fbpx Гурилын үнэ дахиад нэмэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 9 секунд

Гурилын үнэ дахиад нэмэгдлээ

Өнгөрсөн оны 9 сард энэ асуудал нэлээн өргөн хүрээнд яригдаж, үндсэн түүхий эд болох улаан буудайн үнэ олон шалтгааны улмаас нэмэгдэж байгаа нь гурилын үнийг хамгийн багадаа 50-60 хувиар нэмэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүсгээд байгаа тухай “Гурил үйлдвэрлэгч бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо” ГҮТББ-ын зүгээс албан ёсоор мэдэгдэж байсан. Ийнхүү салбар салбартаа өөрсдийн тогтвортой байдлаа хадгалах үүднээс байж болох хэмжээнд үндэсний үйлдвэрлэгчид үнээ нэмээд хэсэг намжсан билээ. Гэтэл гурлын үнэ килограмм тутамдаа 250-300 төгрөгөөр тус тус нэмэгдээд эхэлжээ.

Нийслэлийн статистикийн газраас гаргасан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгаанд 2022 оны 6 сард нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1499-1800 төгрөг, 1-р зэргийнх 1300-1600 төгрөг, 2-р зэргийнх 969-1200 төгрөг байсан бол одоо 2023 оны 06-р сарын 12-ны байдлаар савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 2400-2900 төгрөг, 1-р зэргийнх 2100-2500 төгрөг, 2-р зэргийнх 1249-1800 төгрөг байна.

Монголчууд мах, гурил, төмс гэсэн гурван бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байгаа" гэж албаныхан ам бардам ярьдаг ч гурилан бүтээгдэхүүний 30 гаруй, хүнсний ногоо болон сүү, сүүн бүтээгдэхүүний 40 орчим, өндөгний 50 орчим хувь, загас, будаа, элсэн чихэр, тахианы мах, ургамлын тос, бүр хүнсний давсаа хүртэл 100 хувь гаднаас импортолдог хэвээр.

Гэтэл дотоодынхоо хэрэгцээг хамгийн өндөр хувиар бүрэн хангадаг гэх гурил үйлдвэрлэлийн гол түүхий эд болох улаан буудайн нөөц хангалттай байхгүй мөн чанарын шаардлага хангахгүй байгаагаас болж ийнхүү гурилын үнэ нэмэгдэх болсон хэмээн гурил үйлдвэрлэгчид ярьж байна. Улаан буудайг чанараар нь:

  • 1-р ангиллын улаан буудай
  • 2-р ангиллын улаан буудай
  • 3-р ангиллын улаан буудай
  • 4-р ангиллын улаан буудай хэмээн ангилдаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд нөөцөлсөн 1,2,3-р ангиллын улаан буудайн нөөц дуусаж, 4-р ангиллын улаан буудай үлдсэн байгаа бөгөөд түүнийг дангаар гурил үйлдвэрлэлд ашиглаж болохгүй учраас импортоор сайн чанарын улаан буудай оруулж ирэхээс өөр аргагүй байдалд оржээ. Иймээс л гурил үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнд бага ч болов өөрчлөлт оруулж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч ажиллаж байгаа нь энэ юм. Гурил, гурилан бүтээгдэхүүний зах зээлийг тодорхойлж буй үйлдвэрлэгчид хэрэглэгчдэд өдөр бүр шинэ бүтээгдэхүүн хүргэхээс гадна улсад чамгүй хэмжээний татвар төвлөрүүлдэг. Үүнээс гадна тэд гаднаас импортын ямар нэг бүтээгдэхүүн оруулж ирдэггүй. Эх орны хөрсөнд ургасан улаан буудай зэрэг бүтээгдэхүүнийг ашиглан, эцсийн бүтээгдэхүүн гаргаж, олон зуун ажлын байр бий болгон ажиллаж байгаагаараа онцлог. Гэтэл улсаас тэднийг дэмжсэн дорвитой шийдэл байхгүй, үр дүнгүй алсын хараагүй бодлого шийдвэр гаргасан болоод өнгөрдөг нь өнөөдөр ард иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх гол суурь болоод байна.

Зөв шийдэл, цогц уялдаа холбоо бүхий төрийн бодлого энэ салбарт яаралтай хэрэгтэй байна. Уг дутуу дулимаг байдлаас болж өнөөдөр гурилын үнэ өслөө. Дараа нь бидний өдөр тутмын гурилан бүтээгдэхүүний үнэ өсөх нь ердөө цаг хугацааны л асуудал болжээ.

Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 34.6 хувийн гүйцэтгэлтэй байна
Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 34.6 хувийн гүйцэтгэлтэй байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​