fbpx Вагнерын зэвсэгт бослогын дараа Оросын дотоод нөхцөл байдал бүрхэг байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 9 секунд

Вагнерын зэвсэгт бослогын дараа Оросын дотоод нөхцөл байдал бүрхэг байна

Евгений Пригожин болон түүний Вагнер группийн хөлсний цэргүүд Москва хотыг чиглэсэн маршаа зогсоосны дараа Оросын дотоод нөхцөл байдал бүрхэг байна.

Бямба гарагт Беларусийн ерөнхийлөгчийн зуучлалтай байгуулсан тохиролцооны дараа Вагнерын цэргүүд Украин дахь байрлал руугаа буцаж, Москва хот Ням гарагаас эхлэн хамгаалалтаа сулруулжээ.

Энэ үеэс хойш Пригожин болон Путиний хэн нь ч ямар нэг мэдэгдэл хийгээгүй, нам гүм байна.

Тохиролцооны дагуу Пригожин өөрт нь тулгасан ялыг цуцлуулж, хөрш Беларусь улс руу дүрвэсэн юм.

Өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен анх удаа Вагнерын бослогын талаар байр сууриа илэрхийлжээ.

“Оросын засаглалд илүү олон хагарал үүссэн нь сая ил боллоо гэж би бодож байна. Энэ нь хаа хүртэл ямар хугацаанд үргэлжлэх талаар хэлэхэд хэтэрхий эрт байгаа ч ойрын өдрүүдэд, ойрын саруудад Путинд олон шинэ сорилт тулгарах нь тодорхой боллоо” гэж NBC сувгийн “Meet the Press” хөтөлбөрт оролцохдоо Блинкен хэлсэн байна.

Вагнерын зэвсэгт хүчин бараг эсэргүүцэлгүй, маш хурдтай нийслэл Москвад ойртож очсон нь Оросын аюулгүй байдал ямар эмзэг болсныг харуулаад байгаа.

“Вагнер групп сүүлийн нэг өдрийн дотор Украины гурван долоо хоногийн сөрөг давшилтын үеийнхээс ч илүү их хохирлыг Оросын агаарын хүчинд учруулсан гэж би бодож байна” гэж CAN судалгааны хүрээлэнгийн Орос судлал хариуцсан захирал Майкл Кофман ярьжээ.

Үнэхээр Вагнерын зэвсэгт хүчин богино хугацаанд Оросын армийн хэд хэдэн нисдэг тэрэг, харилцаа холбооны нисэх онгоцыг унагасан юм. ОХУ-ын батлан хамгаалах яам энэ талаар тайлбар өгөөгүй байна.

“Путин болон Оросын армийн нэр хүнд унасан нь Украины хувьд чухал ач холбогдолтой. Пригожин тайзнаас бууж, Беларусьт очлоо. Гэхдээ энэ нь үнэхээр Евгений Пригожин болон Вагнер группийн төгсгөл мөн үү?” гэж Их Британийн зэвсэгт хүчний жанжин штабын дарга асан Ричард Даннат хэвлэлд ярьжээ.

Тохиролцооны дагуу зэвсэгт бослогод оролцоогүй Вагнерын хөлсний цэргүүд ОХУ-ын батлан хамгаалах яамтай энэ сард багтаан гэрээ байгуулж, шууд удирдлагад нь шилжихээр болсон юм.

“Ойрын өдрүүдэд тэр Беларусь руу хэр хэмжээний хүн хүчтэйгээ явсан нь тодорхой болох байх. Хэрвээ Пригожин хангалттай тооны хүч дэргэдээ авч үлдсэн бол Украинд учруулах аюул хэвээр байх болно” гэж Даннат тайлбарласан байна.

Ням гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярьжээ.

Тэд Вагнерын зэвсэгт бослогын талаар голлон ярилцсан байна.

“Хэдийгээр Вагнерын цэргүүд маршийнхаа турш алга ташилтаар угтуулж байсан ч төсөөлж байсан шигээ дэмжлэг авахгүйгээ ойлгосон гэж би бодож байна. Энэ нь Пригожиний ухрах шалтгаан болсон байх” гэж АНУ-ын Тагнуулын Төв Газрын захирал асан Дэвид Петраесус CNN сувгийн “State of the Union” хөтөлбөрт оролцохдоо ярьжээ.

Ням гарагт Оросын төв телевизийн сувгууд Дон дахь Ростов хотоос явж буй Вагнерын анги нэгтгэлүүдийг харуулж, хямралыг мэргэн ухаанаар зохицуулж чадсан Путинийг магтаж байв.

Гэхдээ энэ үйл явдал Оросын олон нийтийн дунд Путиний дэглэмийн нэр хүндийг нэлээд сулруулсан гэж Өрнөдийн ажиглагчид дүгнэж байна.

Эх сурвалж: Associated Press

Экспортыг сайн дэмж, Монгол Улс хөгжинө
Экспортыг сайн дэмж, Монгол Улс хөгжинө
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​