...Түүнийг Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр очсоноос хойш “Эрдэнэс Тавантолгой” компани Сангийн яамныхнаар дүүрсэн” гэж яригдаад удлаа. “...Хөрс хуулалтын тендерт хуудуу орж “Моннис” Чукад өгчихлөө” гэж бас цуурч байна. Бас “...Төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор нэр бүхий компанид давуу байдал олгоод байж болзошгүй” гэлцээд эхэллээ. Ингэж байгаад л “юм “ болж байсан гашуун түүх бий. Тиймээс 2016 онд, 2020 онд хэлж байснаа дахиад шулуухан хэлье. “...Уг нь тэд Төрийн өмчит том компанийн гүйцэтгэх захирлын сэнтийд алдар цуугаа дуудуулан байж, олон хүний атаа жөтөөний дор томилогддог. Харин хэсэгхэн хугацааны дараа хуулийнхнаар тогтоол уншуулан хөөгдөн барин ажлаа өгнө. Тэр үедээ тэд нөгөө¬дүүлдээ найддаг. Харин нөгөөдүүл нь тэднийг золигт гаргадаг. Тэдний албыг үргэлжлүүлэн хашиж байгаа өнөөдрийн гүйцэт¬гэх захирлуудыг ч ийм ирээдүй хүлээж байгааг үгүйсгэх аргагүй. Баабарын хэлснээр тогтолцоогоо өөрчлөхгүй л бол энэ байдал үргэлжилсээр байх ажгуу” гэж байсан маань хуучраагүй л байна. Тэгэхээр Ж.Ганбат болгоомжлох хэрэгтэй. Энэ “Эрдэнэс Тавантолгой” чинь захирлаа “залгидаг” Тавантолгой шүү. Мартсанаас, “Эрдэнэс Тавантолгой”-г удирдаад байгаа Ж.Ганбат чинь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байх аа. Үндсэн ажил нь гайгүй л явдаг байгаа даа?!

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

​Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 хэмийг давж хална
​Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 хэмийг давж хална
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​