fbpx Н.Мандуул яагаад Хөгжлийн банкнаас “зугтсан” бэ?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Том онцлох
Огноо
Унших
7 минут 29 секунд

Н.Мандуул яагаад Хөгжлийн банкнаас “зугтсан” бэ?!

Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2021 оны наймдугаар сарын 3-ны хурлаар Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Н.Мандуулыг тус банкны гүйцэтгэх захирлаар томилж байв. Тэрбээр энэ албан тушаалд жил хагас орчим ажиллаад 2023 оны тавдугаар сарын 13-нд өө­рийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Одоо ШӨХТГ-ын даргаар ажиллаж байна.

Н.Мандуулын тухайд Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагаар төгсөөд, дараа нь АНУ-ын Брэндайзын их сургуульд Бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Анх 2007 онд Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөхөөр ажиллаж эхэлснээс хойш Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, АНУ-д “IHS Consulting group”-ын санхүүгийн шинжээч, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга, “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн тэргүүн дэд захирал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд бүтэц хариуцсан захирал, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын даргаар ажиллажээ.

Ингэж 14 жилийн турш санхүүгийн чиглэлээр төрд голдуу алба хашиж ирсэн. Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар жил хагас ажиллахдаа л “...Хэн бэ” гэдгээ таниулсан. Хийсэн ажлыг олон нийт мэднэ. Чанаргүй зээлүүдийг нийтэд ил болгож, их наяд гаруй төгрөгийг төлүүлсэн. Үнэн хэрэгтээ Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэх дээр засгаас ч, хэвлэлээс ч, ер нь олон нийтийн зүгээс онцгой дэмжлэг үзүүлсэн л дээ. Гэхдээ энэ нь дампуурлыг ирмэгт очсон Хөгжлийн банк, цаашилбал дэгэн догон болсон Монгол Улсын эдийн засгийг тогтоосон. Ингэж хэлж болно. Гэтэл тэрбээр тус банкны өр зээлүүдийг цэгцлээд яг л ажиллаж эхлэх үе дээр нь өргөдлөө өгөөд яваад өгөв. Яагаад гэдгийг өөрөө “...Хувийн шалтгаан, бас намайг ковидын үед түр тушаалаар томилсон учраас өргөдлөө өгсөн” гэж тайлбарласан.

Яг үнэндээ Н.Мандуул чөлөөлөгдөх өргөдлөө өгч, хувь хүнийхээ тухайд маш зөв нүүдэл хийсэн юм. Учир юу гэвэл энэ Хөгжлийн банк тогтолцооны хувьд “Эрдэнэс Тавантолгой”-гоос ялгарах юмгүй. “Эрдэнэс Тавантолгой”-г “...Захирлаа залгидаг” гээд байгаа шүү дээ. Хөгжлийн банк ч адилхан. Ер нь бол “...Хөгжлийн банкны захирал хуулийн байгууллагын хаалга татдаг тогтолцоотой шүү” гэдгийг “Зууны мэдээ” аль 2016 оноос л “хэлсээр” ирсэн. Тэр үед “...МАН Засгийн газраа байгуулаад удалгүй ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг томилсон. Тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг энэ сарын 11-ний орой АТГ-ынхан баривчлан саатууллаа. Ингэж хорьсны дараа дээрх ажлын хэсгээс мэдээллийг олон нийтэд хүргэж эхэлсэн. Хэвлэлд гарч буй мэдээллээс үзэхэд ажлын хэсгийнхэн Хөгжлийн банктай холбоотой зөрчлийг Засгийн газарт танилцуулж, дараа нь холбогдох мэдээллийг АТГ-т өгчээ. Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “... Шалгалт хийх явцад ноцтой зөрчлүүд илэрсэн. Наад зах нь төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олголт холбогдох хууль журамд нийцээгүй, зээлийн эрсдэлийн ямар ч судалгаа, төсөв төсөөлөлгүй санасан зоргоороо салхинд хийсгэж, сарвууныхаа салаагаар урсгаж байсан юм уу даа гэж санагдсаныг нуух юун. Үүнээс гадна тус банкны дотоод үйл ажиллагаа, удирдлагуудтай холбоотой ноцтой зөрчлүүд ч илэрсэн” хэмээн мэдэгдсэн юм. Н.Мөнхбатыг 20 гаруй тэрбум төгрөгийг хувийн банкны данс руу шилжүүлсэн. Мөн таван сая иенийн хэрэгт буруутгаж байгаа. Түүнчлэн “Чингис”, “Самурай” бондын зарцуулалттай холбоотой томоохон асуудал үүсч байгаа ажээ. Уг нь Хөгжлийн банкийг Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэйгээр 2011 онд байгуулж байв. 2012 онд АН засгийн эрх авч, гүйцэтгэх захирлаар нь Н.Мөнхбатыг томилж байлаа. Тэрээр 2016 оны наймдугаар сарын 18-нд чөлөөлөгдөж оронд нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Батбаярыг томилжээ. Ингээд арваад хоногийн өмнө Н.Мөнхбатад хэрэг үүсгэн, УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярын хэрэгтэй нэгтгэн шалгаж эхэлжээ. Б.Батбаяр нь Сангийн яамны Санхүү эдийн засгийн газрын даргаар ажиллаж байсан. Мөн Сү.Батболдыг Ерөнхий сайд байх үед “Самурай” бондыг олон улсын зах зээл дээрээс босгох яриа хэлэлцээрийг эхлүүлэхэд гар бие оролцож байсан гэнэ” хэмээн бичиж байжээ.

Тэгвэл өнөөдөр Хөгжлийн банкны гэх хэргийг шүүх хурал эхлээд хоёр сар гаруй болж байна. Энэ хэрэгт шүүгдэгчээр оролцож буй 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн гэмтэй буруутай эсэхийг ялгахаар сая завсарлаад байна. Тэдэн дунд Н.Мандуулаас өмнөх таван захирлын дөрөв нь бий. Энд бичигдсэн Н.Мөнхбат, Б.Батбаяр хоёроос хойш Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагаар ажилласан Г.Амартүвшин, араас нь түр орлон гүйцэтгэгчээр ажилласан Б.Энхбат нар шүүгдэж байна.

Тэднээс “...Яагаад ийм асуудалд холбогдсон бэ” гэхээр бас л сонин зүйлүүдийг ярьдаг. “Явсаар” байгаад л холбогдчихсон тухайгаа ярина. Явж явж энэ нь нөгөөх л тогтолцооны үр дүн гэдэг нь тодорхой харагддаг. Тэгэхээр энэ нь хамгийн сүүлд захирлаар ажиллаж өмнөх захирлуудынхаа “өр шир”-ийг барагдуулсан Н.Мандуулын явсан шалтгаан гэхэд болно. Шуудхан хэлэхэд, үүнийг мэдэрсэн Н.Мандуул зугтсан л даа. Өөр арга ч харагдаагүй биз. Тэрбээр ажлаа өгөх үедээ “...Хөгжлийн банк цаашдаа засаглалаа сайжруулах хэрэгтэй. Энэ чигээрээ явж болохгүй” гэсэн агуулга бүхий зүйлийг хэлчихээд явчихсан. Ийм л юм. Нөгөөх л тогтолцооны гажиг шүү дээ. Засахгүй бол захирлууд нь хуульд дуудагдсаар л байх болно. Тэгэхээр Н.Мандуулын орхиод явчихсан суудалд ямар азгүй нь суух бол, харж л байя.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“УБТЗ“ ХНН: Төмөр замчдын цалин хөлсний системийг шинэчилж, цалинг нэмэгдүүлнэ
“УБТЗ“ ХНН: Төмөр замчдын цалин хөлсний системийг шинэчилж, цалинг нэмэгдүүлнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​