fbpx Дэлхийн хүн амын 3.6 хувь нь эх орноосоо гадна амьдарч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 15 секунд

Дэлхийн хүн амын 3.6 хувь нь эх орноосоо гадна амьдарч байна

ЖЕНЕВ. /Anadolu/. Дэлхийн хүн амын 3.6 хувь буюу 281 сая хүн 2020 оны байдлаар эх орон, төрсөн нутгаасаа гадна амьдарч байгаа бөгөөд олон улсын шилжилт хөдөлгөөн нь дэлхий нийтийн хойшлуулшгүй асуудал болоод байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар /UNHCR/ мэдээлжээ.

Хүн төрөлхтний түүхэнд тулгамдсан асуудал байсаар ирсэн шилжилт хөдөлгөөн нь сүүлийн 20 жилд янз бүрийн таагүй үйл явдлуудын улмаас дэлхийн өнцөг булан бүрд мэдрэгдсэн томоохон асуудал болж, улмаар шийдвэрлэх үйл явц нь олон улсын байгууллагууд, засгийн газруудын чадал чансаанаас хэтрээд байна.

Дайн дажин, зөрчил мөргөлдөөн, орлогын тэгш бус байдал, муу засаглал зэрэг түгээмэл шалтгааны улмаас төрсөн улс орноо орхин явахаас өөр аргагүйд хүрсэн хүний тоо урьд хожид үзэгдээгүй түвшинд хүрээд байгаа бөгөөд дэлхийн дулаарал, байгалийн гамшигт үзэгдлүүд ч мөн нэрмээс болж байна. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээллээр, 2020 оны байдлаар ойролцоогоор 281 сая хүн буюу дэлхийн хүн амын 3.6 хувь нь янз бүрийн шалтгааны улмаас төрсөн улс орон, бүс нутгаа орхин цагаачлахаас өөр аргагүйд хүрчээ.

Тодруулбал, тэдний 86.7 сая нь Европ тив рүү, 85.6 сая нь Ази руу, 58.7 сая нь Хойд Америк руу, 25.4 сая нь Африк руу, 14.8 сая нь Латин Америк, Карибын тэнгисийн орнууд руу, 9.4 сая нь Австрали зэрэг далайн орнууд руу цагаачилсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар мөн дэлхийн хэмжээнд 108.4 сая хүн зөрчил мөргөлдөөн, хавчлага, хүний эрхийн зөрчлийн улмаас орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрээд байгаа талаар мэдээлсэн юм.

Тэдгээр хүмүүсийн 62.5 сая нь дотооддоо, 35.3 сая нь бусад улс орон руу дүрвэсэн бол 5.4 сая нь орогнол хүсэгч байна. Улмаар дэлхий даяарх дүрвэгсдийн 76 хувийг хүлээн аваад буй бага, дунд орлоготой орнууд “нуруун дээрээ хамгийн хүнд ачааг үүрч байна”.

Түүнчлэн нийт орогнол хүсэгчдийн 20 хувьд нь буурай хөгжилтэй орнууд зөвшөөрөл олгосон бол 70 хувийг нь хөрш орнууд нь хүлээн авсан байна. Харин дүрвэгсдийн тоог улс орнуудаар авч үзвэл, Турк улс хамгийн олон буюу 3.6 сая дүрвэгч хүлээн авчээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Нисэхийн аюулгүйн тойрог дээр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдааг мөргөсөн этгээдийг эрэн сурвалжилж байна

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​