fbpx Монголд шатахууны хомсдол үүсэх үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 52 секунд

Монголд шатахууны хомсдол үүсэх үү?

УИХ-ын даргын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр шатахууны асуудал яригджээ. Үүнтэй холбогдуулан манай улсад шатахууны нийлүүлэлт буурах эсэх болон нөөцийн талаар албаны хүмүүсээс асуулаа.

АМГТГ-ын Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал "Одоогоор шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа.

2023 оны зургаадугаар сарын 20-ны байдлаар улсын хэмжээнд АИ-92 бензин 34,624 тонн буюу 28 хоногийн нөөцтэй, дизель түлш 79,317 тонн, 32 хоногийн, АИ-95 27 хоногийн, АИ-80 бензин 18 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 бензин 20,996 тонн, 22 хоногийн, дизель түлш 47,586 тонн, 40 хоногийн, АИ-95 33 хоногийн нөөцтэй байна.

Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэр засварт орсон ч ОХУ-ын бусад компаниудаас авчихдаг болохоор шатахууны хомсдол үүсэхгүй.

Иргэд бензиний хомсдол үүсэх гэж байна гээд ердийн хэрэглээнээсээ илүүг аваад нөөцөлж, зохиомол хомсдол үүсгэдэг. Тийм байж болохгүй, шатахууны нийлүүлэлт хэвийн байна" гэв.

УУХҮЯ-ны Газрын тосны газрын бодлогын дарга Б.Анхбаяр "Монгол Улсын шатахууны дотоодын хэрэглээний 96%-ийг ОХУ-аас худалдаж авдаг. Үүний 70 орчим хувийг "Роснефть" компаниас нийлүүлдэг.

Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрт наймдугаар сарын дунд үед засвар хийгдэх байх, тодорхойгүй байна. Хэрэв үйлдвэр засварт орвол импортлогч ААН-үүд ОХУ, БНХАУ-аас шатахуун авахаа өөрсдөө зохицуулна. Яамнаас энэ үед шатахууны хомсдол үүсгэхгүй байх бодлого барина.

Санкт Петербург хотод болсон олон улсын эдийн засгийн чуулганд УУХҮЯ оролцсон, энэ үеэр ямар нэгэн компаниас шатахуун авах асуудлаар гэрээ, хэлэлцээ хийгдээгүй"-г хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 20-нд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинтой албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотод 2023 оны наймдугаар сард зохион байгуулахаар тохирсон байна.

Хамтарсан комиссын хуралдаанаар хоёр орны худалдааны хэт тэнцвэргүй байдал, хэрэгжилт нь удаашралтай байгаа дэд бүтцийн томоохон төслүүдтэй холбоотой асуудлуудын бодит шийдлийг ярилцах бөгөөд үүнд шатахууны асуудал орж байгааг эх сурвалж тодотгов.

БНХАУ-д зорчиж буй иргэдийн анхааралд
БНХАУ-д зорчиж буй иргэдийн анхааралд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​