fbpx Иргэд фасад шинэчлүүлэх мөнгөнийхөө талыг хүүгүй зээлээр төлнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
8 минут 4 секунд

Иргэд фасад шинэчлүүлэх мөнгөнийхөө талыг хүүгүй зээлээр төлнө

Иргэд амины орон сууцанд оногдох дулаалгын зардлын 50 орчим хувийг 10 хүртэлх жилийн хугацаанд хүүгүйгээр эргүүлэн төлөх нөхцөлөөр шинэчлүүлэх боломжтой болжээ. Тодруулбал, Хүлэмжийн хийг бууруулах үйл ажиллагааг дэмжих байгууллагын буцалтгүй тусламж, БХБЯ, Нийслэлийн захирагчийн ажлын албаны хамтарсан санхүүжилтээр “Улаанбаатар хотын орон сууцны үр ашгийг дээшлүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Үр дүнд нь эхэлснээр олон нийтийн дунд сүүлийн жилүүдэд тасралтгүй шүүмжлэл дагуулж талцуулж ирсэн асуудал цэгцрэх боломжтой болох юм.

Тухайлбал, төр хувийн орон сууцнуудын гадна фасадыг татвар төлөгчдийн мөнгөөр шинэчилж байгааг шүүмжилсэн иргэдийн санал, сэтгэгдэл цахим орчинд хүчтэй хэлэлцүүлэг өрнүүлж шүүмжлэл дагуулдаг. Ер нь хуучны угсармал орон сууцны дулаан алдагдлыг багасгах, гадна фасат, дээврийг засварлах ажлыг улсын төсвөөс хэдэн жилийн өмнөөс санхүүжүүлж ирсэн. Улаанбаатар хотод олон жил тулгамдаад байсан угсармал орон сууцны дулаалгын асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016, 2017, 2018 онуудад судалж 2019 онд зургаан дүүргийн 24 барилгыг дулаалж шүүмжлэл, магтаал хослуулан энэ ажил эхэлж байв. Ингэж 2019 оны улсын төсөвт угсармал орон сууцны гадна фасадны дулаалгад анх удаа 6.5 тэрбум төгрөгийг тусгажээ. Энэ ажил цар тахлын эдийн засгийн хүндрэлийн үед ч зогсоогүй. Зөвхөн Баянгол дүүрэгт гэхэд л 2021 оны улсын төсвийн 10.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 15 хорооны 30 байранд барилгын фасад, дулаалгын ажлыг 2022 онд хийж байгаа тухай БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байв. Ингэж өрөө, тасалгаа, тагт бүр нь хувийн өмчийнх, шат, орц нь СӨХ-ийнх хэрнээ гадна фасат, дээвэр нь муудаад ирэхээр улсад нааж татвар төлөгчдийн мөнгөөр завсарлуулж байгааг зарим иргэд шүүмжилсээр ирсэн. Улаанбаатар хотын өнгө үзэмжийг дарсан ашигладаггүй урт урт тоосгон гарашийг буулгах болохоор хувийн өмч гэж гэдийж суудаг хэрнээ татвар төлөгчдийн мөнгөөр хувийн орон сууцныхаа гадна фасад, цахилгаан шатыг төрөөс шинэчилж өгөхийг шаардаад байж болохгүй гэх хүмүүс цөөнгүй. Гадна фасадаа шинэчлүүлсэн Чингэлтэй дүүргийн VI хорооны 62 байранд оршин суух иргэн Г.Уранчимэг “СӨХ болон хороо, дүүргийн санхүүжилт, тусламжтайгаар байрны гадна фасадыг шинэчлүүлсэн гэж ойлгосон. Гадна фасад шинэчлүүлсний төлбөр гэж тусад нь төлдөггүй” гэсэн юм. Тодруулбал, 2019 оноос эхэлсэн энэ ажлыг татвар төлөгчдийн мөнгөөр хийж байжээ.

Тэгвэл энэ жилээс “Улаанбаатар хотын орон сууцны үр ашгийг дээшлүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төсөл хэрэгжсэнээр оршин суугчдын эрчим хүч, дулааны хэрэглээ буурч шаардлагатай газруудад илүүдэл цахилгаан, дулааныг зарцуулах боломжтой болох аж. Угсармал орон сууцнуудын дулаан, техникийн шинэчлэлд шаардлагатай анхны хөрөнгө оруулалтыг бүрдүүлж, барилгын насжилтыг уртасгах, иргэдийн хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой юм байна. Энэ талаар “Төслийг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагааг дэмжигч “Mitigation Action Facility” байгууллагаас санхүүжүүлж байгаа. Мөн БХБЯ найман сая евро, Нийслэлээс 6.5 сая еврогийн санхүүжилтийг гаргаж нийтдээ 32.5 сая еврогийн хөрөнгөөр төслийг хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. Төсөл 2027 он хүртэл үргэлжилнэ. Анх төсөл бичих үед 375 блок орон сууцны гадна фасадыг шинэчлэн засварлана гэж тооцоолж байсан бол барилгын материалын үнийн өсөлтийн улмаас 140-150 блок орон сууцны фасад засварлахаар болж хоёр дахин буурсан байна.

Харин төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд, СӨХ оршин суугчдын 50 хувиас дээш нэгдсэн саналыг наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл ирүүлэх шаардлагатай. Мөн гол анхаарах зүйл нь иргэн амины орон сууцанд оногдох дулаалгын зардлын 50 орчим хувийг 10 хүртэлх жилийн хугацаанд хүүгүйгээр эргүүлэн төлнө.

Төсөл хоёр үе шаттай хэрэгжинэ. Өнгөрсөн 2022-2023 онд нэгдүгээр үе шат буюу бэлтгэл ажлуудаа хангахаар төлөвлөсөн бол хоёрдугаар үе шат 2024-2027 он хүртэл хэрэгжих юм. Түүнчлэн төсөлд хамрагдах орон сууц нь газар хөдлөлтийн үнэлгээнд хамрагдаж тэнцсэн байх ёстой. Иргэдийн эргэн төлөлтөөс шалтгаалж цаашид угсармал орон сууцны гадна фасадыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэх сан бүрдүүлнэ" гэдгийг “Улаанбаатар хотын орон сууцны үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн бүртгэлийн хэлтсийн менежер С.Түвшинхүү тайлбарлалаа. Харин төрийн байгууллагаас хэрхэн хамтран ажиллаж өндөр насжилттай угсармал орон сууцны фасадыг шинэчлэх ажлын төсөв, санхүүжилтыг шийдэж байгаа талаар УБЗАА-аас тодруулахад нийтийн зориулалттай угсармал орон сууцны гадна фасадын ажлыг Германы хамтын ажиллагааны байгууллагатай хамтран төслийн санхүүжилтээр хийх болсныг хэлсэн юм.

Ямартай ч олон нийтийн шүүмжлэл дагуулдаг асуудлыг олон улсын донор байгууллагуудын буцалтгүй тусламжаар хэрэгжих төслийн санхүүжилтээр шийдэхээр болж байна. Тэгэхээс ч өөр аргагүйгээр Төрийн хэмнэлтийн хуулиар улс, орон нутгийн төсөв, нийтийн хөрөнгийг хувийн орон сууцны засвар шинэчлэлд зарцуулахыг хориглосон. Гэсэн хэдий ч мөн л хувийн орон сууцны дээвэр, цахилгаан шатыг шинэчлэх, засварлах ажлуудыг төсөвт тусгасаар байна. Жишээлбэл, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2023 оны төсвийн жилд хэрэгжүүлэх барилга, байгууламж, төсөл, арга хэмжээнд нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатны шинэчлэлд 500 сая төгрөг, их засварын хүрээнд нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатны шинэчлэлд 2023 онд санхүүжих дүнгээр 1.3 тэрбум төгрөгийг тусгажээ. Ер нь нийтийн зориулалттай орон сууцны дээвэр, цахилгаан шатыг шинэчлэх шаардлагатай байдаг юм бол Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан, СӨХ, иргэдийн хамтын оролцоотойгоор засварлах нь зүйтэй гэсэн саналуудыг олон нийт дэвшүүлж байна.

Улаанбаатар хотод 1960, 1970-аад онд хуучнаар ЗХУ-ын хөрөнгө оруулалтаар баригдсан 1077 блок угсармал орон сууц байдаг. Угсармал орон сууцнуудыг гадна фасадыг дулаалснаар үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын хугацаа 30 жилээр нэмэгдэж дулаан алдагдал буурч тэдгээр иргэдийн амьдрах орчин сайжирна гэж үзэж байгаа. Ер нь цаашдаа хувийн өмчийг төр татвар төлөгчдийн мөнгөөр торддог байдлаа өөрчилж хувь иргэн, төр засаг гэлтгүй оногдсон хариуцлагаа үүрдэг болох хэрэгтэй юм гэсэн шүүмжлэл өрнөж байна.

Баттулгын БЯМБАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Тусгай сангаар дэмжихгүй бол соёл урлаг хөгжихгүй байгаа юм уу“
“Тусгай сангаар дэмжихгүй бол соёл урлаг хөгжихгүй байгаа юм уу“
 
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​