fbpx “Эрдэнэт”, “Дарханы төмөрлөг”, “Хөтөл”-ийг төрд авсан нь оносон уу, алдсан уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Нийгэм Том онцлох
Огноо
Унших
12 минут 53 секунд

“Эрдэнэт”, “Дарханы төмөрлөг”, “Хөтөл”-ийг төрд авсан нь оносон уу, алдсан уу

Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцаан авах шийдвэр гараад нэг жил гаруйн хугацаа өнгөрөв. Энэ шийдвэрийг зарим нь магтаж зарим нь дээрэм гэж шүүмжилдэг. Эргэн сануулбал, “Кью Эс Си” компани нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулалт оруулан ажиллаж байсан ч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр төрийн мэдэлд буцаан авсан. Түүнчлэн “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” компанийг анх хувьчлахдаа хувьцааг хэт бага үнэлсэн, хувьчлах явцдаа хөрөнгийг олон нийтэд мэдээлээгүй, их хэмжээний татварын өр үүсгэсэн, худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй учир хувьчлалыг хүчингүй болгосон. Ер нь Засгийн газар Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэтийн 49 хувийг буцаан авах хэл ам дагуулсан шийдвэрүүдийг гаргасан нь оносон уу, алдсан уу. Монгол Улсын эдийн засгийн гол цөм болсон стратегийн ач холбогдолтой “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт болон бусад холбогдох албаныхан ажиллалаа.

“Эрдэнэт” 60-70 жил Монголчуудыг тэжээнэ

“Эрдэнэт” Монголчуудыг 40 жил тэжээсэн. Өнгөрсөн хугацаанд төсөв бүрдүүлэхэд жин дарахаас гадна цар тахлын хүнд үед айл өрх, ААН-ийн цахилгаан, дулаан, усны төлбөр төдийгүй хог хаягдлынх нь төлбөрийг бүрэн дааж монголчуудыг эрхлүүлсэн том үйлдвэр. Эрдсийн нөөц баялаг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн хувьд хүдрийн нөөц баялгийн хэмжээ туйлаас чухал. Тиймээс хүдрийн нөөцөө нэмэхэд “Эрдэнэт”-ийнхэн онцгой анхаарч байгаа. Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Эрдэнэтийн стратегийн ордын нийт 99551.5 га талбайд ашигт малтмал хайх зургаан тусгай зөвшөөрөл олгосноор монголчуудыг ирээдүйд тэжээх шинэ орд нээх эхлэл тавигдав. Тодруулбал, Эрдэнэтийн-Овоо ордын ойр орчимд хүдрийн нөөцийг өсгөх, Оюут ордын нарийвчилсан хайгуулыг эхлүүлэх боломж бүрджээ. Энэ талаар Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх “Эрдэнэт үйлдвэр ирээдүйд үүсэх үнийн өсөлт, үйлдвэрлэлийн зардалд шууд нөлөөлөх өртөг, зардлыг бууруулах чиглэлээр техник, технологийн шинэчлэлийг судалгааны үндсэн дээр тогтмол хийдэг. Уурхай гүнзгийрэх тусам хүдэрт агуулагдах металлын хэмжээ буурдаг. Тэгэхээр эцсийн бүтээгдэхүүний хэвийн хэмжээг хангахын тулд боловсруулалтыг нэмэгдүүлнэ. Өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн хүдрийн нөөцийг нэмэгдүүлэх хайгуулын ажилд 30 орчим сая ам.долларыг зарцуулснаар үйлдвэрлэлийн нөөцийг шинэчлэн тогтоосон.

Цаашид үйлдвэрийн нөөцөд авах геологийн нөөцийн судалгааг хийж байна. Батлагдсан нөөцөөр Эрдэнэт үйлдвэр өнөөдрийн хүчин чадлаар 60-70 жил ажиллах боломжтой болсон. Энэ онд 33.7 сая хүдэр боловсруулах төлөвлөгөөтэй байна. Оны эхний зургаан сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөө биелсэн” гэв.

“Дарханы төмөрлөг” том төслүүдээ хөдөлгөж эхэлжээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцаан авсан шийдвэртэй холбоотой маргаан жил тойрлоо. Нэг талд, Засгийн газрын зүгээс “Кью Эс Си” компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, металлургийн цогцолборын шавыг ч тавиагүй зэрэг хэд хэдэн ноцтой асуудал ярьж байгаа. Нөгөө талд “Кью Эс Си”-ийнхэн “Төр өөрсдөө дарамталж бүх ажлыг гацааж зогсоож байгаад дээрэмчид шиг дайрч эцэст нь гүтгэлээ” гэсэн байр суурийг илэрхийлсэн. “Кью Эс Си” компани 2014-2018 он дуустал төмрийн эцсийн бүтээгдэхүүн байгуулах үйлдвэрийг өөрөө хөрөнгө оруулалт татаж бариад ашиглалтад оруулан шилжүүлэх үүргийг концессын гэрээгээр хүлээсэн. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй юм байна.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газар 1.2 их наяд төгрөгийн хохирлоос гадна алдагдсан боломжийг нэхэмжилж байгаа. Төмрийн хүдрийн баяжмалыг олон улсын зах зээлийн үнээс хэт бага үнээр борлуулсан. Тодруулбал, зургаан компанид төмрийн хүдрийн баяжмал борлуулахдаа хөнгөлөлт үзүүлж, 15 компанид өртгөөс нь бага үнээр, 61 компанид зах зээлийн үнээс 2-3 дахин хямд үнээр борлуулсан. Эдгээрийг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцвол 3.5-5 их наяд төгрөг байна. Ийм их хэмжээний борлуулалтын орлого олох боломжтой байсан боловч бүртгэгдсэн борлуулалтын орлого 1.8 тэрбум төгрөг. Энэ орлого хилийн цаана, хаашаа орсон бэ гэдгийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Үүнээс гадна байгалийн баялгаас орж ирэх ёстой байсан АМНАТ-ын орлогыг хэдээр тооцож хэрхэн олж авах вэ гэдэг асуудал үүсч байна. 4-5 их наядын өртөгтэй уул уурхайн бүтээгдэхүүнээс орж ирэх ёстой байсан АМНАТ-ын орлогыг 1 их наяд төгрөг гэж харж байгаа. Үүнийг холбогдох газрууд эцэслэн дүгнэснээр тодорхой болно” гэв. Түүнчлэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг концессын гэрээгээр авсан этгээдүүд долоон жилийн хугацаанд 2.8 их наяд төгрөгийн хохирол учруулсан гэдгийг онцоллоо.

“Эрдэнэс Монгол” компанийн захирал С.Наранцогт “Төмрийн хүдрийн жишиг үнийг Сангийн яамнаас гаргадаг. Төмрийн хүдрийн жишиг үнэ 2014 онд 71.9 ам.доллар байсан. Гэтэл 31.2 ам.доллараар борлуулсан. 2015 онд 55.2 ам.доллар байхад хоёр дахин бага үнээр буюу 24 ам.доллароор борлуулсан. 2016 онд 50 ам.доллар байхад 32.7 ам.доллар, 2017 онд 54.5 ам.доллар байхад 24.1 ам.доллароор, 2018 онд 59.6 ам.доллар байхад 14.3 ам.доллараар, 2019 онд жишиг үнэ 82.4 ам.доллар байхад 30.1 ам.доллараар, 2021 онд 134 ам.доллар байхад хоёр дахин бага үнээр борлуулж байсан. Нийт борлуулалтын үнэ бодит борлуулалтаас хэд дахин бага” гэдгийг онцоллоо. Энэ мэтээр “Кью Эс Си” өөрөө будилаантай үйл ажиллагаа үйлдэж гэрээгээ цуцлуулах үндэслэлээ бий болгосон гэдгийг тайлбарлав. Эдгээр дурдсан баримтаас үзвэл жишиг үнээс хэд дахин бага үнээр борлуулж байсан учраас алдагдалтай ажиллаж байжээ гэж дүгнэж болох юм. Гэтэл Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрд очоод ашигтай ажиллаад эхэлжээ. Тодруулбал, 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар 1.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан Дарханы төмөрлөгийн үйлдвэр энэ оны тавдугаар сарын байдлаар гэхэд л 15.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэсэн тоо гарчээ.

Хувийн хэвшил чадахгүй байна гээд буцааж авснаараа төр одоо илүү хариуцлагатай, бодлого, төлөвлөлт нь тодорхой байх шаардлагатай. Тэгвэл металлургийн цогцолборыг хоёр үе шаттай хэрэгжүүлэх юм байна. Энэ талаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав “Нэгдүгээр үе шатанд 100 мянган тоннын хүчин чадалтай мини шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийг байгуулах хэрэгцээ бий. Энэ хүрээнд хайлах цехийн модификаци, ган бөмбөлгийн үйлдвэрийг нийт 55.23 сая ам.доллараар эх орны эрдэс баялгаас эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой болно. Мөн Төмөртэйн уурхайд шинэ нойтон баяжуулах үйлдвэр, хорголжин үйлдвэрийн төслийг 22.2 сая ам.доллар шаардлагатай. Төслийн хоёрдугаар буюу “Монгол ган” төсөлд 508 сая ам.доллар шаардлагатай гэж тооцоолсон. Ингэснээр төслийн нийт хөрөнгө оруулалт 585.51 сая ам.доллар болж байгаа. Нойтон баяжуулах үйлдвэр, хорголжин үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх хүрээнд Төмөртэйн уурхайн нарийвчилсан хайгуулын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Төслийн гадна цахилгаан хангамжийн ТЭЗҮ, зураг төслийн ажлын санхүүжилтийг ЭХЯ-наас 2024 оны улсын төсвийн хүрээний мэдэгдэлд тусгуулсан. “Монгол ган I” төслийн хүрээнд төсөлд шаардлагатай 77.7 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авч эргэлтийн цэгүүдийн солбилцлыг баталсан. Төслийн ТЭЗҮ-г шинэчлэн боловсруулсан” гэдгийг онцоллоо. Ямартай ч олон жил яригдсан өндөр ач холбогдол бүхий төслүүд хөдөлж эхэлжээ.

Хөтөл 10 жилийн дараа ашигтай ажиллав

Хөтөлийн цемент шохойн үйл ажиллагаа зогсвол Монгол Улсын эдийн засгийн хүнд ачааг дааж явдаг “Эрдэнэт үйлдвэр” зогсохуйц ач холбогдолтой үйлдвэр юм. Тийм ч учраас төр “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн асуудлыг цэгцлэхэд онцгойлон анхаарч байгаа. Энэ талаар “Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-ийн захирал Л.Наранбаатар “Хөрөнгө оруулагчид Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 1 сая тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр болгоно гэж авсан. Гэтэл 400 мянган тоннын цемент гаргах хүчин чадалтай цемент болон чулуунцарын үйлдвэр байгуулчихсан. Хөтөлийн үйлдвэрийг хувийн хэвшил авснаар 2011-2022 он хүртэл 375 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 154 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай үйлдвэрийг хүлээн авсан. “Хөтөл” ХХК нь хуурай аргын хоёр хэвтээ зуух бүхий нэг сая тоннын хүчин чадалтай үйлдвэр барихаар Монгол Улсын хөгжлийн банкнаас 61.5 сая ам.долларын зээл авсан. Үүнээс 41 сая ам.доллараар үйлдвэр барихад зарцуулсан гэж байгаа ч баримтаар нотлогдоогүй. Үлдсэн 21 сая ам.доллар нь хаана яаж зарцуулагдсан нь тодорхойгүй” гэв.

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг буцааж авснаар хямд үнээр дотоодын цементийн хэрэгцээг бүрэн хангаж импортыг орлоно гэж байсан ч олон шалтгааны улмаас цементийн үнэ өссөн. Өнгөрсөн жил савтай цемент 250 мянган төгрөг байсан бол одоо 380 мянган төгрөг байна. Үүнийг Л.Наранбаатар “Цементийн нийлүүлэлт эрс нэмэгдсэнээр зах зээлд төрийн өмчийн компани илүү өрсөлдөх чадвар сайтай болох шаардлагатай болж байна. Төрийн өмчийн компани, аж үйлдвэрийн цогцолбор нь маш нарийн төлөвлөлт, зохицуулалт хийхгүй бол худалдан авалтын процесст хүндрэл гардаг. Цементийн үнийг бууруулахын тулд зардлаа буулгах хэрэгтэй. Зардлаа бууруулахын тулд чулуунцарын үйлдвэрийн нэг шугам нэмж барих шаардлагатай. Шохойн үйлдвэрийг хэвтээ зуухтай, утаа гаргадаггүй шинэ төслийг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд 300 орчим тэрбум төгрөг хэрэгтэй. Хөтөлийн борлуулсан цементийн 70 хувь нь замын бүтээн байгуулалтад ашиглагдаж байгаа” гэдгийг хэллээ. Тэгэхээр цаашид “Хөтөлийн цемент шохой” ТӨХК үйлдвэрийн хүчин чадлаа 1 сая тонн болгон нэмэгдүүлэхийг зорьж үүний тулд уурхайн олборлолтын зардлыг бууруулахад анхаарах аж. “Хөтөл I” ордод өрөмдлөг тэсэлгээтэй технологи тохирох боловч “Хөтөл II” уурхайн орд өөр тогтоцтой учраас ангилан олборлолтын технологийг хэрэгжүүлвэл оновчтой болохыг тайлбарлав. Ямартай ч Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой томоохон үйлдвэрүүдээ өөртөө авснаар гацаад байсан том төслүүд хөдөлж ашигтай ажиллаж эхэлжээ.

Баттулгын БЯМБАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 32 хүнийг буруутай гэж үзлээ
Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 32 хүнийг буруутай гэж үзлээ
 
С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ
С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

“Шинчеонжи” шашны хохирогч П.Ариунгэрэл: Өндөр боловсролтой эгч маань шашны гаж урсгалд ороод ар гэрээ ч танихгүй болчихлоо

“Шинчеонжи” шашны хохирогч П.Ариунгэрэл: Өндөр боловсролтой эгч маань шашны гаж урсгалд ороод ар гэрээ ч танихгүй болчихлоо

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргажээ

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргажээ

Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Цаазын ялгүй болсноос хойш хэрэгтнүүд гэмшиж, айх нь багассан гэв

Цаазын ялгүй болсноос хойш хэрэгтнүүд гэмшиж, айх нь багассан гэв

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​