fbpx Ройтерс: ОХУ тайван байдлыг чухалчилж, барууныхан ажиглаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 58 секунд

Ройтерс: ОХУ тайван байдлыг чухалчилж, барууныхан ажиглаж байна

ОХУ-д өнгөрсөн амралтын өдрүүдэд “Вагнер” хувийн цэргийн байгууллагын цэргүүд Москва хот руу дөхсөн томоохон үйл явдал болж дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа. “Путины тогооч” хэмээн нэрлэгддэг Евгений Пригожины удирддаг “Вагнер” хөлсний цэргийн байгууллагын цэргүүд тус улсын нийслэлд 200 километр хүртэл ойртоод байв. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг барьц алдуулахад хүргэсэн энэхүү үйл явдал хэдий хэлэлцээрээр өндөрлөсөн ч цаашид хэрхэн өрнөхийг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна. Тэгвэл дээрх үйл явдлыг олон улсын хэвлэл мэдэээллүүдээр хэрхэн дүгнэж байгааг тоймлон хүргэе.

CNN: Путины дэглэм суларч байна

“Е.Пригожин Кремльтэй тохиролцсоноор Москвад мөргөлдөөн гарсангүй. Гэхдээ хэрэв тохиролцоонд хүрээгүй бол ОХУ-д иргэний дайн гарахад ойрхон байлаа” хэмээн CNN онцолсон байна. Мөн энэхүү үйл явдал Путины дэглэмд том өөрчлөлт болж түүний хүч суларч байгааг илтгэж байна гэж бичжээ.

“Путин 2000 онд ерөнхийлөгч болсноосоо хойш засгийн эрхийг барьж буй бөгөөд түүний засаглал нь ЗХУ-ын коммунист удирдагч Иосиф Сталины дараа хоёрдугаарт бичигдэх хэмжээний өндөр байлаа. Гэхдээ Путиныг шүүмжилсэн хүмүүсийн учир битүүлэг үхлүүд, Украины дайныг эсэргүүцэгчид зэрэг олон шалтгаан нь түүний дэглэмд сэв суулгасаар байна. Вагнерын бослого бол удаан хугацаанд дарагдсан эсэргүүцлийн илрэл, Путины сул талыг харуулж байна гэж ажиглагчид дүгнэв” хэмээн CNN агентлаг мэдээлжээ.

Ройтерс: ОХУ тайван байдлыг чухалчилж, барууныхан ажиглаж байна

“Орос дотоодын тайван байдлыг чухалчилж, барууныхан В.Путины хүч суларч байгааг харж байна” гарчигтай тоймыг Английн Ройтерс агентлаг нийтэлжээ. Энэхүү үйл явдал бол 20 гаруй жил засгийн эрх барьсан Путины өмнө тулгарсан томоохон сорилт болсон бөгөөд барууныхан түүний хүч суларч байгааг анхааралтай ажиглаж байна гэсэн байв. Мөн тус нийтлэлд “Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Украинд явуулж буй цэргийн ажиллагаанд оролцож буй Оросын цэргүүд дээр зочилсон тухай ОХУ-ын төрийн мэдлийн РИА агентлаг даваа гарагт мэдээлсэн боловч хэзээ, хаана гэдэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. ОХУ-д болсон үйл явдалтай холбогдуулан Украины ерөнхийлөгч В.Зеленский АНУ-болон Канадын удирдагчидтай хоёр ч удаа утсаар ярьсан байна. Энэ үеэр ерөнхийлөгч Ж.Байден болон Ерөнхий сайд Т.Жастин нар Украиныг үргэлжлүүлэн дэмжихээ мэдэгджээ.

BBC: “Путин цаашид юу хийх вэ”

“Путин цаашид юу хийх вэ” гэсэн гарчигтай нийтлэлдээ ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин өөрийн итгэлт түнш байсан Е.Пригожиныг эрүүгийн гэмт хэрэгт буруутгахгүй гэж мэдэгдсэнээс хойш олон нийтийн өмнө гараагүйг онцолсон байна. Польшийн парламентын гишүүн Редек Сикорски “ОХУ-ын ерөнхийлөгч энэхүү үйл явдлын дараа өөрийг нь дэмжээгүй хүмүүст хариуцлага тооцох, арга хэмжээ авч болзошгүй. Хэрэв ийм явдал болвол Путины дэглэм илүү харгис, хатуу болж байгааг батлах болно” хэмээн ярьжээ.

Беларус улс хэр удаан Е.Пригожиныг хяналтандаа байлгаж чадах вэ. Пригожин зүгээр л яваад өгөх хүн биш. Тэр эргэж “ноцвол” Орос, Украин болон Беларуст томоохон асуудал үүсч болзошгүй юм гэж BBC бичсэн байлаа. Өөрөөр хэлбэл, богино хугацаанд гал намжаах байдлаар хийсэн энэхүү хэлэлцээрийн хугацаа хэзээ дуусахыг хэн ч мэдэхгүй болохыг тэд анхааруулжээ.

Ассошейтэд Пресс: Олон асуулт хариу нэхсэн хэвээр

“Хэлэлцээрийн үед юу яригдсан, Е.Пригожин болон түүний цэргүүд цаашид яах бол гэдэг асуултууд хариулт нэхсэн хэвээр л байна. Кремль болон Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко хэлэлцээрийн талаар мэдэгдсэн боловч Е.Пригожин, В.Путин хоёр аль аль нь чимээгүй байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен NBC телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо "Орост маш олон хагарал бий болсныг бид харлаа” гэсэн юм. Хоёр өдөр өрнөсөн үйл явдал Украины дайнд хэрхэн нөлөөлөх нь ч одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ эцсийн эцэст энэ бүхэн Оросын төлөө тулалдаж буй хамгийн шилдэг хүчнүүдийг тулалдааны талбараас татан буулгахад хүргэсэн” хэмээн дүгнэжээ.

Аль Жазера: Москвагийн стратегийн том алдааг харууллаа

Орост Вагнерын хөлсний бүлэглэлийн бослого гарсан нь Москва Украины эсрэг дайн хийснээрээ стратегийн алдаа гаргасныг харуулж байна гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдэв. Тэрбээр Литвийн нийслэлд айлчлах үеэрээ “Амралтын өдөр болсон үйл явдлууд бол Оросын дотоод асуудал бөгөөд ерөнхийлөгч Владимир Путин Крымийг хууль бусаар нэгтгэж, Украины эсрэг дайн хийснээрээ стратегийн том алдаа гаргасны бас нэг нотолгоо юм” гэж сэтгүүлчдэд хэлжээ.

Орчуулсан Б.НАНДИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн: УБТЗ 74 жилийн түүхэндээ тохиолдож байгаагүй хүндрэл бэрхшээлийг давж чадлаа
“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн: УБТЗ 74 жилийн түүхэндээ тохиолдож байгаагүй хүндрэл бэрхшээлийг давж чадлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​