fbpx Б.Бат-Энэрэл: Дэлхийн дуучин болно доо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 30 секунд

Б.Бат-Энэрэл: Дэлхийн дуучин болно доо

Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээж, шинэ содон утга аялгуутай дуугаар сонсогч олноо хөглөдөг авьяаслаг хүү бол Б.Бат-Энэрэл билээ.

-Сүүлд гаргасан уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?

-“Бурхандаа зориулж дуулаарай” хэмээх ээлжит шинэ уран бүтээл маань мэндлээд удаагүй байна. Дууны шүлгийг МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Ч.Алтантүлхүүр ах бичсэн юм. Харин аялгууг нь Соёлын тэргүүний ажилтан Ж.Батболд ах хийсэн. Дуу бүтсэн түүх гэвэл Ч.Алтантүлхүүр ах “Ийм дуу байна, ахын дүү дуулах уу” гэж санал тавьсан. Тиймээс надад таалагдаад дуулсан. Энэ хоёр эрхэм хүнтэй олон уран бүтээлд хамтарч ажиллаж байна. Мөн “Баярлуулж яваарай” дуугаа А.Санчирмаа хэмээх охинтой хамт дуулж байгаа. Надтай ижилхэн мөрөөдөлтэй байсан. Тиймээс мөрөөдөлд нь багахан ч гэсэн тусалъя гэж бодсон.

-Анх дуулж эхэлсэн үе нь саяхан мэт санагдаж байна. Өдий хугацаанд хэдэн дуу гаргаад байна?

-Хоёр настайгаасаа дуулж сурсан. Багштайгаа таван настай байхаасаа танилцаж хамт дуулсан юм. Анх “Хаан заяатай орчлон” дуугаа түмэн олондоо хүргэсэн билээ. Миний анхны уран бүтээл учраас бүх зүйлд нь чин сэтгэлээсээ хандсан. Тухайн уран бүтээлийг Ардын жүжигчин С.Батсүх багштайгаа хамтран дуулсан байдаг. Мөн урын санд маань багштайгаа болон ганцаарчилсан 40 гаруй уран бүтээл бий. Бүх дуундаа хайртай. Хайр сэтгэлийн тухай дуу байхгүй, бусад сэдвийг дууг дуулсан байх. Тухайлбал, нутаг ус, аав ээж, найз, эх орны тухай дуу бий.

-Ардын жүжигчин С.Батсүхтэй хамт олон уран бүтээл гаргасан. Тиймээс багшаасаа үлгэр дуурайлал авдаг байх?

-Би эрэгтэй эмэгтэй хоёр багштай. Эмэгтэй багш нь С.Батсүх багшийн маань эхнэр юм. Хоёр багшийгаа урлагийн замд хөтөлсөн аав ээж гэж боддог. С.Батсүх багш маань “Миний хүү дуугаа чин сэтгэлээсээ дуулбал бурхдад хүртэл сонстоно шүү” гэж захидаг. Багштайгаа хамт дуулах үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж. Тиймээс багшдаа үргэлж баярлаж, хайрлан хүндэлдэг.

-Тайзны хувцсаа дуулж буй дуутайгаа зохицуулж өмсдөг байх. Хувцасны загвар, стилийг хэн бүрдүүлж өгдөг вэ?

-Би дуулахдаа өмсөх хувцсаа ойр дотны хүмүүстэйгээ ярилцаад сонгодог. Өөрийн хүссэн хувцсаа өмсөхөөр тааламжтай байдаг. Мөн тайзан дээрээ өөрийн хүссэнээрээ дуулахад хувцас чухал үүрэгтэй. Дуулж буй дууныхаа утга агуулгатай зохицуулж хувцасладаг. Дуугаа утга үгэнд амьдарч дуулахыг хичээдэг. Тухайлбал, ээжийн тухай дуу дуулахдаа ээжийгээ дотроо бодно.

-Урлагийн хүн тэр дундаа дуучин хүний хамгийн том орон зай нь тайз байх. Үзэгчдийн алга та­шил­­таас ямар мэдрэмж авдаг вэ?

-Тайз бүхэн ижилхэн мэдрэмж өгдөг. Үзэгчдийн алга ташилтаас эрч хүч, эерэг энерги, урам зориг авах нь сайхан. Би тайзан дээр дуулж байхдаа их аз жаргалыг мэдэрдэг. Тиймээс үзэгч сонсогч,тайзандаа хайртай.

-Ер нь шантарсан, урам хугарсан үе тохиолддог байх. Энэ үеэ хэрхэн даван туулдаг вэ?

-Би өдий хугацаанд шантарч урам зориггүй болсон удаагүй. Хэрэв дуулах дургүй, зорилго мөрөөдөлгүй байсан бол шантрах байсан. Учир нь амархан зүйл гэж байхгүй. Уран бүтээл хийгээд явахад бэрхшээл багагүй тулгарна. Жишээ нь, “Өөртэйгөө ярилцахуй” дууныхаа зураг авалтад орохдоо гадаа их хүйтэн байсан болохоор даарсан. Гэхдээ би хийж байгаа ажилдаа дуртай болохоор хэцүү байна гэж хэлээгүй. Тиймдээ ч дэлхийд алдартай, сайн дуучин болох мөрөөдөлтэй учир тохиолдсон бүхнийг даваад л гарна. Үргэлж сайн уран бүтээл гаргахын төлөө хичээдэг.

-Мөрөөдлөө биелүүлэхийн тулд юу хийх ёстой гэж боддог вэ?

-Надад хамгийн чухал зүйл эрүүл мэнд, элэг бүтэн амьдрал, уран бүтээл юм. Мө­рөө­дөлтэй хүн зорилготой байдаг. Зорилгодоо хүрэхийн тулд сайтар хөдөлмөрлөж туршлагатай болох хэрэгтэй. Мөн аливаад хан­дах хандлага, төлөвшил зөв байх чухал. Би л мундаг гээд биеэ тоож болохгүй гэж боддог. Үзэгч сонсогчоо хүндэлдэг, соёлтой байх нь чухал. Би хүн хамт зураг авахуулъя гэвэл хүндэтгэлтэй ханддаг. Миний гаргасан тухайн үеийн зан, хандлагыг дараа нь тэр хүн ярьдаг юм билээ. Тиймээс сайн хүн байх ёстой. Хэрвээ надтай зурагаа авхуулая гэхэд нь би боломжгүй гэж хэлбэл “ямар муухай зантай хүүхэд вэ “ гэж бодно. Ийм зан гаргаад байвал нэг мэдэхэд намайг хэн ч хүндлэхгүй, сонсохгүй.

-Тэгэхээр хамт зураг авахуулсан сонсогчидод нь эерэг сэтгэгдэл үлддэг шиг санагдлаа?

-Хэчнээн завгүй явсан ч үзэгч сонсогчоо хүндэлнэ. Дээр нь би нэг эгчтэй Хөгжим бүжгийн сургууль дээр таараад хамт зураг авахуулсан юм. Гэтэл хэд хоногийн дараа би хөдөө явах гэж байгаад дэлгүүрийн гадаа таараад. Тэгсэн нөгөө эгч намайг таниад хажуугаар гарахдаа “Бат-Энэрэл байна, энэ ёстой хөөрхөн хүүхэд, хүнийг хүндэлдэг” гэж ярих нь сайхан санагдаж байлаа. Дуучин хүн зураг авахуулах нь дуулахын хажуугаар дагалдах ажил нь юм.

Баатарын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АН-ынхны “ах нар”-аасаа салах шийдэл буюу Лу.Гантөмөрийн “бие даах” гарц
АН-ынхны “ах нар”-аасаа салах шийдэл буюу Лу.Гантөмөрийн “бие даах” гарц
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​